Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Мэдээлэл


нийт 266

Сумын бэлгэ тэмдэг шинэчлэгдлээ

2019-12-06 142
Сумын онцлог, байгалийн өвөрмөц тогтоц ,байгалийн баялаг , үргэлж мандан бадрах, эв нэгдлийг илэрхийлсэн сумын бэлгэ тэмдэгийг\ лого \ 2019 оны 11-р сарын 20-ны өдрийн Сумын ИТХ-ын 04 тоот тогтоолоор баталлаа. ШИНЭЧЛЭН ГАРСАН СУМЫН БЭЛГЭ ТЭМДЭГИЙГ \ЛОГО\ АЛБАН БОЛОН ОЛОН НИЙТИЙН ХЭРЭГЦЭЭНД АШИГЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Бөхмөрөн сумын ИТХ-ын ээлжит бус хурал боллоо

2019-11-28 63
Улсын тэргүүний Бөхмөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 11-р хуралдаан 2019 оны 11-р сарын 20-ны өдөр хуралдаж сум орон нутгийн тулгамдсан асуудлууд болон бүс нутгийн хөгжлийн зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус хурлаар: v Түргэн уулын дархан цаазат газрын өргөтгөлийн талаар v Орон нутгийн хөгжлийн сан болон бусад төсөл хөтөлбөрөөр санхүүжиж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын явцын мэдээлэл v Орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэлтийн мэдээлэл - Өөр аймаг, сумын малчдаас бэлчээр ашигласны төлбөр авч төвлөрүүлсэн талаарх мэдээлэл v Уул уурхайтай холбоотой мэдээлэл - Хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт - Дүйцүүлэн хамгаалах ажлын явцын талаарх мэдээлэл - Нүүрсний уурхайнууд орчмын хог хаягдал, байгаль орчны асуудал - ТТББАТөлбөр, усны, хог хаядлын төлбөр оногдуулалт v Сумын лого шинэчлэн батлах v Түүх соёлын дурсгалт газар нутгийг орон нутгийн хамгаалалтанд авах тухай

"Хамтдаа хандлагаа өөрчилье "уриалга өрнүүлж ажиллаж байна

2019-11-28 93
Бөхмөрөн сумын ЕБС-ийн эко клубын сурагчид сумындаа "Хамтдаа хандлагаа өөрчилье "уриалга өонүүлэн ажиллаж байна. Тус аяны хүрээнд сургуулийн багш ажилчдадаа ховор ан амьтан, шувуу, ургамлын талаар мэдээлэл сургалт хийж , Эко клубын сурагчид багт хуваагдан ард иргэд, гэр хороолол, аж ахуй нэгж байгууллагуудаар явж ховор ан амьтны талаар мэдээлэл боршуур өгч нийт 500 гаруй хүмүүсийн гарын үсэг цуглуулж маш идэвхтэй ажиллаж байна. Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах уриалга гарган ажиллаж байгаа Эко клубын сурагчид, удирдагч багш нартаа сурлага хөдөлмөрийн өндөр их амжилт хүсье. Хамтдаа хандлагаа өөрчилцгөөе хүмүүсээ!!!

Ахмадын сувилал ажиллууллаа.

2019-11-18 44
Сумын ахмад настангуудын эрүүл мэндийг дэмжих ,чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ядаргаа тайлж, сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилго ахмадын сувилал ажиллууллаа. Энэхүү сувилалыг хичээлийн амралтын хугацаанд сургуулийн дотуур байранд ажиллуулсан ба ахмадуудад Эмийн бус эмчилгээг түгээн дэлгэрүүлэх Эмийн эмчилгээг хийх Дархлааг дэмжих Ядаргааг арилгах Сэтгэл зүйгээр дэмжих Сэтгэл ханамжийг дээшлүүлэх Чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх Оюуны ачаалал арилгах чиглэлийн сувилал үйлчилгээ хийгдлээ. Ахмадын сувилалыг 1 удаагийн давтамжтай ажиллуулсан ба нийт 37 ахмад хэвтэн үйлчлүүлсэн. Тус ахмадуудад 8 зорилтын дагуу үйл ажиллагааг хүргэсэн ба нийт 5 төрлийн үйл ажиллагааг 17 заалттайгаар 7 хүний бүрэлдэхүүнтэй баг 9 хоногийн хугацаанд үйлчилж ажиллалаа. Азай буурал ахмадуудаа асарч сувилах буянтай ажил үйлчилгээ үзүүлсэн Бөхмөрөн сумын ЗДТГ, ЭМТөв, ЕБСургууль, Соёлын төвийн байгууллага, хамт олонд талархал илэрхийлье.

АЙМГИЙН ЗДТГ-ЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН АРХИВЫН ТАСАГ МАНАЙ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА.

2019-11-13 71
Аймгийн ЗДТГ-ын Хууль, эр зүйн хэлтсийн дарга Н.Тэсхүүгээр ахлуулсан ажлын хэсэг манай суманд энэ сарын 13, 14-ний өдрүүдэд ажиллаж байна. Уг ажлын хэсэг нь төсвийн байгууллагын архивын албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн бүрдэл журмын дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх, гарсан зөрчил дутагдлыг арилгах, зөвлөн туслах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Мөн иргэдэд тэтгэвэрт гарахад хэрэг болох мэдээлэл, лавлагаа болон бусад мэдээллийг гаргаж өгөх зэрэг төрийн үйлчилгээг үзүүлэхээр ажлаа эхлүүлээд байна.

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ БӨХМӨРӨН СУМ УГТАЛТ ҮДЭЛТИЙН ХААЛГАТАЙ БОЛЛОО

2019-11-12 82
"УЛСЫН ТЭРГҮҮНИЙ БӨХМӨРӨН СУМ"- УГТАЛТ ҮДЭЛТИЙН ХААЛГАТАЙ БОЛЛОО. Улсын тэргүүний сумын шагналын 5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 10 м өргөнтэй, 7 м өндөртэй сумын лого, онцлогийг харуулсан хаалгатай боллоо. Тус хаалгыг байгалийн өвөрмөц тогтоц бүхий Заан хадны хөтөл хэмээх газар сумын төв орох төв замд байрлууллаа.

БӨХМӨРӨН СУМ 2-Р БАЙР ЭЗЭЛЛЭЭ

2019-11-11 70
БАРУУН БҮСИЙН СУМДЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН “ТУРШЛАГА СУДЛАХ ЗӨВЛӨЛДӨХ” УУЛЗАЛТ ӨМНӨГОВЬ СУМАНД БОЛЛОО. Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, аймгийн Боловсрол соёл урлагийн газар, Эрүүл мэндийн газраас энэхүү арга хэмжээг 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. Туршлага судлах зөвлөлдөх уулзалтаар сумдын сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, соёлын төвийнхөн өөрсдийн сайн туршлагаа бусад сумынхантайгаа хуваалцах, арга зүйн зөвлөгөөгөөр нэгнийгээ хангаж хамтран сайн туршлагаа хэрэгжүүлэхэд гол зорилго оршино. Зөвлөлдөх уулзалтад 11 сумдын эрүүл мэндийн төв, соёлын төв, сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч, байрны багш, ахлах сувилагч зэрэг 110 гаруй төлөөлөгчид оролцлоо. Туршлага судлах зөвлөлдөх уулзалтын онцлог нь өөрсдийн сайн туршлагаа бусадтайгаа хуваалцах нэмж сайжруулах, харилцан санаа бодлоо солилцох арга зүйн чадамжаа дээшлүүлэх зэрэг байв. Зөвлөлдөх уулзалтад Аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, ЗДТГ-ын НБХ-ийн Дарга С.Амраа, БСУГ-ын дарга С.Дашням ЭМГ-ын Хэлтсийн дарга О.Одбаяр нар оролцлоо. Зөвлөлдөх уулзалтын хүрээнд Өмнөговь сумын үйлдвэрлэгч иргэдийн үзэсгэлэн худалдаа явагдлаа. Баруун бүсийн “Нийгмийн салбарын манлайлагч сум”-аар Өмнөговь сум 1-р байр Бөхмөрөн сум 2-р байр Сагил сум 3-р байр Наранбулаг сум 4-р байр Түргэн сум 5-р байр эзэллээ.

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ БӨХМӨРӨН СУМЫН “СУМ СУРТАЛЧЛАХ-СОЁЛЫН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2019-11-11 53
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн Соёл, урлагийг 2016-2021 онд хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Соёлын биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалах, сум орон нутгийн онцлог, түүх, нүүдэлчин ахуйн уламжлалыг олон нийтэд сурталчлах зорилгоор зохион байгуулж буй Улсын тэргүүний Бөхмөрөн сумын "Сум сурталчлах-соёлын өдөр" арга хэмжээ Улаангом хотноо зохион байгуулагдаж байна. Ажил хөдөлмөр, амжилт бүтээлээрээ Улсдаа манлайлж Улсын тэргүүний сумаар шалгарсан Бөхмөрөн сумын сурталчлах арга хэмжээний нээлтэд аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал, ЗДТГ-ын НБХ-ийн дарга С. Амраа болон сумын удирдлагууд, иргэд хөдөлмөрчид оролцлоо. Тус өдөрлөг нутгийн түүх соёл, ахуй амьдралыг онцолсон үзэсгэлэн худалдаа, ардын авьяастнуудын хүндэтгэлийн концерт зэрэг урлаг соёлын арга хэмжээгээр үргэлжлэн явагдаж байна.

ГЭР ХОРООЛОЛ ДУНД ГУДАМЖНЫ НЭМЭЛТ ГЭРЭЛТҮҮЛЭГ ТАВИГДАЖ БАЙНА

2019-11-11 99
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Бөхмөрөн сумын Хар булаг, Зүүн харз хороололын гудамжинд нэмэлт гэрэлтүүлэг тавигдлаа. Энэхүү ажлыг "ГАН ЗОЛ " ХХК 24 сая төгрөгөөр хийсэн ба нийт 1000м газарт тавигдлаа. Нэмэлт гэрэлтүүлэг тавигдсанаар иргэд хөдөлмөрчид аюулгүй орчинд ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдэж байна.

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

2019-11-11 48
Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилах, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод байдлыг хангах, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл зөвөлгөө өгөх, санал зөвлөмжийг сонсож, бодлого шийдвэрт тусгах зорилго бүхий "НЭЭЛТТЭЙ БӨХМӨРӨН" сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ.

2019-11-11 105
ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ. Уул уурхайн хамтран ажиллах журмын дагуу хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Бөхмөрөн суманд үйл ажиллагаа эрхэлж буй Эрчим Баян-өлгий ХХК Хавчуу, Гануу, Хэвийн эхний гүүрний 2 талын зам засаж сайжрууллаа. Ингэснээр сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх зорчигчид болон нутгийн иргэд саадгүй зорчих боломжтой болж байна.

УУШГИЙН УЛААНД ГҮНИЙ ХУДАГ ГАРГАЛАА.

2019-11-11 113
ГҮНИЙ ХУДГИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ. Уул уурхайн дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд Бөхмөрөн суманд үйл ажиллагаа эрхэлж буй Эрчим-Баян өлгий ХХК нь Хар алтат байгийн ИНХ-аас гарсан саналын дагуу Уушигийн улааны доод талд инженерийн хийцтэй гүний худгийн ажлыг мэргэжлийн компаниар хийлгэж эхлүүллээ. Энэхүү худгийг гаргаснаар тус багийн дунд бүсийн малчид малаа услах, бэлчээр усжуулж сэргээх зэрэг боломжууд бий болно.

"Эмийн бус эмчилгээ" нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

2019-10-07 78
Бөхмөрөн сумын ИТХ-аас баталсан Эрүүл мэндийг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд ЭМТөв нь 2019 оныг “Хөдөлгөөн - эрүүл мэнд“ –ийг дэмжих жил болгон зарласан. Энэхүү зорилтот жилийн хүрээнд эрүүл мэндийг дэмжих дасгал хөдөлгөөнийг эмч эмнэлгийн ажилчид ажлын байран дээрээ тогтмол хийж хэвшсэн. Мөн эмийн бус эмчилгээ нээлттэй хаалганы өдөрлөгөөр төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид, ард иргэдэд урт наслуулах япон дасгалыг зааж сургаснаар ажлын байрны дасгал болгон хэвшүүлж байна. Уг үйл ажиллагааны хүрээнд 10 сарын байдлаар нийт 100 гаруй иргэн идэвхитэй хамрагдаж байгаа бөгөөд сэтгэл ханамж өндөр байна.

Цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн сурагчид тарьсан ногоогоо хураалаа.

2019-10-07 107
Сумын ИТХ-аас баталсан Ногоон сум дэд хөтөлбөрийн хүрээнд байгууллага бүр гадна орчиндоо ногоон байгууламж бий болгож өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Мөн цэцэрлэгийн насны хүүхэд багачуудыг бодит орчинд сургах боломжийг нь бүрдүүлэхийн тулд хавар 5-р сард цэцэрлэгийн багш ажилчдын бүтээлч ажлын хүрээнд туршилтын ногооны талбайтай болж энэ жилийн хувьд 5 төрлийн ногоо тарьж ургуулсан ба бэлтгэл бүлгийн сурагчид багштай хамт тарьсан ногоогоо хураалаа. Ингэснээр хүүхэд багачууд амьдрах ухааны арга барилд багаасаа суралцаж байна.

Бөхмөрөн сумын хүүхдийн цэцэрлэг "АЛТАН НАМАР" -аа тэмдэглэлээ

2019-10-07 70
Алтан намар өдрийн хүрээнд: Эцэг эхчүүдийн дунд хүүхдүүдэд зориулж Хэн сайн илчлэг чанартай хоол хийх бэ? Хоолны тэмцээнийг зарласан ба эцэг эхчүүд маш идэвхтэй оролцсон. Эцэг эхчүүд 3 багт хуваагдан хийсэн хоолоороо үзэсгэлэн гаргаж бусад эцэг эхчүүдэд хоолныхоо ач тус амин дэм илчлэг байдлын талаар тайлбарласан. Энэхоолны тэмцээнээс шалгарсан хоолыг хүүхдийн хоолны цэсэнд оруулан ажиллаж байна. 2019 онд алтан намар өдөрлөг болгон өргөжүүлэн зохион байгуулсан нь нэлээд үр дүнтэй ажил болсон.Энэ үер бас эцэг эхчүүд хоолны үзэсгэлэн гаргаж оролцсон тэмцээнд оролцсон хоолны нэр төрөл 1. Сүү сүүн бүтээгдэхүүн 2. Мах махан бүтээгдэхүүн 3. Гурилан бүтээгдэхүүн 4. Жимс жимсгэнэ

багш нарын дунд ур чадварын уралдаан зохион байгууллаа

2019-09-26 83
Монголын багш нарыг баярыг угтаж бага ангийн багш нарын дунд ур чадварын уралдаан зохион байгууллаа. Уг уралдаанд заах арга, ур чадвараа дайчлан багш нар идэвхитэй сайн оролцсон ба 1-р байр багш Б.Жаргалсайхан, 2-р байр багш С.Ууганбаяр, 3-р байр багш С.Алтантунгалаг нар шалгарлаа. ЕБС-ийн захиргаанаас зохион байгуулсан тус тэмцээнд заах арга, ур чадвараа дайчлан амжилттай оролцсон бүх багш нартаа баяр хүргэж цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.

"Ѳсвѳрийн сэргийлэгч" бүлгэмийн сурагчдыг хувцас хэрэглэлтэй болголоо.

2019-09-26 64
Бөхмөрөн сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зѳвлѳлѳѳс ЕБС-ийн сурагчдийн өөрөө удирдах зөвлөлийн дэргэдэх "Ѳсвѳрийн сэргийлэгч" бүлгэмийн сурагчдыг хувцас хэрэглэлтэй болгох ажлыг зохион байгууллаа. Тус бүлгэм ажилласнаар сургуулийн орчинд гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.

нэгдсэн зөвлөгөөн Бөхмөрөн суманд зохион байгуулагдлаа.

2019-09-26 76
Аймгийн ИТХ-ын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сумдын ИТХ-аас дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарын нэгдсэн уулзалтыг зохион байгуулж 2019 оны хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн талаар хэлэлцэж, шинээр батлагдсан хууль,тогтоол шийдвэрүүдийн талаар танилцуулга хийж, НӨУБ-ын үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, цаашид авах арга хэмжээнүүдийн талаар зөвлөмж чиглэл гаргаж хэрэгжүүлэх зорилготой нэгдсэн зөвлөгөөн Бөхмөрөн суманд зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнийг 2019.09.24 - 25-ны өдрүүдэд зохион байгуулсан ба сумдын тэргүүн туршлагуудыг сонсож чөлөөт ярилцлага өрнүүлсэнээс гадна Улсын Тэргүүний сумын Тэргүүн туршлага болон бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

"Төлөөлөгчдийн өдөр" тайлант өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.

2019-09-26 69
Бөхмөрөн сумын ИТХ-ын төлөөлөгчид 2016 – 2019 онд сум орон нутагт хийж хэрэгжүүлсэн ажил, хэлэлцэж шийдвэрлэсэн бодлого шийдвэрээ иргэд хөдөлмөрчдөд танилцуулж тайлагнах, цаашид авч хэрэгжүүлэх бодлого чиглэлээ тодорхойлох, иргэдийн санал хүсэлт, шүүмжлэлийг сонсож иргэд сонгогчидтойгоо хамтдаа сум орон нутгийн бодлого шийдвэрийг тодорхойлох зорилготой "Төлөөлөгчдийн өдөр" тайлант өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа. Тайлант өдөрлөгөөр: - Хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн бодлого шийдвэрүүдээ танилцуулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох - Хурдан морьдын уралдаан /2 насны морьд/ - Хүчит 32 бөхийн барилдаан - 100 буудалт даамны тэмцээн - олс таталтын тэмцээн - 18 азтан шалгаруулах зэрэг тэмцээн, арга хэмжээг зохион явуулж шагнаж урамшууллаа.

БӨХМӨРӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН "ТӨЛӨӨЛӨГЧИЙН НЭГ ӨДӨР" ӨДӨРЛӨГ БОЛНО.

2019-09-18 114
Увс аймгийн Бөхмөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын "Төлөөлөгчийн нэг өдөр" бэсрэг наадам 2019 оны 09-р сарын 21-ны өдөр Бөхмөрөн сумын Байшинт багийн нутагт байрлах "Хавчуу"-д болно. Тус наадамд Гунан, Дөнөн насны хурдан хүлэг морьд уралдаж, хүчит 32 бөхийн барилдаан, 100 буудалт даам, олс таталтын тэмцээн зохион байгуулагдана. Мөн энэ үеэр 9 азтан шалгаруулах ба сумын иргэдийн үйлдвэрлэж буй бүтээлийн үзэсгэлэн гарах тул та бүхнийг хүндэтгэн урьж байна. Зохион байгуулагч: Бөхмөрөн сум ИТХ, ЗДТГ,

Бөхмөрөн сумын 100 жилийн ойг тохиолдуулан сум орон нутагт хийгдэх ажлын санал авах

санал өгсөн: 67
13 / 19%
10 / 15%
36 / 54%
8 / 12%