ХАР АЛТАТ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО.
Увс аймгийн Засаг дарга С.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Бөхмөрөн суманд ажиллалаа.
Багийн Иргэдийн Нийтийн Хурлыг 2025 оны 09 дүгээр сарын 10, 15-ны өдрүүдэд зохион байгуулж малчдад өвөлжилтийн бэлтгэл хангах талаар мэдээлэл өгч, санал хүсэлтийг сонсох ажлыг зохион байгуулах 18 ажлын хэсэг сумдад ажиллаж байна.
Аймгийн Засаг даргын 2025 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлууд, өвөлжилт хүндрэх эрсдэлтэй үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.










