2018-06-07
62
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж дөрвөн хүүхэд төрүүлсэн эх II, зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй бол I зэргийн одон олгохоор хуульчилсан билээ. Жил бүрийн 6 дугаар сарын 1 буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баяраар Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар алдарт эхийн 1,2-р зэргийн одон гардуулдаг. Энэ жил Бөхмөрөн сумаас алдарт эхийн 1-р одонгоор Байшинт багийн иргэн Намсрайн Алтанцэцэг, Хар алтат багийн иргэн Гомбожавын Цэцэгсүрэн, Айдолда Күлсинхан нар, алдарт эхийн 2-р одонгоор Байшинт багийн иргэн Отгонсүрэнгийн Ариунхишиг, Батсүхийн Болормаа, Отгоны Оюун-Эрдэнэ, Энхтөрийн Эрдэнэчимэг, Хар алтат багийн иргэн Цэрэндоржийн Энхзаяа, Гурван жигэртэй багийн иргэн Сүрэнжавын Отхончимэг нар шагнагдлаа.
Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаалгасан ээжүүддээ баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсье.