Мэндчилгээ
1992 оны 01 дүгээр сарын 13-ны энэ өдөр Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа 6 бүлэг 70 зүйлтэйгээр Ардын Их Хурлаар хэлэлцэн батлахад Монгол Улсын хэмжээнд Ардын Их Хурлын 430 депутат, үүнээс Увс аймгийг төлөөлөн 19 депутат, Бөхмөрөн сумын 3 депутат Үндсэн хуулийг батлалцаж байсан түүхтэй. Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталж, эх орон, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг тунхагласан түүхэн алхмыг хийсэн билээ. Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа болсон Үндсэн хуулиа дээдлэн сахиж, иргэн бүр эрхээ эдэлж, үүргээ ухамсарлаж, тэгш эрх, эв нэгдэл, шударга ёс тогтсон нийгмийг хамтдаа цогцлоохыг хүсэн ерөөе.
Монгол эх орон минь мөнх оршиж, төрийн нуруу төвшин, түмний сэтгэл амгалан байх болтугай.
Хүндэтгэсэн;
УВС АЙМГИЙН БӨХМӨРӨН СУМЫН ИТХ-ЫН ДАРГА ЦЭВЭГЖАВЫН ЦЭНД-АЮУШ
