Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Орон нутгийн сонгуулийн үр дүн


нийт 10

2024-2028 оны Аймгийн ИТХ

2026-03-01 7
Аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан ИТХ нь 2024-2028 оны бүрэн эрхийн хугацаанд 35 төлөөлөгчтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн 9 нь 35-39, 8 нь 50-54, 7 нь 40-44, 4 нь 45-49, 3 нь 30-34, 4 нь 55 ба түүнээс настай байна. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийг сонгогдсон байдлаар нь авч үзвэл 4 удаа сонгогдсон 2, 3 удаа сонгогдсон 4, 2 удаа сонгогдсон 10, анх удаа сонгогдсон 19 Төлөөлөгч байна. Аймгийн ИТХ нь УИХ, Засгийн газраас баталсан бодлого, хөтөлбөрт нийцүүлэн, орон нутгийн онцлогыг тусгасан орон нутгийн хөгжлийн бодлогыг баталж, түүний хэрэгжилтэд хяналт хийх, нутаг дэвсгэрийн хэмжээнд тулгамдсан асуудлаар хэм хэмжээний актыг батлах, иргэдийг төлөөлөх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бодлого, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, хяналт тавих зэрэг үндсэн чиглэлийн хүрээнд ажилладаг дээд шатны байгууллага юм. Аймгийн хэмжээнд Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-д 35, сумын ИТХ-д 398, багийн иргэдийн Нийтийн Хуралд 93 нийт 526 хүн ажиллаж байна. Аймгийн ИТХ-ын дэргэд Нутгийн удирдлага, хууль эрхзүйн хороо, Төсөв санхүү, хөгжлийн бодлогын хороо, Нийгмийн бодлого, хүний хөгжлийн хороо, Инновац цахим бодлогын хөгжлийн хороо, Байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлын хороо, Ёсзүйн хороо гэсэн 6 хороотой, хурлын тасралтгүй байнгын үйл ажиллагааг ханган ажиллаж байна.

2020-2024 оны Аймгийн ИТХ

2026-01-01 9
2020-2024 оны бүрэн эрхийн хугацаанд 41 төлөөлөгчтэйгөөр үйл ажиллагаагаа эхлүүлсэн аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 97,5% нь дээд боловсролтой, 9.7% нь эмэгтэй, 31.7% нь 2 ба түүнээс дээш удаа сонгогдсон байна. Шинээр сонгогдсон төлөөлөгчдөд болон хурлын ажлын албаны ажилтнуудад бодлогын асуудал, түүнийг тодорхойлох арга, асуудлыг судлан шинжлэх, нотолгоонд суурилсан бодлого тодорхойлох мэдлэг олгох, чадавхжуулах сургалтуудыг Удирдлагын академи болон холбогдох сургалтын байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулж, гаднын улс орнуудын туршлага судлах, танилцах уулзалт арга хэмжээнүүдийг зохион байгуулав. Аймгийн ИТХ 2020-2021 онд 9 тэргүүлэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, хурлын чөлөөт цагт хуралдааны бүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг ч шийдвэрлэн шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэн ажилладаг байсан бол 2020 оны 12 дугаар сарын 24-нд батлагдсан Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 2022 оноос эхлэн аймгийн ИТХ-ын Зөвлөл болон өөрчлөгдсөнөөр тэргүүлэгчдийн гүйцэтгэж байсан чиг үүргийг ИТХ-ын хуралдаанаар давхар хэрэгжүүлэх болсноор хуралдааны ачаалал ихсэж, төлөөлөгчдийн үүрэг хариуцлага нэмэгдэн, үйл ажиллагаа нь улам бүр идэвхжих боллоо. Ээлжит сонгуулийн үр дүнд буй болсон орон нутгийн төлөөллийн байгууллага, засаг захиргаа улс орны хувьд төдийгүй, олон улсын хэмжээнд нүүрлэсэн ковид цар тахлын хүнд жилүүдэд үйл ажиллагаагаа эхэлж, төр засагтайгаа хамтран ард иргэдийг юуны өмнө энэ аюулт цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, вакцинжуулалтад бүрэн хамруулах замаар сүргийн дархлааг буй болгох зэрэг яаралттай шийдвэрлэх олон асуудлыг хэрэгжүүлсний үр дүнд хамгийн богино хугацаанд хохирол багатайгаар даван туулсанаас гадна өнгөрөгч 4 жилд малын гоц халдварт өвчин, сүүлийн жар гаруй жилд тохиолдоогүй их цас орсны улмаас үүссэн байгалийн онц аюулт үзэгдэл болох зуд турхан, өвөлжилт хаваржилт хүндэрч онц байдал зарласан зэрэг хүнд хэцүү нөхцөл байдалтай тулгарч ирлээ. Аймгийн ИТХ ээлжит болон ээлжит бус хуралдаануудаа цаг тухайд нь зохион байгуулж, аймаг орны төсөв санхүү, нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогыг ард иргэдийн санал хүсэлт, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсруулж, аймгийн ИТХ-ын 2020-2024 оны үйл ажиллагааны үндсэн чиглэл, Увс аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, дунд хугацааны бодлого, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон жил бүрийн хөгжлийн төлөвлөгөөг хуралдаанаараа батлан хэрэгжүүлж, хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилт болон төсвийн зарцуулалтад хяналт тавих бүрэн эрхээ хэрэгжүүлж, алсын хараа, эрхэм зорилго зорилтоо тодорхойлон ажиллалаа.

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 16
6 / 38%
0 / 0%
3 / 19%
2 / 13%
5 / 31%