Сумын ИТХ-ын дарга П.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 3-р сарын 21-нээс 22-ны хооронд Цэхээ, Зүүн шил, Тахиа, Шар харгай, Боом, Бөхмөрөний гол, зэрэг газруудаар явж мал төллөлт цаг үеийн байдалтай танилцаж ажиллаа. Очсон айл өрхүүдийн мал төллөлт 70 хувьтай, гарсан төл бүрэн бойжиж байна. Ажлын хэсэгт Гурван жигэртэй багийн дарга Ү.Отгой, лаборант эмч Ц.Ганзориг, Газрын даамал С.Энхбат, жолооч Х.Анхбаяр нар явлаа.
Тухайн маршрутаар ажиллах үеэр цаг агаар муудаж цас их орсон уулархаг газраараа цасан шуургатай байсан. Цасанд дарагдаж идэш тэжээлгүй болсон зарим малчдад дэмжлэг үзүүлж, сумын онцгой комиссд мэдэгдэж зохих арга хэмжээ авч зарим малчдын хашааны цас цэвэрлэж ажиллаа.