Аймгийн Засаг даргын даргын тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Р.Дэлгэрмаа, мэргэжилтэн А.Золзаяа, архивын хэлтсийн Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Н.Тэсхүү, ажилтан Б.Гансүх нарын хамтарсан ажлын хэсэг аймгийн Засаг даргын "Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулах салбар комиссын бүрэлдэхүүн, удирдамж, хамрагдах байгууллагуудын жагсаалтыг батлах тухай" 2025 оны А/473 дугаар захирамж, Архивын хэлтсийн 2025 оны 09 дугаар сарын 08-ны өдрийн 02/02 дугаар удирдамжийн дагуу Бөхмөрөн, Ховд, Өмнөговь, Өлгий, Завхан, Наранбулаг сумын ИТХ, ЗДТГ, төсөвт байгуулагуудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ. Үзлэгт 6 байгууллага хамрагдаж Архив албан хэрэг хөтлөлтийн 4 жил тутамд зохион байгуулагддаг улсын үзлэгт илүү сайн хууль, журамд нийцүүлэн бэлтгэх шаардлагатай зөвлөн туслах үйлчилгээг ажлын хэсэг үзүүлж ажиллаа. Сумын хэмжээнд бэлтгэл ажил дөнгөж 50 хувьтай байгааг анхааруулж ажлаа яаралтай эрчимжүүлж ажиллахыг сумын төрийн байгууллагуудад үүрэг болгон чиглэл өглөө.








