Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Мэдээлэл


нийт 266

Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын ажлын хэсэг суманд ажиллаа.

2018-04-30 50
Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын тэргүүний сум шалгаруулах” болзлын дагуу энэ онд Ховд аймгийн Булган, Увс аймгийн Бөхмөрөн, Завхан аймгийн Тосонцэнгэл, Говь-алтай аймгийн Төгрөг , Баян-Өлгий аймгийн Толбо сум нэр дэвшиж, холбогдох материалаа Баруун бүсийн зөвлөлд хүргүүлсэн юм. Тухайн сумдын ажлыг газар дээр нь шалгах, дүгнэх зорилгоор Ховд аймгийн ЗДТГ-ын дарга, Баруун Бүсийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Ганболдоор ахлуулсан “Улсын тэргүүний сум шалгаруулах” ажлын хэсэг 03 дугаар сарын 27-ны өдрөөс 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд дээрх 5 суманд ажилласан. Уг ажлын үнэлгээний нэгдсэн дүнг Баруун бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд танилцуулсан. Үнэлгээний нийт дүнгээр Увс аймгийн Бөхмөрөн сум 393.2, Ховд аймгийн Булган сум 392.2, Завхан аймгийн Тосонцэнгэл сум 385.7, Говь-Алтай аймгийн Төгрөг сум 351.85, Баян-Өлгий аймгийн Толбо сум 329.52 оноо авчээ. Ингэснээр Баруун бүсийн зөвлөлөөс “Улсын тэргүүний сум” шалгаруулах болзолын дагуу Увс аймгийн Бөхмөрөн сумын нэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт уламжилсан. Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын баталгаажуулалт хийх шалгалтын ажлын хэсэг Бөхмөрөн сумын ажилтай танилцаж ажиллаж байна. Ийнхүү баруун бүсийн "Улсын тэргүүний сум" шалгаруулах эцсийн шийдвэрийг Монгол Улсын Засгийн Газрын хуралдаанаар гаргах юм.

Ендэртийн голд нутгийн иргэдэд ашиг тустай гүүрийг барьж ашиглалтанд орууллаа

2018-04-30 48
Увс аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас Бөхмөрөн, Түргэн, Сагил, Ховд, Давст зэрэг сумдаас Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж буй 16 алба хаагчдад цэргийн анхан шатны сургалтыг явуулахын зэрэгцээ Бөхмөрөн сумын ЗДТГ-аас хүсэлт тавьсны дагуу Бөхмөрөн сумын "Гурван жигэртэй" багийн нутаг, Ендэртийн голд нутгийн иргэдэд ашиг тустай, цаашлаад цэрэг стратегийн ач холбогдол бүхий 12 метр урт 3 метр өргөн гүүрийг барьж ашиглалтанд орууллаа. Тухайн гүүрийг Цэргийн алба биеэр дүйцүүлэн хаагчдаар бариулсанаар санхүүгийн болон цаг хугацаа, хүн хүчний хэмнэлтийг гаргасан чухал ач холбогдолтой ажил боллоо.

"ХҮҮХДИЙГ ЗОДОЖ, ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ ДЭЛХИЙН ӨДӨР"-ИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ

2018-04-30 86
Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй "Хүүхэд хамгаалал" арга хэмжээ болон Увс аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2018 оны зорилт, сумын ГХУСАЗСЗ-ийн 2018 оны зорилтыг хэрэгжүүлэх, хүүхэд хамгааллын талаар ойлголт, мэдлэг олгох, хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийг сурталчлах зорилгоор сумын ИТХ, ЗДТГ, ЕБС, цагдаагийн хэсэг хамтран "Хүүхдийг зодож, шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр"-ийг “Хүүхдийн хүчирхийллийг таслан зогсооё” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

БӨХМӨРӨН СУМ “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМАНД” ӨРСӨЛДӨЖ БАРУУН БҮСЭЭСЭЭ ШАЛГАРЛАА

2018-04-09 55
БӨХМӨРӨН СУМ “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМАНД” ӨРСӨЛДӨЖ БАРУУН БҮСЭЭСЭЭ ШАЛГАРЛАА “Улсын тэргүүний сум” шалгаруулах баруун бүсийн зөвлөл өчигдөр хуралдаж шалгаруулалтын нэгдсэн дүнг танилцууллаа. “Улсын тэргүүний сум шалгаруулах болзол”-ын дагуу Баян-Өлгий аймгийн Толбо сум, Увс аймгийн Бөхмөрөн сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Говь-Алтай аймгийн Төгрөг сум, Ховд аймгийн Булган сум тус тус материал ирүүлсэн байна. Шалгуур үзүүлэлтийн үнэлгээгээр сумууд дараах байдлаар байр эзэлсэн байна. Үүнд: 1-р байр Увс аймгийн Бөхмөрөн сум - 393,2 оноо 2-р байр Ховд аймгийн Булган сум - 392,2 оноо 3-р байр Завхан аймгийн Тосонцэнгэл сум - 385,7 оноо 4-р байр Говь-Алтай аймгийн Төгрөг сум - 351,85 оноо 5-р байр Баян-Өлгий аймгийн Толбо сум - 329,52 оноогоор тус тус байр эзлэсэн байна.

Бөхмөрөн сум маань улсын тэргүүний сум шалгаруулах ажилдаа бэлтгэж байна

2018-03-25 40
Бөхмөрөн сум маань улсын тэргүүний сум шалгаруулах ажилдаа бэлтгэж байна.Шалгаруулах ажлын комисс буюу баруун бүсийн салбар зөвлөл 2018 оны 3-р сарын 27-28 ний өдрүүдэд тус суманд ажиллана. Албан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэд гээд бүхий л хүмүүс сэтгэл зүрх, авъяас чадвараа дайчлан ажиллаж байна. Та бүхэндээ баярлалаа.

сумын ЭМТөв шинэ пургон машинтай боллоо.

2018-03-25 71
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тусламжтайгаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Бөхмөрөн сумын ЭМТ шинэ пургон машинтай боллоо. Хөдөөгийн ард иргэдэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг цаг алдалгүй хурдан шуурхай хүргэх боломж бүрдлээ.

Сумын мал төллөлт 44.9 хувьтай явагдаж байна

2018-03-25 87
Сумын дүнгээр 2017 оны эцэст 134496 толгой мал тоологдосноос эхний 3-р сарын байдлаар 199 толгой том мал зүй бусаар хорогдож малын онд оролт 98,6 хувьтай байна. Төллөх насны 57253 толгой хээлтэгчээс 03-р сарын 12 –ны байдлаар 25738 толгой мал төллөж 25738 төл гарч, 25423 төл бойжиж гарсан төлийн 98,7 хувь нь бойжиж байгаа төллөх хээлтэгчийн 44,9 хувь нь төллөж байна . Бог малын 47,8 хувь нь ,бод малын 8,7 хувь нь төллөж сумын дүнгээр мал төллөлт 44,9 хувьтай байна.

хойд бүсийн сумдын Математик, Англи хэл, Сэтгэх чадварын анхдугаар олимпиаданд Бөхмөрөн сум тэргүүн байранд шалгарлаа

2018-03-23 65
Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбатын санаачлан зохион байгуулж буй “Мөнхжим Өргөө” ХХК-ны нэрэмжит хойд бүсийн сумдын Математик, Англи хэл, Сэтгэх чадварын анхдугаар олимпиад 2018 оны 03-р сарын 21-ний өдөр Сагил сумын төвд амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Олимпиад Матeматик 6,7,8,9-р анги, Англи хэл 6,7,8,9-р анги, Сэтгэх чадвар 1, 2-3, 4-5-р анги гэсэн төрлүүдээр явагдсан бөгөөд Давст, Сагил, Түргэн, Бөхмөрөн, Тариалан сумдын ерөнхий боловсролын сургуулийн нийт 110 гаруй сурагчид 11-н багц 33 медалийн төлөө оюун ухаан, эрдэм мэдлэгээ уралдуулан өрсөлдсөн юм. Олимпиадны ерөнхий дүнгээр Бөхмөрөн сум 4 алт, 5 мөнгө, 3 хүрэл, 3 тусгай байр эзэлсэн амжилтаар тэргүүн байр эзэлж Шилжин явах цомын эзэд болсон бол Тариалан сум 4 алт, 3 мөнгө, 5 хүрэл, 2 тусгай байр эзэлсэн амжилтаар 2-р байранд, Сагил сум 2 алт, 3 мөнгө, 1 хүрэл, 5 тусгай байр эзэлсэн амжилтаар 3-р байранд тус тус шалгарлаа. Амжилттай оролцсон нийт багш сурагчдадаа сурлага хөдөлмөр,ажлын шинэ шинэ амжилт хүсье.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг дамжин өнгөрлөө

2018-03-22 57
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ЭМЯ-ы сайд Б.Сарангэрэл, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн болон бусад холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг Увс аймагт ажиллахдаа сумаар дамжин өнгөрлөө.

үлгэр жишээ сайн аавуудыг алдаршууллаа.

2018-03-18 47
Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баярыг тохиолдуулан сумын хэмжээнд Айл гэрийн ноён нуруу өмөг түшиг аав хүний байр суурь, үүрэг хариуцлага, үлгэр дууриаллыг олон нийтэд алдаршуулах зорилгоор 9 аавд хүндэтгэл үзүүлэв. Үүнд: •Шинийг санаачлагч аав – Дамиран овогтой Пунцаг •Манлайлагч аав – Чойндон овогтой Батжаргал •Хөдөлмөрч аав – Гатав овогтой Баатарсүрэн •Авъяаслаг аав – Шадрав овогтой Пунсанцогвоо •Нийгмийн идэвхтэн аав – Даржаа овогтой Дүгэржав •Тээвэрчин аав – Хултай овогтой Даваасамбуу •Хилчин аав – Риймэд овогтой Баяртай •Оюунлаг аав – Мятав овогтой Чулуун • Бүтээлч аав – Пунцаг овогтой Батжаргал нар байлаа. Энэхүү 9 номинациар шалгарсан аавууддаа баяр хүргэж амьдралд нь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

“Багш сурагчийн гэрт” ажил зохион байгууллаа.

2018-03-06 62
Сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Энхбаяр, Б.Жаргалсайхан багш нарын санаачлагаар ерөнхий боловсролын сургуулийн анги удирдсан багш нар ангийнхаа сурагчдын гэрээр явж эцэг, эхийн санал хүсэлтийг сонсож ажиллаа. Энэхүү ажлыг хэрэгжүүлсэнээр багш, эцэг эх, сурагчдын хоорондын харилцаа холбоо сайжирч цаашид багш нар сурагчид тус бүр дээр тулж хамтран суралцах нөхцөл, төлөвшил сайжрах юм. Сумын төвийн хэмжээнд 125 өрх айлаар багш нар орж сургуулийн үйл ажиллагаа болон тухайн сурагчийн идэвхи оролцоо, сурлагын амжилт зэргийг танилцуулан ажиллаа.

“Багш сурагчийн гэрт” ажил зохион байгууллаа.

2018-03-05 50
Сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Энхбаяр, Б.Жаргалсайхан багш нарын санаачлагаар ерөнхий боловсролын сургуулийн анги удирдсан багш нар ангийнхаа сурагчдын гэрээр явж эцэг, эхийн санал хүсэлтийг сонсож ажиллаа. Энэхүү ажлыг хэрэгжүүлсэнээр багш, эцэг эх, сурагчдын хоорондын харилцаа холбоо сайжирч цаашид багш нар сурагчид тус бүр дээр тулж хамтран суралцах нөхцөл, төлөвшил сайжрах юм. Сумын төвийн хэмжээнд 125 өрх айлаар багш нар орж сургуулийн үйл ажиллагаа болон тухайн сурагчийн идэвхи оролцоо, сурлагын амжилт зэргийг танилцуулан ажиллаа.

Бөхмөрөн сум аймгийн тэргүүний сумаар шалгарлаа

2018-03-05 43
Аймгийн Засаг даргын зөвлөлд сумдын Засаг дарга нар 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнасан. Ажлын үзүүлэлтэнд үнэлгээ өгч сумуудыг байр эзлүүлэн шалгаруулахад: 1-р байранд Бөхмөрөн сум 2-р байранд Завхан сум 3-р байранд Өмнөговь сум тус тус шалгарсан. Бөхмөрөнчүүд бид бүхний хамтын амжилт байлаа. Цаашид төрийн бүх шатны ажил үйлчилгээгээ сайжруулан Улсын тэргүүний сумаар шалгарах зорилт тавин ажиллаж байна.

СУМЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХАМТАРСАН БАГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛАГДЛАА

2018-03-05 46
Хүүхэд хамгааллын хамтарсан баг нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар шинэчлэн байгуулагдаж, оны анх дугаар хурлаа хийж 2018 оны ажлын төлөвлөгөөгөө хамтран боловсруулж баталлаа. Хамтарсан багийн гишүүд сард 1 удаа хуралдаж хүүхдийн эрхийн зөрчил болон гэр бүлийн хүчирхийллийн өсөлт бууралтын тандалтын судалгааг гаргаж тухайн сардаа хэрхэн ажиллах талаар төлөвлөгөө боловсруулан ажиллахаар шийдвэр гарлаа. Мөн хамтарсан багийн гишүүд дор бүрнээ өөрсдийгөө хөгжүүлэх хуулийн мэдлэгээ дээшлүүлэх сургалт семинарыг зохион байгуулахаар боллоо.

Нутгийн золголт өргөн дэлгэр боллоо

2018-02-28 67
XVII жарны “Тийн унжлагат“ хэмээх шороон НОХОЙ жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8 буюу 2 дугаар сарын 23-ний өдөр Улаангом хотод ажиллаж амьдарч буй Бөхмөрөн сумын уугуул иргэдийн сар шинийн золголт өргөн дэлгэр боллоо. Улаангом хотын нутгийн зөвлөлийн дарга С.Амараа, сумын ИТХ-ын дарга П.Баярсайхан, сумын Засаг дарга Т.Төртогтох нар золголтыг нээн үг хэлж нутгийн иргэдийн амар мэндийг мэдэж, хүндэтгэл үзүүлэн хүн бүрт гарын бэлэг гардууллаа. Нутгийн золголтод сумын удирдлагууд, багийн Засаг дарга нар, байгууллагын дарга эрхлэгч, ахмадын төлөөлөл 70-аад хүн оролцсонд ахмадуудын сэтгэл өндөр байна.

Нутгаасаа төрөн гарсан бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан зохион байгууллаа.

2018-02-28 42
Бөхмөрөн сумаас төрөн гарсан аймгийн арслан Шаравын Монтой, Ази тийвийн аврага, аймгийн арслан Норжингийн Баярмагнай нарын нэрэмжит бүсийн сумдын хүчит 64, өсвөрийн 32 бөхийн барилдааныг амжилттай зохион байгууллаа. Шинээр сумын тойргын барилдааны Харцага цолтноор Баянсангийн Батхүү, сумын начин цолтноор Түвдэндоржийн Батчулуун, Мөнхнасаны Гантогтох нар шалгарч цолны үнэмлэхээ гардан авлаа. Өсвөрийн бөхийн барилдаанд 32 бөх барилдаж сурагч Ц.Магалжав түрүүлэн, сурагч Х.Сүхбат үзүүрлэж, сурагч Б.Түмэнөлзий, Б.Батсайхан нар шөвгөрлөө.

Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

2018-02-28 48
Сумын хэмжээнд нийт харъяалалгүй 133 харъяалалтай 27 нийт 160 ахмад настан байгааг судалгаагаар гаргаж багийн засаг дарга нараар урилга хүргүүлэн нохой жилийн сар шинийн хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Хүндэтгэлийн хүлээн авалтыг сумын соёлын төвд 2017.02.09 өдрийн 13 цагт зохион байгуулсан бөгөөд хүлээн авалтанд нийт 90 гаруй ахмад настан оролцлоо. Сар шинийн ахмадын хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр соёлын төвөөс урлагын номер үзүүлж ахмадуудыг баясгалаа. Түүнчлэн ахмадын холбооны дарга үйл ажиллагааныхаа ажлын тайланг танилцуулав. Төрийн байгууллагууд өөрсдийн харъяалалтай ахмадууддаа гарын бэлэг гардуулж Харъяалалгүй 133 ахмад настанд ХХҮГ-аас тус бүр 10.000 төгрөгний гарын бэлэг гардуулан ажиллаа. ЭМТ-ийн хамт олон нийт ахмадуудыг витаминжуулж 81.000 төгрөгний витаминыг зарцуулан мэдээлэл хүргэлээ.

АЛДАРТ ЭХИЙН ОДОНГООР ШАГНУУЛАХ БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

2018-02-27 60
Жил бүр “Эх үрсийн баяр”-ын өдрийг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд Алдарт эхийн одон олгодог билээ. 6 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд Алдар эхийн I зэргийн одонгоор 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд Алдарт эхийн II зэргийн одонгоор шагнагдах болзол хангаж байгаа юм. 3 нас хүрээгүй байхад нь үрчилж авсан хүүхдийн тоо дээрх төрүүлж өсгөсөн хүүхдийн тоонд орох бөгөөд хүнд хүүхдээ үрчлүүлсэн бол үрчлүүлсэн хүүхэд эхийн одон авах хүүхдийн тоонд орохгүй. Мөн хүүхдээ төрүүлж 1 нас хүртэл өсгөөд байгалийн гамшиг, үер усны гэнэтийн аюулаар хүүхдээ алдсан бол тухайн нас барсан хүүхэд эхийн одон авах хүүхдүүдийн тоонд багатахаар хуульчилж өгсөн. Та дээрх шалгуурыг хангасан бол дараах бичиг баримтыг бүрдүүлж багийн Засаг даргадаа өөрийн биеэр хүлээлгэж өгөөрэй. Үүнд: 1. Эхийн цахим иргэний үнэмлэхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 2. Алдар эхийн одонгоор шагнуулахыг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл 3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээгээ үрэгдүүлсэн тохиолдолд иргэний бүртгэлийн лавлагаа 4. Насанд хүрсэн хүүхдүүдийн иргэний цахим үнэмлэхний хуулбар, үнэмлэхээ үрэгдүүлсэн тохиолдолд Иргэний бүртгэлийн лавлагаа 5. 1 нас хүртэл өсгөөд гэнэтийн аюулаар эндсэн хүүхэдтэй бол нас барсан хүүхдийн төрсний болон, нас баралтын лавлагаа зэргийг бүрдүүлэх хэрэгтэй. Иргэд Эхийн одон авах хугацаагаа дараах шалтгаануудаас болж алдаж байна. 1. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээ үрэгдүүлсэн учраас хуулбар байхгүй. 2. Зарим хүүхдүүдийн иргэний бүртгэлийн болон архивын лавлагаа гарч ирдэггүйгээс 3. Насанд хүрсэн хүүхдүүдийн цахим иргэний үнэмлэх хэвлэлтээс гараагүйгээс 4. Эхийн одонгийн материалаа бүрдүүлсээр яваад сум, аймгийн ИТХ-ын тогтоол, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаас хоцорсон зэрэг шалтгаанаас болж тухайн жилд нэг л удаа Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог төрийн дээд одон Алдарт эхийн одонгоосоо хоцордог явдаг гарсаар байна. Тухайн жилдээ эхийн одонгоо авч чадаагүй эхчүүдэд Алдарт эхийн I одонгийн мөнгө 200000 төгрөг, Алдарт эхийн II зэргийн одонгийн 100000 төгрөг нөхөж олгогдохгүйг анхаарна уу? Мөн таны хүүхдийг төрсөн эсэхийг нотлох бичиг баримт архиваас гарч ирэхгүй байгаа бол та өөрийн харъяа сум дундын шүүхэд цаг алдалгүй хандаж шүүхийн шийдвэр гаргуулж тухайн шүүхийн шийдвэрийн хуулбараа эхийн одон авахаар бүрдүүлж буй материалдаа хавсаргахыг зөвлөж байна. БӨХМӨРӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

“Хослон дуулъя-2018” хос дууны уралдааныг амжилттай зохион явууллаа.

2018-02-14 45
Гэгээн хайрын өдөрт зориулан зохион явуулсан “Хослон дуулъя-2018” хос дууны уралдааныг амжилттай зохион явууллаа. Уралдааны 1-р байранд Сумын тэргүүний ардын авъяастан О.Отгонбаатар , залуу авъяастан М.Ариунгэрэл нар эзэлж алтан медаль , өргөмжлөл мөнгөн шагналаар, 2-р байранд Ц.Энхбаяр Оюунтуяа нар эзэлж мөнгөн медаль, өргөмжлөл мөнгөн шагналаар, 3-р байранд Ц.Ганзориг, Б.Мөнхтуяа нар эзэлж хүрэл медаль, өргөмжлөл мөнгөн шагнал тус тус шагнагдлаа.

Цагаан сар үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.

2018-02-13 44
Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн үйл ажиллагааг сурталчлах, "Үйлдвэржилт 21:100, "Нэг суурин нэг бүтээгдэхүүн" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, ЖДҮ эрхлэгчид СХС-ийн зээлдэгчдийг дэмжих, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь сурталчлах, урамшуулах, хэрэглэгчдэд таниулах зорилгоор жил бүр цагаан сар үзэсгэлэн худалдаа, намрын ногооон өдөр үзэсгэлэн худалдаануудыг хийж хэвшсэн бөгөөд "Бөхмөрөн Цагаан сар-2018" үзэсгэлэн худалдааг сумандаа 2018.02.05-ны өдөр зохион байгуулж явууллаа. Энэ арга хэмжээнд 20 гаруй иргэн аж ахуй нэгж байгуулллага 30 гаруй төрлөөр оролцож 2700,000 төгрөгийн борлуулалт хийсэн байна. Мөн аймгийн Цагаан сар үзэсгэлэн худалдаанд оролцож 2 иргэн 840000 төгрөгийн борлуулат хийж ажиллаа.

Бөхмөрөн сумын 100 жилийн ойг тохиолдуулан сум орон нутагт хийгдэх ажлын санал авах

санал өгсөн: 67
13 / 19%
10 / 15%
36 / 54%
8 / 12%