2019-03-29
71
Дэлхийн байгаль хамгаалах сангийн “Ирвэстэй нутгийн ирээдүй төсөл”-өөс санаачлан төсөл хэрэгжиж буй аймаг, сумдын төлөөллийг улсын тэргүүний Буян –ундрал, Хужирт - Жавхлант хоршоо, Ихэс нуурын хишиг ХЗХ –ны үйл ажиллагаатай нь танилцуулах, туршлага судлах сургалт, зөвлөгөөнийг Говь-Алтай аймгийн Дарив суманд зохион байгууллаа. Уг зөвлөгөөн нь 2019 оны 03-р сарын 24-26 ны хооронд болсон ба Увс аймгийн 5 сум, Баян- өлгий аймгийн 3 сум, Говь-Алтай аймгийн 3 сум, төслийн багийн төлөөлөл гэсэн нийт 110 гаруй хүн оролцлоо.
Бөхмөрөн сумаас ИТХ-ын дарга, Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн, Багийн ИНХ-ын дарга, Багийн ИНХ-ын дарга, хоршоо малчдын бүлгийн төлөөлөл гэсэн 9 хүн оролцов. Сургалт зөвөлгөөнөөр төрөөс хоршооны салбарын талаар баримталж буй бодлого ,хөдөөгийн хөгжлийн загвар хоршооны талаар , Говь-Алтай аймгийн Дарив сумын улсын тэргүүний Буян –ундрал хоршоо , Хужирт- жавхлан т хоршоо, Ихэс нуурын хишиг ХЗХ –ны талаархи мэдээлэл сургалт өгсөн . Мөн хоршоодын үйл ажиллагаатай танилцаж зөвөлгөөнд орлцсон аймаг сумын төлөөлөл өөрсдийн сум орны хоршооны талаар ярилцсан . сургалт зөвөлгөөнд явах замдаа Баян- өлгий аймгийн толбо ,Ховд аймгийн Зэрэг, Дарви сумдаар орж санаа авах хэрэгжүүлж болох зүйлүүдыг харж судлаж явлаа.