2019-03-19
86
Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбатын санаачлан зохион байгуулж буй “Мөнхжим Өргөө” ХХК-ны нэрэмжит хойд бүсийн сумдын Математик, Англи хэл, Сэтгэх чадварын олимпиад 2019 оны 03 сарын 15-ны өдөр Сагил суманд зохион байгуулагдлаа.
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг олимпиад Матeматик 6,7,8,9-р анги, Англи хэл 6,7,8,9-р анги, Сэтгэх чадвар 1, 2-3, 4-5-р анги гэсэн ангилалаар явагдсан бөгөөд Давст, Сагил, Түргэн, Бөхмөрөн, Тариалан сумдын ерөнхий боловсролын сургуулийн нийт 120 гаруй сурагчид 11 багц 33 медалийн төлөө оюун ухаан, эрдэм мэдлэгээ сорьлоо.
Олимпиадны ерөнхий дүнгээр Бөхмөрөн сум 6 алт, 2 мөнгө, 2 хүрэл, 3 тусгай байр эзэлсэн амжилтаар тэргүүн байр эзэлж Шилжин явах цомын эзэд болсон бол Тариалан сум 3 алт, 5 мөнгө, 4 хүрэл, 2 тусгай байр эзэлсэн амжилтаар 2-р байранд, Сагил сум 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл, 3 тусгай байр эзэлсэн амжилтаар 3-р байранд тус тус шалгарлаа.