Сумын хадланчид нийгмийн хариуцлагын хүрээнд иргэн Ц.Сайханбаярт өвс хадаж өглөө.
Цэлэлзэн үелзэх Ачит нуурын
Цэлгэр уудам талд
Хадланч олон түмний
Халуун амьдрал өрнөнө...
Манай сумын хадланчид жил бүрийн намарт техник, хөдөлмөрөөрөө нэгдэж нэгэн залуу гэр бүлийн аж амьдралд дэм тус болдог уламжлалтай. Энэхүү ажлыг анх аймгийн аварга хадланч Б.Төмөрбат санаачлан өөрийн талбайгаасаа тусгай талбай гаргаж хэрэгжүүлж байсан бол өдгөө 11 дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ жил Байшинт багийн иргэн Ц.Сайханбаярт хадланчид нэгдэж өвсийг хадаж өглөө. Ийнхүү нэгэндээ тус дэм болж намрын алт шиг нэгэн өдрийг бусдын сайн сайхны төлөө зарцуулан ажилласан хадланчид болон бусдад үлгэр жишээ болж яваа залуучууддаа талархал илэрхийлье.





