Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Мэдээлэл


нийт 266

khural.mn

Анги нийтийн олимпиад зохион байгууллаа

2017-05-15 78
Аймгийн ИТХ-ын 2017 оны ажлын төлөвлөгөө, Увс аймгийн боловсролын салбарт 2017 - 2020 онд хэрэгжүүлэх "Боловсролын багц хөтөлбөр", сумын ИТХ-ын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд анги нийтийн олимпиадыг сумын ИТХ-ын төлөөлөгчид, аймгийн боловсрол соёлын газрын мэргэжилтэнтэй хамтран 5-р сарын 11 - 12-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг олимпиад нь 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ба сургалтын чанарыг сайжруулах, хүүхэд нэг бүрийн ахиц амжилтын төлөө гол зорилго чиглэгдсэн. Анги нийтийн олимпиад нь цэцэрлэгийн бэлтгэл бүлгээс Сэтгэх ур чадвар, 2-р анги - Математик, 3-р анги - Монгол хэл, 6-р анги - Монгол хэл, 7-р анги - Сэтгэх чадвар, 8-р анги - Технологи, Түүх, 9-р анги - Монгол хэл, Орос хэл чиглэлээр явагдсан ба тухайн бүлгийг сугалаагаар сонгож ангийн сурагчдын нэрсийг журналтай нь тулгаж шалгалтанд орууллаа. 5-р сарын 11-нд "Үндэсний бичиг үсгийн баяр", аймгийн "Монгол хэл, бичиг" хөтөлбөрийн хүрээнд зарласан аяны хүрээнд 6,7,8,9-р ангийн сурагчдын Монгол бичгийн унших чадварын түвшинг тогтоолоо

“ Хүүхдийн хөдөлмөр-гэр амралт зуслан ”-ийн гэр оёх ёслол боллоо.

2017-05-01 88
“ Хүүхдийн төлөө за гэж хэлцгээе ” аяны хүрээнд Хүүхдийн хөдөлмөр гэр амралт зуслангийн гэр оёх ёслол 2017 оны 05 сарын 01 нд Баруун голын хөвөөнд боллоо. Үүнд албан байгууллагууд,аж ахуй нэгжүүд, хувь хүмүүс болон сургуулийн нийт ажиллагсад өөрийн сэтгэлийн хандиваа өргөн оролцсоны үр дүнд хүүхдийн амралтын 2 хос гэр бэлэн боллоо.

Ажлын хэсэг Гурванжигэртэй багт ажиллаа

2017-03-23 49
Сумын ИТХ-ын дарга П.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 3-р сарын 21-нээс 22-ны хооронд Цэхээ, Зүүн шил, Тахиа, Шар харгай, Боом, Бөхмөрөний гол, зэрэг газруудаар явж мал төллөлт цаг үеийн байдалтай танилцаж ажиллаа. Очсон айл өрхүүдийн мал төллөлт 70 хувьтай, гарсан төл бүрэн бойжиж байна. Ажлын хэсэгт Гурван жигэртэй багийн дарга Ү.Отгой, лаборант эмч Ц.Ганзориг, Газрын даамал С.Энхбат, жолооч Х.Анхбаяр нар явлаа. Тухайн маршрутаар ажиллах үеэр цаг агаар муудаж цас их орсон уулархаг газраараа цасан шуургатай байсан. Цасанд дарагдаж идэш тэжээлгүй болсон зарим малчдад дэмжлэг үзүүлж, сумын онцгой комиссд мэдэгдэж зохих арга хэмжээ авч зарим малчдын хашааны цас цэвэрлэж ажиллаа.

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2017-03-23 42
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хуралдлаа. Тус хурлаар сумын Байгаль орчин тогтвортой хөгжлийн тасгийн 2016 оны ажлын үр дүн, 2017 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний тухай, Эрүүл мэндийн төвийн эмийн эргэлтийн сангийн 2016 оны ажлын тайлан, 2017 оны ажлын явц, цаашид хэрэгжүүлэх ажлын тухай Сумын нийтийн биеийн тамирын арга зүйч Э.Хосбаярын 2017 оны ажлын төлөвлөгөө, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын тухай асуудлыг авч хэлэлцсэн юм. Хурлаар байгаль орчин тогтвортой хөгжлийн тасаг 2016 онд орон нутгийн орлогын бүрдүүлэлт хангалтгүй биелүүлсэн, зарим нэр төрлийн орлогын биелэлтийг тасалдуулсан зэрэг дутагдлыг анхааруулж, цаашид орон нутгийн орлогын бүрдүүлэлтийг сайжруулж, Бөхмөрөн сумын нутагт нутгалж буй гадны сумдын малчин өрхөөс бэлчээр ашигласны төлбөр авах, Хотгор уурхайн айл өрхүүдээс хог, түлш мод, байгалийн дагалдах баялаг ашигласны төлбөрийг тухай бүр бүрдүүлж, ажиллахыг үүрэг болголоо. Мөн сумын эмийн эргэлтийн сан нь тухайн жилийнхээ эмийн захиалгыг өгөхдөө өвчлөлийн талаар судалгаанд тулгуурладаггүй урд жилийнхээ захиалгыг харж таамгаар эм захиалдаг зэрэг дутагдал байгааг шүүмжлээд, эмийн захиалгыг өгөхдөө иргэдийн өвчлөлийн талаар суурь судалгаа гаргаж, ул үндэслэлтэй захиалгыг өгч байхыг үүрэг болголоо. Түүнчлэн эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах хяналтийн зөвлөлийг сумын ИТХ-ын даргаар ахлуулан байгууллаа. Сумын нийтийн биеийн тамирын арга зүйч Э.Хосбаярын 2017 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцаад сумын нийт иргэдийг хамруулсан нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллахыг чиглэл болголоо.

Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн томилгоот бие бүрэлдэхүүн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилт амжилттай боллоо

2017-03-23 156
Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2011 оны 399, 340 дүгээр тогтоолоор баталсан "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам", "Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам"-уудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд жигдрэлтийн дадлага сургуулийг Улс орон даяар 2017 оны 3-р сарын 23-ны өдөр 15:00 цагт зохион байгуулсан. энэхүү зарлан мэдээллийн дохиогоор гамшгийн бэлэн байдлын жигдрэлт, дадлага сургуулилтанд сумын гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн томилгоот бие бүрэлдэхүүнүүд идэвхи санаачлагатай оролцлоо.

Бөхмөрөн сумын “БАЯЛАГ БҮТЭЭГЧИД-2017” зөвлөгөөн амжилттай боллоо

2017-01-25 46
Бөхмөрөн сумын “БАЯЛАГ БҮТЭЭГЧИД-2017” зөвлөгөөн амжилттай болж өнгөрлөө. Зөвлөгөөнд ИТХ-ын дарга П.Баярсайхан, Засаг даргын орлогч Н.Батбаяр, баялаг бүтээгчдийн салбар хорооны дарга Б.Дугуйцагаан, Мэргэжилтэн Б.Мөнхжаргал, Ц.Энхтуяа, Б.Урнаа нар сургалт, нээлттэй ярилцлага зохион байгууллаа. Зөвлөгөөнд 40 гаруй баялаг бүтээгч иргэд оролцож санал бодлоо солилцсон ба оролцсон иргэд өөрт тулгамдаж байгаа асуудал, баялаг бүтээгчдийн салбар хорооны цаашдын чиг хандлага , сумын бренд бүтээгдэхүүн бий болгох, бүтээгдэхүүн борлуулах арга тал дээр анхаарах, уул уурхайнуудтай хамтран ажиллах нөөц боломжийг эрэлхийлэх зэрэг олон асуудлуудыг хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрч ажиллахаар боллоо.

Бөхмөрөн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны анхны хурал боллоо

2017-01-11 45
2017.01.11-ны өдөр Бөхмөрөн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны анхны хурал боллоо. Хурлаар: 1. ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны ажлын төлөвлөгөө хэлэлцэн батлах тухай 2. Сумын Амьжиргаа дэмжих зөвлөлийн гишүүдийг шинэчлэн байгуулах тухай 3. Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл байгуулах тухай 4. Сум хөгжүүлэх сангийн санхүүжилтийн доод, дээд хэмжээ тогтоох, 2017 оны Тэргүүлэх чиглэл гаргах, СХС-ийн зөвлөл, хяналтын зөвлөл байгуулах тухай 5. Аймаг, сумын сайн малчинд тодорхойлох тухай 6. Төрийн дээд одон медальд тодорхойлох тухай 7. Бусад: /Дунд сургуулийн заал ашигласны төлбөрийн тодруулга/ зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Бөхмөрөн сумын хадланчдын нэгдсэн холбоо байгуулагдлаа

2017-01-10 48
2016 онд Бөхмөрөн суманд том жижиг нийлсэн 34 трактор тус бүрдээ хадлангийн салаа болж 150 гаруй мянган боодол өвс тэжээл бэлтгэж зах зээлд нийлүүлэн өөрийн амьдрал ахуйгаа дээшлүүлэн ажилласан байна. Эдгээр хадланчид өөрсдийн эрх ашгийг хамгаалах, эх орон байгаль орчноо хайрлан хамгаалах, байгалийн баялгийг зөв зохистой ашиглах, иргэн хүний журамт үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж сум орон нутгийн хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулах зорилгоор "Ачит Нуурын Арвин Хишиг" ТББ-ыг байгуулан, дүрэм, журмаа батлан ажиллаж байна. ТББ-ын даргаар Н.Бат-Эрдэнэ, дэд дарга Л.Ганзориг, Нарийн бичиг Б.Соёл-эрдэнэ Удирдах зөвлөлийн гишүүд: Б.Төмөрбат, Ү.Лувсандорж, Д.Дэлгэрмагнай, Б.Эрхэмбаяр, С.Гансүх, В.Батмөнх, Б.Хишигдорж, Л.Сонинбаяр нар сонгогдсон ба удирдах зөвлөл 2017 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж сум орон нутгийн удидлагууд, нийт хадланчиддаа танилцуулан ажиллана.

Бөхмөрөн сумын ИТХ-ын 2-р хуралдаан боллоо

2016-12-22 52
Бөхмөрөн сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн 2-р хуралдаан 2016 оны 12-р сарын 19-нд хуралдлаа.

Бөхмөрөн сумын 100 жилийн ойг тохиолдуулан сум орон нутагт хийгдэх ажлын санал авах

санал өгсөн: 67
13 / 19%
10 / 15%
36 / 54%
8 / 12%