Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Мэдээлэл


нийт 266

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2019-09-10 99
УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ. Монгол оронд 1920-1960 оныг хамрах улс төрийн их хэлмэгдүүлэлтэд өртсөн хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх өдрийг жил бүрийн 9 сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Бөхмөрөн сумын уугуул улс төрийн хэлмэгдүүлэлтэнд өртсөн 101 иргэнд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг ИТХ, ЗДТГ-аас зохион байгуулж ЗДТГ-ын албан хаагчид, ЕБС-ийн дунд ахлах ангийн сурагчид, багш нар, ард иргэд нийт 100 гаруй хүн оролцлоо. Энэхүү үйл ажиллагааг сумын ИТХ-ын дарга П.Баярсайхан нээж сумын уугуул хэлмэгдсэн 101 иргэний нэрийг дурдан хүндэтгэл үзүүллээ. Туулсан түүхийнхээ хар хуудсыг харц дальдралгүй эгцлэн харж, сургамж авч чадах эсэхээр аливаа төр, ард түмний ухааны царааг хэмжиж болох билээ. Ихийг үзэж туулсан хүн төрөлхтөний түүхэнд ч ховор Монголын ард түмний эмгэнэл харууслын туйл болсон их хэлмэгдүүлэл ард түмнийхээ хамгийн оюунлаг, шилдэг нийгмийн давхрааг үгүй хийсэн цуст яргаллаас хойш олон өнгөрсөнч бид мартах эрхгүй.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА.

2019-09-07 47
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА. 1. Улсын төсвийн 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Спорт заал баригдаж байна. Барилгын ажлыг ТӨГС ХУРЦ КОНСАЛТИНГ ХХК хийж гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 30% -тай явж байна. 2. ОНХС-ын 45 сая төгрөгийн хөрөнгөөр 250м бетонон зам тавигдаж байна. Энэхүү ажлыг ГАН ЗОЛ ХХК хийж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай явж байна. Дээрхи ажлуудын явцтай сум орон нутгийн удирдлагууд танилцаж цаг хугацаандаа чанартай гүйцэтгэх үүрэг чиглэл өгч ажиллаа.

Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

2019-09-04 43
2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. хичээлийн шинэ жилийн нээлтэнд сумын ИТХ-ын дарга Баярсайхан, сумын засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн, Т.Төртогтох, Сургуулийн захирал С.Батцэнгэл Цэцэрлэгийн эрхлэгч Б.Алимаа нар мэндчилгээ дэвшүүлж, багш сурган хүмүүжүүлэгч , сурагчиддаа өмнөх амжилтаа ахиулан шинэ амжилтийн эзэд болохыг хүсэн ерөөлөө 2019-2020 оны хичээлийн жилд 1-р ангид 54 сурагч элсэн суралцахаар бүртгүүлсэн байна. Цэцэрлэгийн насны бага ангид 33 хүүхэд шинээр бүртгүүлжээ.

байгаль орчны нөхөн сэргээлтийн ажил хийгдлээ

2019-09-04 46
Бөхмөрөн сумын ИТХ-аас гарсан шийдвэрийн дагуу Хөх сай,Цагаан булангийн алтны илэрц бүхий газруудыг нөхөн сэргээх ажил хийгдлээ. Нөхөн сэргээлтийн ажлыг нутгийн иргэдээр хийлгэсэн ба энэ ажил нь үр дүнгээ өгч байна. Нөхөн сэргээлт хийсэн талбай хур борооны усанд өвс ногоо ургаж унаган төрхөндөө орсонд нутгийн малчид баяртай байна.

Байрам уулыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авлаа.

2019-08-30 48
Байгалийн өвөрмөц ховор тогтоц, ховор амьтан ургамал бүхий хамгаалах шаардлагатай экологийн хувьд чухал ач холбогдолтой Байрам уулын 14600 га газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авлаа. Сумын ИТХ-аас гаргасан шийдвэрийг үндэслэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газраас Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгаар 20 жилийн хугацаатай баталлаа.

Увс аймгийн хамгийн өндөр настанд хүндэтгэл үзүүллээ

2019-08-28 51
Увс аймгийн хамгийн өндөр настан Бөхмөрөн сумын Хар алтат багт амьдран суух Г.Цэжин эмээд УИХ-ын гишүүн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж ажиллаа. Тэрээр төр нийгмийн нэрт зүтгэлтэн хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал даргатай нас чацуутан ба бага залуу наснаасаа одоог хүртэл мал аж ахуй эрхлэн амьдарч байна. Г.Цэжин эмээгийн уйгагүй хөдөлмөрийг нь үнэлэж битүү шалтай өргөө цагаан гэр бэлэглэлээ.

Бөхмөрөн сумын соёлын төв шинэ техник хэрэгслээр хангагдлаа

2019-08-28 49
Бөхмөрөн сумын Соёлын төвд дутагдалтай байсан зарим тоног төхөөрөмжийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар шийдвэрлэн өгч тус байгууллагад гардуулж өглөө. Сум орон нутгийн иргэдэд соёлын үйлчилгээг хүргэж ажиллах боломжийг бүрдүүлсэн УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар таньд нутгийн иргэдийн нэрийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна

2019-08-28 46
Залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн StartUp арга хэмжээ 2019/08/16-17 өдрүүдэд Өмнөговь суманд болж баруун бүсийн 5 сумын 30 гаруй залуусын 12 баг оролцлоо. Уг арга хэмжээнд Бөхмөрөн сумаас 5 хүний бүрэлдэхүүнтэй 2 баг оролцож Г.Баянмөнх ахлагчтай "АВТО ЗАСВАР" баг шалгарч 3 жилийн хугацаатай хүүгүй 10.0 сая төгрөгний зээлд хамрагдлаа. Уг арга хэмжээ нь залуучуудын идэвхийг сэргээсэн боломжийг харуулсан сайхан арга хэмжээ болж өнгөрлөө. Дэмжлэг авсан багтаа амжилт хүсье.

АЧИТ НУУР БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН АНГИЛЛААР УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛТАНД ОРЛОО.

2019-08-27 137
АЧИТ НУУР БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН АНГИЛЛААР УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛТАНД ОРЛОО. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шинээр болон өргөтгөлөөр 9 газрыг Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ. Дэвэлийн аралын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар, улсын тугай хамгаалтанд авлаа.

Бөхмөрөн сумын нутагт байрлах хилийн цэргийн дугаар заставын 40 жилийн ой тохиож байна

2019-08-27 45
Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт байрлах Хилийн цэргийн “Булгийн эх”-ний заставын 40 жилийн ой тохиож байна. Хилийн энэ хэсгээр малын хулгай их гардаг байсныг заставын хилчид нутгийн иргэдтэй хамтран ажиллаж сүүлийн жилүүдэд таслан зогсоож амжилттай ажиллаж байна. Сум орон нутагт хилчдийн тавьсан хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар агаарын эргүүл хийх дрон шийдвэрлэн өгч хил хамгаалах үйлсэд нь амжилт хүслээ.

Улсын тэргүүний Бөхмөрөн сум нутгийн удирдлагын шинэ ордонтой боллоо

2019-08-27 142
Улсын тэргүүний Бөхмөрөн суманд нутгийн удирдлагын шинэ ордон баригдаж ашиглалтанд орж байна. Уг ажлыг "Мана Оюу Увс" ХХК хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэж хугацаанаасаа өмнө улсын комисст хүлээлгэн өгсөнд нутгийн удирдлагууд болон ард иргэд талархалтай байна. Шинэ нутгийн удирдлагын ордны 1 давхарт малчид, иргэд хөдөлмөрчдөд төрийн үйлчилгээг шуурхай нэг дороос хүргэх зорилгоор нэг цэгийн үйлчилгээний танхимыг тохижуулж ажиллуулж эхэлж байна. Нутгийн удирдлагын шинэ ордонтой болход бүх талаар тусалж дэмжсэн УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон аймгийн удирдлагуудад баярлаж талархсанаа илэрхийлье.

Малжуулах хөтөлбөрт 3 өрхийг малжууллаа

2019-08-13 41
2019 онд Малжуулах хөтөлбөрт 3 өрхийг 13 сая төгрөгөөр малжуулж ажиллаа. Үүнд: Гурван жигэртэй багийн малчин Моголдой овогтой Баатарсүрэн ишигтэй ямаа 30, хургатай хонь 7, эм борлон 20 эм төлөг 19 хурга 1 эх ямаа 1 нийт 115 тооны толгой малыг 5 сая төгрөгөөр Хар алтат багийн малчин Гансүх овогтой Даваахүү эм төлөг 4, ишигтэй ямаа 20, хургатай хонь 20, эм 16 борлон нийт 100 тооны толгой малыг 4 сая төгрөгөөр Байшинт багийн малчин Цэрнээ овогтой Нямзагд 25 хургатай хонь, 20 ишигтэй ямаа, 6 эм борлон, 1 ишиг нийт 97 тооны толгой малыг 4 сая төгрөгөөр тус тус малжуулж өрхийн орлогыг нэмэгдүүлэн ажилласан бөгөөд хөтөлбөрт хамрагдсан малчид 3 жилийн хугацаанд хүүгүйгээр эргэн төлөх юм.

тандалт судалгааны ажил хийгдлээ.

2019-08-12 52
Увс аймгийн ЗӨСТөв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, ОХУ-ын Эрхүү хотын Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторийн эмч Шаракшанов Мунко Баярович, Амьтан судлагч Холин Алексе Викторович нар хамтран Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сумын хил орчмын бүс нутагт "Тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчин"-ий тандалт судалгааг 2019 оны 07-р сарын 19ны өдрөөс 08-р сарын 03 ны хүртлэх хугацаанд хийж гүйцэтгэлээ.

БӨХМӨРӨН СУМАНД СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ.

2019-07-30 49
Улсын төсвийн 800,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар спорт заал баригдаж эхэллээ.Тухайн спорт заал баригдсанаар нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, ард иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх,сурагч багачууд стандартын орчинд хичээллэх,шинэ ажлын байр бий болох гэх мэт давуу талууд бий болж байна. Спорт заалны барилгын ажлыг ТӨГС ХУРЦ КОНСАЛТИНГ ХХК хийж гүйцэтгэж байна .

Аймгийн начин О.Баазардарийн цолны мялаалга наадам өргөн дэлгэр сайхан боллоо.

2019-07-29 44
Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар Увс аймагтаа урамтай сайхан барилдаж аймгийн начин цол хүртсэн Бөхмөрөн сумын уугуул Отгонбаярын Баазардарийн цолны мялаалга наадмыг амжилттай сайхан зохион байгууллаа. Нутаг усны иргэдийн олон жилийн хүлээлтийг биелүүлж сайн барилдаж буй бөхдөө цаашид цолоо ахиулж, улам сайн барилдаж явахыг ерөөе

Бөхмөрөн сумын ЭМТөв компьютер, принтер, тог баригч, хурууны хээ уншигч зэрэг тоног төхөөрөмжөөр хангагдлаа

2019-07-29 65
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл Мэндийн яам болон Дэлхийн банкны санхүүжилтээр “Цахим эрүүл мэнд” төсөл Увс, Хөвсгөл аймагт хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Увс аймгийн 19 сум, өрхийн эмнэлэгүүдэд компьютер, принтер, тог баригч, хурууны хээ уншигч зэрэг тоног төхөөрөмжүүдийг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, ТЗУХ-ийн дарга У.Ганзориг нар гардуулан өглөө. Энэхүү төсөл нь цаашид эрүүл мэндийн салбарыг 100% цахим мэдээлэлд шилжүүлэх зорилготой юм.

УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Бөхмөрөн сумын иргэдтэй уулзалт хийлээ.

2019-07-29 54
Улсын тэргүүний Бөхмөрөн сумын Хар алтат, Байшинт /Сумын төв/ багийн малчид, хөдөлмөрчидтэй уулзаж Үндсэн хуулийн өөрчлөлт, эдийн засгийн нөхцөл байдал, орон нутгийн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч санал бодлоо хуваалцлаа. Энэ жил тус сум шинэ Орон нутгийн удирдлагын ордонтой болж иргэдэд төрийн үйлчилгээ хүргэх орчин сайжирсанд ам сайтай байна. Хил дамнасан малын хулгай тулгамдсан асуудал хэвээр байна. Засгийн газраас өргөн барьж байгаа эрүүгийн хуулийн өөрчлөлтөд малчдынхаа саналыг тусгаж ажиллана. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ дордуулсан заалтуудаа засаж, гишүүдийн тоог нэмэхгүйгээр батлах ёстой гэдгийг иргэд санал нэгтэйгээр дэмжиж байна. Дараагийн уулзалтаа Гурван Жигэртэй багийн нутаг Банзарт хийлээ. Малчид бороо хуртай, хүн малын зоо тэнийсэн сайхан зун болж байна гэсээр угтлаа. Үнэхээр ч хөх ногооны униар татна гэдэг шиг л Бөхмөрөнд сайхан зун болж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг иргэддээ танилцуулсны дараагаар эдийн засгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний тухай тайлбарлав. Ер нь хөдөөний ард иргэд төвөөс алслагдсан гэлтгүй Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар олон талын мэдээлэлтэй байгаа юм байна. Гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн жилийг уртасгах нь төсвийн зарлагыг ихэсгэх, хүнд суртлыг гааруулах өөрчлөлт болно гэх саналтай хүмүүс ч байна. Мөн малчдыг эрт тэтгэвэрт гаргах хуулийн хэрэгжилт амьдрал дээр нэлээд төвөг чирэгдэлтэй , зарим сумдад архивын материал хангалтгүй улмаас малчид тэтгэвэрт гарах эрхээ эдэлж чадахгүйд хүрчээ. Үүнд уян хатан зохицуулалт хийх шаардлагатайг сануулж байлаа.

сумын эрүүл мэндийн төв зөөврийн хүчилтөрөгчийн аппарат болон анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцтай боллоо.

2019-07-22 48
Бөхмөрөн сумын 1989 онд 8 дугаар анги төгсөж 30 жилийн ойгоо тэмдэглэж байгаа 19 дахь төгсөлтийн хамт олноос сумын эрүүл мэндийн төвд зөөврийн хүчилтөрөгчийн аппарат болон анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багц бэлэглэлээ. Сумын иргэдийн сайн сайхан амьдралын төлөө хандив дэмжлэг үзүүлсэн төгсөлтийн хамт олонд талархал илэрхийлье.

БӨХМӨРӨН СУМЫН ЗДТГ-ЫН ШИНЭ БАЙРЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВЛАА

2019-07-22 60
Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг Даргын Тамгын газрын байрыг улсын төсвийн хөрөнгө оруулалт 1 тэрбум 150 сая төгрөгийн хөрөнгөөр “Мана Оюу Увс” ХХК барьж ашиглалтад оруулсныг 07-р сарын 06-ны өдөр улсын комисс хүлээж авлаа. Тус барилга нь ногоон байгууламж, хашаа, цэцгийн мандал, усан оргилуур, 4 машины граж, саравч зэрэг гадна тохижилтоороо баруун бүсдээ жишиг болохуйц барилга болсон байна

БӨХМӨРӨН СУМЫН БАРУУН ГОЛ ХОРООЛОЛ ГҮНИЙ ХУДАГТАЙ БОЛЛОО.

2019-07-06 146
ТУС СУМЫН БАРУУН ГОЛ ХОРООЛОЛ ГҮНИЙ ХУДАГТАЙ БОЛЛОО. ОНХС-ийн 30 сая төгрөгийн хөрөнгөөр баруун гол хороололд инженерийн хийцтэй, ухаалаг систем бүхий гүний худаг шинээр барьж, хүлээлгэн өглөө. Энэхүү худагнаас нь Баруун гол хороололын 100 гаруй айл өрх эрүүл ахуйн шаардлага хангасан ундны ус хэрэглэх боломжтой боллоо.

Бөхмөрөн сумын 100 жилийн ойг тохиолдуулан сум орон нутагт хийгдэх ажлын санал авах

санал өгсөн: 67
13 / 19%
10 / 15%
36 / 54%
8 / 12%