2018-10-08
101
Бөхмөрөн суманд Урлаг соёлын анхны суур нь 1948 онд Улаан гэр нэртэйгээр байгуулагдаж сумын хөдөлмөрчдөд Уран сайханчдын тоглолт , ухуулга яриа , ардын уламжлалт урлагыг сурвалжилах зэрэг олон ажлаар 1960 он хүртэл, Улаан гэрийн зохион байгуулалтаар ажиллаж байгаад 1961 оноос эхлэн Клуб болон өргөжиж Эх орон -52 Родио - 1 ш , Гармон хөгжим – 1ш , Мандолин хөгжим - 1ш , сайн дурын уран сайханч -10 , Клубын эрхлэгчийн орон тоотой ажилаж эхэлжээ. Одоо тус соёлын төв нь Эрхлэгч , Номын санч, Хөгжмийн багш , Бүжгийн багш , Үйлчлэгч гэсэн 5-н орон тооны ажилтантай . Номын сан нь анх 1963 оны 7-р сарын 1- нд клубын дэргэд 3 ширээ 6 сандал, 1 шүүгээ 270 ширхэг номтой үйл ажиллагаа эхлүүлсэн бол одоо 18,0 боть номтой цахим сүлжээнд холбогдон эрүүл тохилог орчинд ажиллаж байна .Тус соёлын төвийн барилга нь 1973 онд аж ахуй зориулалтаар баригдаж гар болон нам даралтын зуухтай үйл ажилагаа явуулж байгаад 2014 онд Улсын төсвийн 193,000,000 сая төгрөгөөр их засварт орж төвлөрсөн халаалттай өрөө тасалгаа бүрэн шийдэгдсэн дулаан , тохилог орчинд Соёл хүмүүжлийн ажил явуулж байна . Соёлын төв нь жилд 110-140 нэр төрлийн ажил зохион явуулж давхардсан тоогоор 13000 гаруй хүнд урлаг соёлоор үйлчилдэг . Соёлын төвийн дэргэдэх “ Цэнгэлийн эгшиг “ хамтлаг нь Үндэсний хөгжим , бүжиг, язгуур урлаг , Номын сангийн дугуйланд нийт 63 хүүхэд хичээллэдгээс гадна байнгын уран сайханч 35 –үүнээс СТА-н 7 , МУТУС -4 , Их монгол -800 алтан медальт -2 , Соёлын алдар медаль 1 , Хүүхдийн ордоны алт , мөнгөн медальтан -1 Улс аймгийн нэрэмжит уралдаанд удаа дараа оролцож тэргүүн , дэд болон алт мөнгөн медаль хүртсэн олон арван алдартанууд төрөн гарсаар байна . Манай хамт олон 2009 – 2011 онд Аймгийн засаг даргын хүндэт өргөмжлөлөөр тус тус шагнагдаж сум орон нутгийн хөгжил цэцэглэлт болон ард иргэдийг соён гэгээрүүлэх үйлсэд хүчин зүтгэж байна
Бөхмөрөн сумын Соёлын төвийн Эрхлэгч ,Номын санч ,
Кино механикчаар ажиллаж байсан алдартанууд
Клубын Эрхлэгч :
1. 1948 - 1960 онд Авирмэд . Жамбал –эрхлэгч
2. 1948 – 1960 онд Булдайн. Цэвэгмэд – Эрхлэгч
3. 1948 – 1960 онд Аюурзаны. Чойнзан
4. 1960 – 1965 онд Балиа. Гэндэн –Эрхлэгч
5. 1965 – 1967 онд Донорой –Эрхлэгч
6. 1967 – 1983 онд Өнөрбат. Дүгэржав – Эрхлэгч
7. 1983 – 1984 онд Аажим. Баянсан – Эрхлэгч
8. 1984 – 1987 онд Балдансүрэн. Туяа – Эрхлэгч
9. 1987 – 1990 онд Жав. Болормаа – Эрхлэгч
10. 1990 – 2013 онд Дэлэг. Тайвангаа – Эрхлэгч
11. 2014 – 2015 онд Даваасамбуу. Соёлхүү – Үүрэг гүйцэтгэч
12. 2015 – оноос Батжаргал. Баяржавхлан – Эрхлэгч
Номын санч :
1. 1963 – 1969 онд Чүлтэм. Хорлоо –Үүсгэн байгуулагч
2. 1969 – 1973 онд Чулуун. Оюунгэрэл - Ном санч
3. 1973 – 1974 онд Ивгээл. Нүдээ - Ном санч
4. 1974 – 1975 онд Дорж. Конио – Ном сан
5. 1975 – 1976 онд Машбат. Эрдэнэсан - Ном санч
6. 1977 – 1978 онд Ундрах. Бийрээ - Ном санч
7. 1975 – 1981 онд Дэлэг. Билгээ - Фондлогч
8. 1981 – 1983 онд Дамдансүрэн. Уламбаяр - Ном санч
9. 1983 – 2014 онд Бадарч. Хулганаа - Ном санч
10. 2014 – оноос Товдоо. Отгонбаяр - Ном санч
Кино мехоникч :
1. 1948 – 1960 онд Аюурзана. Чойнзон
2. 1948 – 1960 онд Жаргал
3. 1960 – 1965 онд Пүрэв.. Даваа
4. 1965 – 1981 онд Цулхайдаг. Түнжин
5. 1981 – 1985 онд Нацаг. Пүрэвсамбуу
6. 1985 – 1988 онд Довчин. Доржсүрэн
7. 1988 – 1992 онд Пинзээ. Баяртогтох
Ийм түүхтэйгээр соёлын төв 70 –н жил үйл ажилгаагаа тасралтгүй явуулсаар ирсэн. Ойн хүрээнд ахмад ажилтан, ардын авъяастан болон нийт уран сайханчидаа хүндэтгэн хүлээн авч зугаалга, алтаг үеийн хүндэтгэлийн концерт зохион байгууллаа.