Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Мэдээлэл


нийт 266

БӨХМӨРӨН СУМАНД ҮҮРЭН ХОЛБООНЫ САЛБАРТ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЛЭЭ.

2019-07-06 57
БӨХМӨРӨН СУМАНД ҮҮРЭН ХОЛБООНЫ САЛБАРТ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЛЭЭ. Юнител компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд тус суманд 1 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийлээ. Сумын төв буюу Байшинт багт юнителийн 4G, 2G -н тоног төхөөрөмж, Гурван жигэртэй багт 2G дахин дамжуулах төхөөрөмж, Хар-Алтат багт 4G, 2G дахин дамжуулах төхөөрөмж тус тус суурилууллаа. Ингэснээр тус сумын хэмжээнд Юнителийн үүрэн холбоогоор аль ч багийн малчид, иргэдтэй саадгүй холбоо барих боломж бүрдэж байна.

МОНГОЛ ТУЛГАР ТӨРИЙН 2228, ИХ МОНГОЛ УЛСЫН 813, АРДЫН ХУВЬСГАЛЫН 98 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.

2019-07-06 97
МОНГОЛ ТУЛГАР ТӨРИЙН 2228, ИХ МОНГОЛ УЛСЫН 813, АРДЫН ХУВЬСГАЛЫН 98 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ. ХОТОЛ ОЛНООРОО САЙХАН НААДААРАЙ

Түр ажлын байраар ханган ажиллаж байна

2019-06-26 115
Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн Нийтийг хамарсан ажлын хүрээнд Бөхмөрөн сумын тохижилтыг сайжруулах зорилгоор тус сумын ажилгүй 15 иргэнийг 7 хоногийн хугацаанд ажиллуулж Түр Ажлын Байраар хангалаа. Үүний хүрээнд дараах ажлуудыг хийлээ.  Төв зам дагуу баруун гол хороололд 5км гаруй боржурыг суулгасан  Сайжруулсан замуудын уулзвар хэсгүүд дээр хайрга асгаж тэгшилсэн  Баруун гол хорооллын авто машины замд үер уснаас хамгаалах зорилгоор усны хоолойг шинээр суулгаж шуудуу татан мөн хайрга асгаж тэгшиллээ.  Цагаан бурааны эхэнд сумын төв рүү орох усны хоолойд шуудуу татаж хаалт хийлээ.

Хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллаа

2019-06-25 64
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, санал бодлыг сонсож ажиллаа. Хэлэлцүүлэгт төрийн албан хаагчид, иргэд хөдөлмөрчид идэвхитэй оролцож санал бодлоо чөлөөтэй илэрхийлж оролцлоо.

"Ногоон сум" дэд хөтөлбөр сайн хэрэгжиж байна

2019-06-24 72
Сумын ИТХ-аас баталсан "Ногоон сум " дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, ногоон байгууламж, төгөл бий болгох, өмнө нь тарьж ургуулсан ногоон байгууламжийг арчиж тордсон хүмүүсийн нэрэмжит болгох, хүүхэд залуучуудад байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, тарьж дэлгэрүүлэх санаачлага гаргаж сумын ахмадууд нэгдэж хийгдийн хашаанд тод тарьлаа. Сайн санаачлага өрнүүлж ногоон сум болон хөгжих үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулсан ахмадууддаа талархал илэрхийлье. Хаврын мод тарилтаар Бөхмөрөн суманд нийт 350 ш мод тарьсан ба үүнээс ахмадууд 60 ш, ЗДТГ-ын ажилчид - 40 ш, Сургуулийн багш сурагчид - 100 ш, сумын цэцэрлэгт хүрээлэнд - 100 ш, ААНэгж, айл өрхүүд 50 ш мод тарьсан байна.

"Ихэр Хоз"-уулын овоог тахин тайллаа.

2019-06-24 101
Бөхмөрөн сумын Хар алтат багийн Ихэр Хоз уулын овоог тахин тайллаа. Тахилгыг Хар алтат багийн ИНХ-ын шийдвэрээр тус багийн гахай жилтэнгүүд нийлж нутгийн иргэдтэй хамтран зохион байгууллаа. Тахилгад зориулж 2 насны хурдан морьдын уралдаан, шилдэг 16 бөхийн барилдааныг хийж нутаг нугаа баясгалаа.

Сумын төв хяналтын камертай боллоо

2019-06-24 66
Бөхмөрөн сумын ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс сумын төвийн орц, гарц болон төв замууд, гудамж талбайд хяналтын камер суурьлууллаа. Ингэснээр иргэдэд учирч болох эрсдэлээс урьдчилан эсргийлэх нөхцөл бүрдэж байна.

Бөхмөрөн сум газрын генератортой боллоо

2019-06-24 92
Дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх зориулалтын газрын генераторыг “Хотгор” ХХК 38 сая төгрөгийн санхүүжилтээр тус суманд хүлээлгэн өглөө. Газрын генератор нь шинэ, техникийн иж бүрдлийг хангасан, цаг агаарт зориудаар нөлөөлөх иодот мөнгө\Agl\-ний реагент бүхий түлшийг шатааж, үүлэнд хүргэх үүрэгтэй бөгөөд ажлын үед орчиндоо аюул учруулахгүй байх нөхцлөөр хангасан. Газрын генераторын \майт зуух\ нь утааны яндантай, түлш шатаах зориулалтын 6 салбар хоолойтой , хоолоонуудыг таглах түгжээ бүхий хаалгатай , генераторыг алсаас удирдан ажиллуулах цахилгаан төхөөрөмжөөр тоноглогдсон болно.

Албан байгууллагууд гадна орчиндоо тохижилт хийж ажиллаж байна

2019-06-24 123
Сумын өнгө үзэмжийг сайжруулж хүүхэд багачуудын сурч боловсрох, иргэдийн амгалан тайван аж төрөх нөхцөл бололцоог бүрдүүлэхэд албан байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэн бүрийн идэвхи оролцоо чухал. Иргэд хөдөлмөрчид нийгмийн хариуцлагаа ухамсарлан өөр өөрсдийн чадах зүйлсээрээ сумын бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулж байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДААС...

2019-06-24 76
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДААС... Эрчим Баян-Өлгий ХХК-тай 2019 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Хавчуу, Гануу, Хэвийн эхний гүүрний 2 талын эвдэрсэн замуудыг засаж сайжруулах ажил хийгдэж байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДААС...

2019-06-24 89
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДААС Сумын төвийн төв хэсэгт буюу үйлчилгээний төвүүдийн урд хэсгээр 40 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 220 метр бетонон авто замын ажлыг Н.Бат-Эрдэнэ захиралтай "Суман өргөө" ХХК хийж гүйцэтгэж байна. Энэхүү ажлын гүйцэтгэл 70%-тай явагдаж байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДААС...

2019-06-24 68
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДААС : Эрчим Баян-Өлгий ХХК-тай 2019 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 8 ширхэг цэцгийн мандалд хашаа, хайс барих ажил хийгдлээ. Сумын хэмжээнд байгаа 22 ширхэг цэцгийн мандалд 2018, 2019 онуудад хашаа, хайс барьснаар тарьсан цэцэг, ногоон байгууламж хамгаалагдаж байна.

"Хос бичигтэний баяр"-аа тэмдэглэж өнгөрүүллээ.

2019-05-28 72
Үндэсний бичгийн хөтөлбөрийн хүрээнд манай сум, сургууль, ард иргэдийн дунд олон арга хэмжээ зохион явагдаж байна. Үүний нэг нь 6-р ангийнхан "Хос бичигтэний баяр"-аа тэмдэглэж өнгөрүүллээ. Сумын албан байгууллагууд гадна болон дотор хаягаа үндэсний бичгээрээ хаягжуулсан. Засаг даргын нэрэмжит үндэсний бичгийн олимпиад 3 дахь жилдээ зохион явуулсан. Ард иргэдийн дунд бүтээлийн уралдаан, минутын уншлага, хэн олон үг зөв бичих бэ? гэх мэт уралдаан тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд үргэлж идэвхтэй оролцдог төрийн албан хаагчид, эцэг эхчүүд, ард иргэд, сурагчдадаа баярлалаа. Босоо бичиг шигээ үргэлж хийморьтой байхыг хүсье.

Сумын малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа.

2019-05-28 51
Сумын ИТХурал, ЗДТГ, Эмэгтэйчүүдийн зөвлөл, ҮЭ, НЭМСЗөвлөл хамтран малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Хар алтат багийн Хөх нуурын ширэг хэмээх газар зохион байгууллаа. Энэхүү уулзалтаар эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо хуваалцан, нэгнээсээ туршлага солилцон нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ .Энэ арга хэмжээний үеэр Увс аймгийн хамгийн өндөр настан Г.Цэжин гуайд сумын удирдлага, ЭЗ-ийн төлөөлөл хүндэтгэл үзүүлснээс гадна спортын 4 төрлийн арга хэмжээ зохион явууллаа. Чуулга уулзалтанд Гурван жигэртэй, Хар алтат, Байшинт багийн нийт 300 гаруй малчин эмэгтэйчүүд оролцлоо.

“БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛ ТӨСӨЛ” СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН IV ШАТНЫ ТӨСЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

2019-05-28 95
БСШУС-н яам Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлдэг Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн I-III шатанд манай сургуулийн хувьд бага ангийн байгалийн ухааны хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүн, сурагчид монгол зан үйл, амьдрах ухаанд сургах үйл ажиллагаанд нийт 14 сая төгрөгийн санхүүжилт хийгдэж, амжилттай хэрэгжүүлсэн. 2019-2020 оны хичээлийн жилд хэрэгжих IV шатны төсөлд Хөгжсөн багш хөгжлийн түлхүүр нэртэй багш сурагчдын хөгжлийг дэмжсэн 13 сая төгрөгийн санхүүжилттэй төсөл хэрэгжихээр болсонд талархалтай байна. Төслийг амжилттай хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэх багш сурагчиддаа талархал илэрхийлье.

"Хамтдаа хөгжиж, хандлагаа өөрчилье" аяныг өрнүүлж ажиллаж байна.

2019-05-21 72
Бөхмөрөн сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Хамтдаа хөгжиж, хандлагаа өөрчилье" аяныг өрнүүлж ажиллаж байна. Энэхүү аяны хүрээнд сумын дунд сургуулийн ажилчид хог ялган ангилах, шатаах зуухтай хогийн цэгийг ашиглалтад орууллаа. Хоггүй цэвэр орчинд хамтдаа хөгжиж хандлагаа өөрчилцгээе

"Хамтдаа хөгжиж, хандлагаа өөрчилье" аян өрнүүлж байна.

2019-05-21 71
Бөхмөрөн сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Хамтдаа хөгжиж, хандлагаа өөрчилье" аяныг өрнүүлж ажиллаж байна. Энэхүү аяны хүрээнд сумын дунд сургуулийн хүүхдийн өөрөө удирдах зөвлөлийн багш сурагчид аялалаар явж, усаа шинжлэх арга зааж, хамтдаа хөгжив. Буцах замдаа гол усаа цэвэрлэж хандлагаа өөрчилцгөөлөө.

"Баг 93" явуулын тусламж үйлчилгээний баг ажиллаа.

2019-05-21 79
Ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх зорилгоор "Баг 93" явуулын тусламж үйлчилгээ тус суманд ажиллаа. Үзлэгийн үеэр аймгийн ЭМГазрын хяналт үнэлгээний баг ажиллахын зэрэгцээ 11 төрлийн нарийн мэргэжлийн эмч нар ард иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийлээ. Давхардсан тоогоор нийт 923 хүн үзлэгт хамрагдсан ба сум орон нутгаас зорилтот бүлгийн иргэдийг түлхүү хамруулах чиглэлийг баримталж ажиллаа.

УВС АЙМГИЙН БАРУУН БҮСИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАНД ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО.

2019-05-07 85
УВС АЙМГИЙН БАРУУН БҮСИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАНД ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО. Түргэн, Ховд, Сагил, Бөхмөрөн, Давст сумдын "Эмэгтэйчүүдийн туршлага солилцох, чуулга уулзалт" Түргэн суманд зохион байгуулагдлаа. Аймгийн Засаг даргын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийн хууль, эрх зүйн мэдлэгийг тэлэх, тэдний нийгэмд оролцох оролцоо, ур чадвар, авхаалж самбааг нэмэгдүүлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлыг ярилцаж тодорхой шийдэлд хүрэхэд уг арга хэмжээний зорилго оршиж байна. Тус арга хэмжээнд 200 гаруй эмэгтэйчүүд хамрагдаж туршлага, санал бодлоо хуваалцахаас гадна гар бөмбөг, ардын уламжлалт зан үйлийн тэмцээн утас ээрэх, дээс томох, буухиа, зэрэг тэмцээн зохион байгуулагдаж байна. Ажил үйлсээрээ манлайлсан эмэгтэйчүүдийг Сангийн яам, БОАЖЯ, ХХААХҮЯ-ны шагнал тэргүүний ажилтан цол тэмдэг, жуух бичиг, аймгийн хүндэт тэмдэг, Засаг даргын жуух бичиг, Монголын эмэгтэйчүүдийн холбооны шагнал, Нийгмийн даатгалын газрын шагналуудаар тус тус шагнаж урамшууллаа. Тус арга хэмжээг Түргэн сумын ЗДТГ, сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа бөгөөд Бөхмөрөн сумаас эмэгтэйчүүдийн холбооны дарга Б.Жаргалсайханаар ахлуулсан эмэгтэйчүүдийн төлөөлөл болох 40 хүн оролцлоо.

Золбоолог багачууд цэцэрлэгийн Бамбаруушхан бүлэг сэтгэхүй хөгжүүлэх тоглоомтой боллоо.

2019-05-06 157
Бөхмөрөн сумын Золбоолог багачууд цэцэрлэгийн Бамбаруушхан бүлэгт хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх тоглоом дутагдалтай байсан тул бүлгийн эцэг эхийн зөвлөл зөвшилцөн дутагдалтай байгаа тоглоом хэрэгслийг нь шийдвэрлэж өглөө. Алдрай бяцхан үрсийнхээ сурч боловсрох их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, сургалтын хэрэгсэл бэлэглэсэн БАМБАРУУШХАН бүлгийн эцэг эхчүүддээ талархал илэрхийлье.

Бөхмөрөн сумын 100 жилийн ойг тохиолдуулан сум орон нутагт хийгдэх ажлын санал авах

санал өгсөн: 67
13 / 19%
10 / 15%
36 / 54%
8 / 12%