Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Мэдээлэл


нийт 266

АЙМГИЙН МВС ТЕЛЕВИЗЭЭР СУМ ОРОН НУТГАА СУРТАЛЧЛАХ НЭВТҮҮЛЭГ ХИЙЛГЭЖ БАЙНА.

2018-02-08 43
2018 онд аймгийн МВС телевизтэй хамтран сум орон нутгаа сурталчлах, дөрвөд ястны зан заншил, түүх ёс уламжлалыг хойч ирээдүйд өвлүүлэн үлдээх зорилгоор телевизийн өргөн нэвтрүүлэг хийлгэн ажиллаж байна. Энэхүү санаачлагат ажлын хүрээнд "Наараан суутан", ЗДТГ-аар "Ороод гаръяа", Хос тавилан, Соёлын төв, ЭМТ-өөр "Ороод гаръяа", "Малчин заяа" зэрэг нэвтрүүлэгүүд хийлгэлээ.

ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИНГЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН БАГ СУМААР ДАМЖИН ӨНГӨРЛӨӨ

2018-01-29 42
Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан Улсын онцгой комиссын шуурхай бүлэг Баян-өлгий аймгаас явахдаа дамжин өнгөрлөө. Шуурхай бүлгийг тосож авахаар аймгийн Засаг даргын орлогч Ч.Батболдоор ахлуулсан ажлын баг ирсэн ба сумын удирдлагуудтай хамт очиж илтгэл мэдээлэл өглөө. Аймгийн Засаг даргын орлогч Ч.Батболд өвөлжилтийн нөхцөл байдлын тухай танилцуулгыг хийлээ. Увс аймгийн 2017 оны зуншлагын нөхцөл байдал, бэлчээрийн даац, багтаамжийн судалгаагаар нийт нутгийн 20 орчим хувь нь хэвийн, 50 орчим хувь нь гандуу, 30 орчим хувь нь гантай зуссан ба аймгийн хэмжээнд 2018 онд 93 багийн 10892 өрхийн 3.129.697 толгой мал өвөлжиж байна.

СУМДЫН ИТХ, ТЭРГҮҮЛЭГЧДИЙН НБД НАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-01-15 37
Аймгийн ИТХ-ын 2018 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сумдын ИТХ-ын дарга болон сумдын ИТХТ-ийн нарийн бичгийн дарга нарын нэгдсэн сургалт семинар 2018 оны 01-р сарын 24-ний өдөр Улаангом хотноо зохион байгуулагдлаа. Уг семинарын зорилго нь сумдын ИТХ-ын дарга болон сумдын ИТХТ-ийн нарийн бичгийн дарга нарт НӨУБ-ын 2017 оны ажлын үр дүн, 2018 онд хэрэгжүүлэх зорилтууд мөн бусад асуудлын талаар танилцуулах тэднийг нэгдсэн ойлголт, чиглэлтэй болгох, хурлын дотоод ажил, цаг үеийн ажлаар зөвлөмж, чиглэл өгөхөд оршиж байгаа юм. Сургалтын үеэр ИТХ-ын дарга Э.Насанбат, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн НБД Х.Дашзэвэг, ажлын албаны мэргэжилтнүүд болон аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ, ХШҮДАХ, аймгийн Цагдаагийн газар, аймгийн Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийсэн юм. Мөн хийсэн бүх сумдын ИТХ-ын дарга нар 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон санаачлан хэрэгжүүлсэн онцлох ажлуудын талаар мэдээлэл өглөө.

Бөхмөрөн сумын мал 5 төрөлдөө өссөн байна

2017-12-22 42
2017 оны жил эцсийн мал тооллогын ажил 12-р сарын 07 - 17-ны хооронд улс орон даяар нэгэн зэрэг явагдсан. 2017 оны цэст тоологдсон малын тоо сумын дүнгээр 134496 толгой мал тоологдсон бөгөөд тэмээ 114, адуу 4361 үхэр 6859 хонь 59876 ямаа 63286 мал тоологдлоо. Өмнөх оноос мал 5 төрөлдөө өссөн ба тэмээ 1, адуу 661, үхэр 906 хонь 7695, ямаа 6872-аар тус тус өссөн ба нийт урьд оныхоос 16135 толгойгоор өссөн байна. 2017 онд нийт 21 малчин мянгат малчны болзол хангасан байна. Үүнд: Гурван жигэртэй багаас: Тэсвээгийн Мөнхбат, Бурмаагийн Даваасүрэн, Цэдэнбалын Өлзийбаяр, Цэдэнбалын Баасанжав, Дэмбэрэлийн Гостоорог, Дэмбэрэлийн Эрдэнэбаатар, Гомбосүрэнгийн Даваасүрэн, Гомбосүрэнгийн Эрдэнэчулуун, Гүнтэвийн Гүрмандал, Занжидын Эрдэнэсүрэн, Дистийн Лувсандорж, Дамбын Чулуунбаатар, Санхүүгийн Баторших Хар алтат багаас: Шаравын Сүхтулга, Чойндоны Батжаргал, Батжаргалын Нямбаяр, Батжаргалын Ганзориг, Сүрэнгийн Мишээл, Чунтайгын Цог-очир, Гэрэлийн Даваадорж Байшинт багаас: Сайнжаргалын Нэмэхбаяр Үндэсний баялаг болсон мал аж ахуйгаа эрхлэн ажиллаж амьдарч яваа нийт малчиддаа болон мянгат малчны болзлыг хангасан 21 мянгат малчиддаа баяр хүргэж ажил хөдөлмөр, амьдрал тань сайн сайхан бүхнийг хүсье

Бөхмөрөн сумын дунд сургуулийн “Эко клуб” аймгийн шилдэг хүүхдийн өөрөө удирдах байгууллагаар шалгарлаа

2017-12-22 52
Бөхмөрөн сумын дунд сургуулийн “Эко клуб” аймгийн шилдэг хүүхдийн өөрөө удирдах байгууллагаар шалгарлаа. Тэрээр дараах шинэ санаачлагуудыг гаргаж ажилласан нь аймгийн хэмжээнд үлгэр жишээ болж байна. Аймгийн Увс нуурын ай сав тусгай хамгаалалттай газрын захиргаанаас зарласан “Нүүдлийн шувуудын амьдрал” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд 1-р байр “Зуны даалгавар 100% арга хэмжээг зохион байгуулж хүүхэд бүрийн хийсэн бүтээлээр бүтээлийн үзэсгэлэн гаргаж эцэг эхчүүдэд танилцууллаа. “Намрын найраг аялал” сургуулийнхаа хүрээнд явуулж 406 сурагч хамрагдсан. Тус аялалын хүрээнд орон нутгийн онцлогийг харуулсан ном бүтээх уралдаан зарлаж эхний 6 байрыг шалгаруулж, танин мэдэхүйн “Таахуу” тэмцээн, шилдэг тугтай анги хамт олон, Олс таталт зэрэг уралдаан тэмцээнүүд явууллаа. “Ирвэсийн эх нутаг” баруун бүсийн чуулганыг угтаж сургууль дээрээ ирвэсийн олимпиад зарлаж 46 сурагч хамрагдсанаас дундаж үнэлгээ 80%-тай байна. Мөн “Ирвэсийн гэр” гар зургийн уралдаан, “Ирвэсийн эх нутаг” бүтээлийн уралдаан, “Ирвэсийн эх нутаг” дүрийн тоглолт зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Мөн аймагт оролцож мюзикл төрлөөр тусгай байр эзэллээ. Хөдөлмөр гэр зуслан ажиллуулж нийт 118 хүүхэд хамрагдан арьс элдэж, айраг бүлж, аарц хэвлэж, туурга оёж, зээг тавьж, хонь, ямаа сааж сурсан. “Монгол дээлээрээ гоёцгооё” аяны хүрээнд 7 хоног монгол хувцасаараа гоёлоо. “Хүүхдэд ээлтэй цэвэр аюулгүй орчинг бид хүсдэг” аян зарлаж сургуулийнхаа коридор, орчинг цэцэгжүүлж 28 төрлийн 300 гаруй цэцэг байна гэж дүгнэлээ. Мөн бүх анги, дотуур байрны цэцгийг хаягжууллаа. Сумын Засаг даргын дэргэдэх хүүхдийн төлөө зөвлөл хуралдан ажлын төлөвлөгөө гаргаж “Сумын хүүхдийн чуулган-2017” арга хэмжээг явуулж хүүхдүүдийн тулгамдаж буй асуудлыг сонсож шийдэж ажиллахаа амлалаа. Аймгийн шилдэг Хүүхдийн өөрөө удирдах байгууллагаар шалгарсан Эко клубын сурагчиддаа болон чиглүүлэгч багш Б.Одбаярт сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6-р хуралдаан боллоо

2017-12-18 41
Сумын ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаан 2017 оны 12-р сарын 18-ны өдөр Хуралдааны танхимд боллоо. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. - Сумын ИТХ-ын 2017 оны ажлын тайлан хэлэлцэх тухай - Сумын Засаг даргын 2017 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилтын биелэлтийн тухай - Сумын Засаг даргын 2018 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилт хэлэлцэж батлах тухай - Сумын нутаг дэвсгэрийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай - Сумын 2017 оны төсвийн тодотгол, гүйцэтгэл хэлэлцэх, 2018 оны төсөв батлах тухай - Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хөрөнгө хувиарлах тухай - Сум хөгжүүлэх сангийн хэрэгжилтийн тайлан, 2018 оны тэргүүлэх чиглэл, зөвлөл, хяналтын зөвлөл шинэчлэн батлах тухай - Байгаль орчин тогтвортой хөгжлийн тасгийн ажлын мэдээлэл тайлан, 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хөрөнгө хувиарлалтын тухай - Сумын газар зохион байгуулалтын 2017 оны ажлын төлөвлөгөөний биелэлт, 2018 оны ажлын төлөвлөгөө батлах тухай - Албан байгууллагуудын мэдээлэл, ажлын тайлан сонсох - Бусад Орон нутгийн сонгуулийн дүнгээр сумын хурал шинэчлэгдэн байгуулагдаад 1 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж хангалттай сайн ажилласан гэж дүгнүүллээ. Онцлог ажлуудаас дурдвал: Сумын ИТХ-ын хуралдааныг 5 удаа, Тэргүүлэгчдийн хуралдааныг 12 удаа хийсэн байна. Сумын ИТХ-ын 2016 - 2020 оны бүрэн эрхийн хугацааны үйл ажиллагааны үндсэн чиглэл, ИТХ-ын журмууд, сумын Засаг даргын 2016 - 2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2017 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилт зэрэг бодлогын бичиг баримтуудыг баталж мөрдөн ажиллаа. Мөн Гурван жигэртэй багийн ИНХ-аас гарсан шийдвэрийг хэлэлцээд Бөхмөрөн гол, Цагаан бураа дагуу газар нутагт зөвшөөрөлгүй бууж олон жил болсон Казак айлуудыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр, Ачит нуур орчмын 116 мянган га талбайг, Ямаат - Олон нуур орчмын 21250 га талбайг Орон нутгийн тусгай хамгаалалтанд авч улсад бүргүүлж баталгаажууллаа. Сумын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй орж өвөлжиж, хаваржиж байгаа айл өрхүүдээс Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу Бэлчээр ашигласны төлбөр тогтоож дагаж мөрдүүлэн төлбөрийг орон нутгийн орлогод төвлөрүүллээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын боловсролын түвшинг тогтоох гарааны мониторинг хийж жилийн хугацаанд үнэлэлт дүгнэлт гаргах шийдвэрүүд, мөн иргэдийн эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд олон хүнийг хамруулах талаар, эрүүл мэндийн сургалт сурталчилгааг тогтмол үр дүнтэй явуулах талаар, өвчлөл, хавдрын эрт илрүүлэлт, шинжилгээ сорьцийг тогтмол авч байх, багийн эмч нарын ажлыг чанаржуулах талаар анхааран ажиллаа. Сумын хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийг шинэчилж иргэдийн аюулгүй орчинд амьдрах, гэмт хэрэг, зөрчлийг багасгах, түүнд холбогдохоос урьдчилан сэргийлж ажилласан. Малын хулгайн гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор малчдын бүлгэм байгуулж ажлыг тогтмолжууллаа. Монголын Улаан загалмайн анхан шатны хорооны ажлыг сайжруулах, иргэдийг хүмүүнлэгийн үйлсэд нэгдүүлэх, мэдээ, мэдээлэл хүргэх ажлыг эрчимжүүлж ажилласан ба энэ зорилтот ажлын хүрээнд сумын сайн малчдын зөвлөгөөн зохион байгуулж ажиллаа. Төрийн албанд олон жил ажилласан, сум орон нутгийн нэрийг аймаг, бүс, улс, олон улсад гаргаж амжилт гаргасан зарим иргэдийг төрийн одон медальд тодорхойлох, шагнаж урамшуулах ажлыг хийж байгаа ба улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн судалгаа гаргаж, тэдний дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэж, ирээдүйд дурсагдах хөшөө цогцолбор байгуулах зураг төсөв гаргалаа. Сумын төлөөлөгчдийг чадавхижуулах сургалтанд удаа дараа хамруулсанаас гадна жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэх ажлын санал гаргах, иргэдийн санал бодлыг сонсох зорилгоор төлөөлөгч бүр сонгогдсон тойрогтоо ажилласан ба "төлөөлөгчийн нэг өдөр" өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулж ажлаа тайлагналаа. Сумын Засаг даргын 2017 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилтыг хэлэлцээд 94 хувьтай биелсэн гэж үзсэн ба 2018 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилтыг 5 бүлэг 52 заалттайгаар баталлаа. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд Хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэн байгуулах, Эрүүл мэндийн төвд 4D ЭХО аппарат, ЭМТ-ыг бүрэн камержуулах, Хүүхдийн цэцэрлэгийг бүрэн камержуулах, Хэвийн эхний гүүр засвар, Булгийн эхний рашаан тохижуулалт, зам, гүүр засвар зэрэг ажлууд хйигдэх бол Сумын төвийн тохижилтын хөрөнгөөр гэр хорооллын гудамжны гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх ажил хийгдэхээр боллоо.

Бөхмөрөн сум нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөгөө боловсрууллаа.

2017-12-18 42
Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Нэгдсэн Үндэсний Байгууллага-Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол орны баруун бүсд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” (MOН16/301-Т05) төслийн хүрээнд “Газрын нэгдсэн мэдээллийн сан байгуулах, газар ашиглалтын төлөвлөгөөг аймгийн болон сумын түвшинд боловсронгуй болгох” зөвлөх үйлчилгээний ажлыг Вектор Мэп” ХХК гэрээ байгуулан хийж гүйцэтгээд байна. Төсөл хэрэгжих буй Увс аймгийн Бөхмөрөн сумын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын гадаргуу, газар ашиглалт, хүрээлэн буй орчин, инженер геологи, нийгэм, эдийн засгийн мэдээллийн сан байгуулах, газар болон байгалийн нөөц нөхцлийг зүй зохистой ашиглах боломж, газрын тохиромжтой байдлын үнэлгээн дээр суурилсан, нутаг дэвсгэрийн цаашдын хөгжлийн төлөвлөгөө боловсруулахад чиглэсэн ажил боллоо. Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлсэн “Монгол орны баруун бүсд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төслийн хамт олонд болон гэрээ байгуулан гүйцэтгэсэн Вектор Мэп” ХХК-ны хамт олонд талархал илэрхийлж цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье

Сум хөгжүүлэх сангийн зээлийн хэрэгжилтэнд хяналт хийлээ

2017-12-14 40
Сум хөгжүүлэх сангаас жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхээр зээл авсан иргэдийн үйл ажиллагаатай нь танилцаж зээлийн хэрэгжилт хэдэн хувьтай, хэр үр дүнтэй хэрэгжиж байгаад хяналт хийж ажиллаа. Хяналтын үеэр зээлийг зориулалт бусаар ашигласан, ажлын байр бариагүй, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй зэрэг дутагдлууд гарч байгаа ба зөрчлийг арилгаж ажиллах, эргэн төлөлтөө хийж дуусгах хугацаа зааж, зарим иргэдтэй харилцан зөвшилцөж ажиллаа.

2017 оны жил эцийн мал тооллогын хяналтын тооллого хийж ажиллаа

2017-12-13 52
2017 оны жил эцсийн мал тооллогын ажил 12-р сарын 07-17-ны хооронд улс орон даяар явагдаж байгаа. Хяналтыг тооллогыг Гурван жигэртэй багийн Хөх сай, Хар зайсан, Хөшөөт, Жигэртэй гэсэн газар өвөлжиж байгаа малчдаар явж хийлээ. хяналтын тооллогыг ИТХ-ын дарга П.Баярсайхан ахлаж Төрийн банкны Бөхмөрөн дахь салбарын захирал Б.Түмэнжаргал, Соёлын төвийн эрхлэгч Б.Баяржавхлан, Гурван жигэртэй багийн Засаг дарга Ү.Отгой нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хийлээ.

Байгаль хамгаалах нөхөрлөлүүд ажлаа тайлагналаа

2017-12-11 46
Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн ахлагч, идэвхитэн байгаль хамгаалагчид болон тэргүүлэгч гишүүдийн нэгдсэн ажлын 2017 оны тайланг нөхөрлөл тус бүрээр гаргаж тайлагнууллаа. Нөхөрлөлүүд хийж хэрэгжүүлэх ажлаа жилээр төлөвлөдөг бөгөөд тухайн ажлыг өөрсдийн нөөц боломжид тулгуурлаж, мөн тусгай ан агнуурын менежмент бүхий төрийн бус байгууллагын жижиг төслийн санхүүжилт авч хэрэгжүүлдэг. Тус тайланг хэлэлцэх явцдаа бусад нөхөрлөлүүдийн ажлын сайн туршлагыг сайшааж, цаашид анхаарч ажиллах асуудлаа тодорхойлж, 2018 онд сум орон нутгийн засаг захиргаатай хамтран хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж хэлэлцлээ.

Сурагчдын өөрөө удирдах зөвлөл сайн ажиллаж байна

2017-12-01 88
2017-2018 оны хичээлийн жилд Сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн чиглүүлэгч багш: Дизайн технологийн багш: Б. Бадамжав, Сурагчдын зөвлөлийн даргаар: 9а ангийн сурагч Т. Тэргэл, 8а ангийн сурагч Э. Орхонтуул, 8б ангийн сурагч Э. Болорхишиг нар ажиллаж 6-9 ангийн нийт 33 сурагчтай 3-нь групп болон үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн сурагчдын өөрөө удирдах байгууллага нь 7 хоног бүр ээлжээр сургуулийн орчинд хяналт хийж дэг журмын самбар ажиллуулан өдөрт 2 хүүхэд жижүүрт гарч тэмдэглэл хөтлөн ажиллаж байна. Үүнд хүүхдийн эрүүл аюулгүй орчинд хяналт хийх тал дээр ангиудын хогийг өдөр бүр шалгаж самбар дээрээ тэмдэглэнэ ажиллаж байна. Тус зөвлөл нь 7 хоног бүрийн даваа гарагт хурлаа хийж ангиудын болон сурагчдын гарсан алдаа зөрчлийн талаар ярилцан үүрэг, зөвлөгөө өгч ажиллаж байна.

Бөхмөрөн сумын хүүхдүүд чуулга уулзалтаа хийлээ

2017-11-28 43
Сумын хүүхдийн чуулган 2017.11.28-ны 12 цагт сумын соёлын төвд зохион байгуулагдлаа.Чуулганы нээлтийг сумын ИТХ-ын дарга П.Баярсайхан, сумын Засаг дарга, хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Т.Төртогтох болон, сургуулийн захирал С.Батцэнгэл нар нээв. Мөн төлөвшилөөр бусад анги хамт олноо тэргүүлсэн 9а ангийн хамт олонд тэргүүний анги шилжин явах цомыг гардуулан өгөв. Чуулганыг зохион байгуулах ажлыг ” Сумын хүүхдийн төлөө зөвлөл “ санаачилга гарган ажиллаа.Тус чуулганаар эрүүл мэндийн төв хүүхэд бүрт 1 ширхэг угаадаг маск өгч ханиад томуунаас хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн бол сумын ИТХ-аас 50000 төгрөгийн хандив өгч сумын хэмжээнд байгаа 12 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд гарын бэлэг гардуулан өгөв. Хүүхдүүдэд тулгамдаж буй асуудал болон хүүхдийн элч багшийн нэр тодруулах санал асуулгыг нийт эцэг эхчүүдээс авч нэгтгэн чуулганаар танилцууллаа.Тус санал асуулгаар сургуулиас хүүхдийн элч багшаар С.Алтантунгалаг, Цэцэрлэгээс элч багшаар Б.Энхнаран нар тодорч “ Хүүхдэд ээлтэй багш ” тэмдэгээр шагнуулан нийт хүүхдүүдийн өмнө андгай тангараг өргөв. Хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлыг сумын хүүхдийн төлөө зөвлөл нэгтгэн дүгнэж сургуулийн нийгмийн ажилтан П.Элбэгзаяа , ХГБХ хариуцсан ажилтан Б.Жаргалсайхан нар хүүхдүүд болон удирдлага , багш ,эцэг эхчүүдэд ил болгон танилцууллаа. Мөн чуулганаар багш , сурагчийн харилцаа хандлагыг тандах судлах зорилготойгоор “ Бид багшийг ямар байхыг хүсдэг вэ? ” эсээ бичлэгийн уралдаанд 1-р байр Ж.Ариунханд , 2-р байр Б.Дэлгэрмаа , 3-р байр Б.Наранбат нар тус тус эзэллээ.Нийт 25 эсээ ирүүлсэн бөгөөд эсээ дээр гарсан багшийн ёсзүйн зөрчлийн талаарх мэдээллийг нягтлан шалгаж тодорхой нэр дурдагдаж , давтагдаж гарсан багш нарт арга хэмжээ тооцохоор болж Засаг даргын албан тоот тус албан газарт хүргүүлэхээр болж шийдвэрлэв. “ Бидний хүсэл мөрөөдөл ” гар зургийн уралдаанд ангиараа А3 цаасан дээр зураг нэгдэж зурсан бүтээлүүдээс 1-р байр 9б анги , 2-р байр 5б анги , 3-р байр 3а анги , тусгай байрын шагналыг 9а ангийн хамт олон хүртлээ. Ганцаарчилсан байдлаар зурж бүтээлээ ирүүлсэн 5а ангийн сурагч М.Сумъяа болон цэцэрлэгийн сурагч М.Сугар , Энхжин нарт гарын бэлэг гардуулан өгөв.Сурагчдын ирүүлсэн бүтээлийг нийтийн хүртээл болгон үзэсгэлэн хэлбэрээр байршуулан гаргав. Аймгийн ХГБХ-ын газрын авьяас медалиар 9б ангийн сурагч Г.Өнөрбаян , шилдэг сурагч медалиар 7а ангийн сурагч Г.Бүрэнзаяа нар тодорч шагнууллаа.Мөн өнгөрсөн жил хүүхдийн элч багшаар ажилласан Б.Одбаяр багш үйл ажиллагааг хөтлөн явуулж , дараагийн элч багш С.Алтантунгалаг багшид хүлээлгэн өгөв. ХӨУБ-ын сурагчид 2-р улиралд бүх нийтээрээ хийж хэвших хөгжимт гимнастик бэлтгэн хийж үзүүллээ.Тус чуулга уулзалтанд урилгаар оролцсон хөгжлийн бэрхшээлтэй 12 хүүхдэд гарын бэлэг гардуулан өгч Б.Билгүүн хүүд халамжийн зүгээс тэргэнцэр бэлэглэв. Мөн чуулганаар хүүхэд бүрт халуун чацарганы шүүсийг сургууль, цэцэрлэгийн хамт олон өгсөнөөр тус чуулга уулзалт илүү үр дүн өгөөжтэй болж өндөрлөлөө.Чуулганы дараагаар сумын хүүхдийн төлөө зөвлөл хуралдаж , хүүхдэд тулгамдаж буй асуудлуудыг эрэмбэлэн чуулганаас гарсан санал зөвлөмжийг боловсруулан холбогдох ажилтан албан хаагч нарт үүрэг болгон ажил хэрэгтээ тусган ажиллах талаар ярилцлаа.

Бөхмөрөн сумын хүүхдүүд чуулга уулзалтаа хийлээ

2017-11-28 43
Сумын хүүхдийн чуулган 2017.11.28-ны 12 цагт сумын соёлын төвд зохион байгуулагдлаа.Чуулганы нээлтийг сумын ИТХ-ын дарга П.Баярсайхан, сумын Засаг дарга, хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Т.Төртогтох болон, сургуулийн захирал С.Батцэнгэл нар нээв. Мөн төлөвшилөөр бусад анги хамт олноо тэргүүлсэн 9а ангийн хамт олонд тэргүүний анги шилжин явах цомыг гардуулан өгөв. Чуулганыг зохион байгуулах ажлыг ” Сумын хүүхдийн төлөө зөвлөл “ санаачилга гарган ажиллаа.Тус чуулганаар эрүүл мэндийн төв хүүхэд бүрт 1 ширхэг угаадаг маск өгч ханиад томуунаас хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн бол сумын ИТХ-аас 50000 төгрөгийн хандив өгч сумын хэмжээнд байгаа 12 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд гарын бэлэг гардуулан өгөв. Хүүхдүүдэд тулгамдаж буй асуудал болон хүүхдийн элч багшийн нэр тодруулах санал асуулгыг нийт эцэг эхчүүдээс авч нэгтгэн чуулганаар танилцууллаа.Тус санал асуулгаар сургуулийн хэмжээнд хүүхдийн элч багшаар С.Алтантунгалаг тодорч “ Хүүхдэд ээлтэй багш ” тэмдэгээр шагнуулан нийт хүүхдүүдийн өмнө андгай тангараг өргөв. Хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлыг сумын хүүхдийн төлөө зөвлөл нэгтгэн дүгнэж сургуулийн нийгмийн ажилтан П.Элбэгзаяа , ХГБХ хариуцсан ажилтан Б.Жаргалсайхан нар хүүхдүүд болон удирдлага , багш ,эцэг эхчүүдэд ил болгон танилцууллаа. Мөн чуулганаар багш , сурагчийн харилцаа хандлагыг тандах судлах зорилготойгоор “ Бид багшийг ямар байхыг хүсдэг вэ? ” эсээ бичлэгийн уралдаанд 1-р байр Ж.Ариунханд , 2-р байр Б.Дэлгэрмаа , 3-р байр Б.Наранбат нар тус тус эзэллээ.Нийт 25 эсээ ирүүлсэн бөгөөд эсээ дээр гарсан багшийн ёсзүйн зөрчлийн талаарх мэдээллийг нягтлан шалгаж тодорхой нэр дурдагдаж , давтагдаж гарсан багш нарт арга хэмжээ тооцохоор болж Засаг даргын албан тоот тус албан газарт хүргүүлэхээр болж шийдвэрлэв. “ Бидний хүсэл мөрөөдөл ” гар зургийн уралдаанд ангиараа А3 цаасан дээр зураг нэгдэж зурсан бүтээлүүдээс 1-р байр 9б анги , 2-р байр 5б анги , 3-р байр 3а анги , тусгай байрын шагналыг 9а ангийн хамт олон хүртлээ. Ганцаарчилсан байдлаар зурж бүтээлээ ирүүлсэн 5а ангийн сурагч М.Сумъяа болон цэцэрлэгийн сурагч М.Сугар , Энхжин нарт гарын бэлэг гардуулан өгөв.Сурагчдын ирүүлсэн бүтээлийг нийтийн хүртээл болгон үзэсгэлэн хэлбэрээр байршуулан гаргав. Аймгийн ХГБХ-ын газрын авьяас медалиар 9б ангийн сурагч Г.Өнөрбаян , шилдэг сурагч медалиар 7а ангийн сурагч Г.Бүрэнзаяа нар тодорч шагнууллаа.Мөн өнгөрсөн жил хүүхдийн элч багшаар ажилласан Б.Одбаяр багш үйл ажиллагааг хөтлөн явуулж , дараагийн элч багш С.Алтантунгалаг багшид хүлээлгэн өгөв. ХӨУБ-ын сурагчид 2-р улиралд бүх нийтээрээ хийж хэвших хөгжимт гимнастик бэлтгэн хийж үзүүллээ.Тус чуулга уулзалтанд урилгаар оролцсон хөгжлийн бэрхшээлтэй 12 хүүхдэд гарын бэлэг гардуулан өгч Б.Билгүүн хүүд халамжийн зүгээс тэргэнцэр бэлэглэв. Мөн чуулганаар хүүхэд бүрт халуун чацарганы шүүсийг сургууль, цэцэрлэгийн хамт олон өгсөнөөр тус чуулга уулзалт илүү үр дүн өгөөжтэй болж өндөрлөлөө.Чуулганы дараагаар сумын хүүхдийн төлөө зөвлөл хуралдаж , хүүхдэд тулгамдаж буй асуудлуудыг эрэмбэлэн чуулганаас гарсан санал зөвлөмжийг боловсруулан холбогдох ажилтан албан хаагч нарт үүрэг болгон ажил хэрэгтээ тусган ажиллах талаар ярилцлаа.

Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил хийгдлээ

2017-11-27 40
Сумын засаг даргын 2017 оны 11-р сарыын 16 –ны өдрийн А/97 тоот захирамжаар бог малын мялзан өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтын ажил 2017 оны 11-р сарын 16-наас 2017 оны 11-р сарын 25-ны хооронд хөдөөгийн хоёр багуудаар ажлын хоёр хэсэг явж вакцинжуулалтын ажил амжилттай явагдлаа. Сумын хэмжээнд хурга-22000 , ишиг -21600 төл малыг вакцинжуулсан бөгөөд Хархираан дууль, Мөрөн Хархираа, Өргөн Түнгэ, Сэтгэл шингэсэн таван эрдэнэ гэсэн мал эмнэлэг үржлийн нэгжийн эмч нар нийт 43600 төл малыг вакцинжуулсан байна. Энэ ажилд 2 машин , 2 мотоцикель, 4 малын эмч, туслах ажилчин 6 –тайгаар тухайн ажлыг хийж гүйцэтгэлээ.

Сумын ИТХ-ын Төлөөлөгчийн нэрэмжит ажил зохион явууллаа

2017-11-25 40
Сумын ИТХ-ын төлөөлөгчид Төлөөлөгчийн нэрэмжит ажлаа иргэдийн цаг үеийн нөхцөл байдалтай танилцах, уулзалт зохион байгуулах замаар ажлаа сурталчилж, иргэд сонгогчдын санал хүсэлтийг судлаж, үйл ажиллагаа бодлого шийдвэрт тусгуулах, 2018 оны ИТХ-ын ажлын төлөвлөгөөнд тусгуулах санал, хэлэлцүүлэх асуудлаа судлан боловсруулах зорилготойгоор хийлээ. Энэхүү ажлын хүрээнд: 1. ИТХ-ын Төлөөлөгчийн нэрэмжит өдөрлөгийг сонгогдсон тойрогтоо төрийн болон иргэний нийгмийн байгууллага оролцуулан иргэдийн дунд нээлттэй зохион явуулах, иргэдийн санал бодлыг сонсох, ажлаа тайлагнах. 2. Аймгийн ИТХурал, ЗДТГазар, сумын ИТХурал, ЗДТГазрын бодлого шийдвэрийг тайлбарлан таниулах, төлөөлөгч өөрийн үйл ажиллагаагаа мэдээллэж сурталчилах, иргэдтэй уулзалт ярилцлага хийх. 3.Цаг үеийн болон тулгамдсан тодорхой асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн санал шүүмжлэлийг сонсох, орон нутгийн бодлого шийдвэрт тусгах иргэдийн саналыг судлаж бодлого боловсруулан Хуралд тодорхой асуудал санаачлан өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх. 4. Иргэдийн өргөдөл хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага албан тушаалтанд уламжилж, өмнө нь гаргасан өргөдөл, хүсэлтийн хариуг авч эргэж мэдээллэх. 5. Иргэд сонгогчидтойгоо хэрхэн ажилласан тухай ажлын дүн мэдээ тайлан , гарсан санал, шүүмжлэл, хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх, ИТХ-ын ажлын төлөвлөгөөнд тусгах саналаа ажлын албанд бичгээр ирүүлэх зэрэг зорилтуудыг тавьж ажилласан ба төлөөлөгч бүр сонгогдсон тойрогтоо явж ажиллаа. 11-р сарын 25-нд Төлөөлөгчдийн нэгдсэн концертыг "Бид иргэдийн дуу хоолой" нэртэйгээр зохион байгуулж зарим иргэдийг Засгийн газрын шагналаар шагнаж урамшууллаа.

Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэдтэй уулзалт хийлээ

2017-11-08 51
Бөхмөрөн суманд худалдаа, үйлчилгээ эрхлэн ажилладаг 12 дэлгүүр байдаг ба тэдний үйл ажиллагаатай танилцах, цаашид анхаарч, хамтран ажиллах зорилго бүхий уулзалт зохион байгууллаа. Сүүлийн саруудад бараа материалын үнийн өсөлттэй холбогдуулан иргэдийн худалдан авлт багасаж байна. Мөн ихэнхи дэлгүүрүүд банкны бизнес зээлээр эргэлтээ хийдэг ба зээлийн хүү өндөр байна. Суманд хүн ам цөөтэй болохоор жижиг үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих нөхцөл бололцоо бага байгаа талаар ярилцлаа. Цаашид: - Банкны бизнес зээлийн хүү бууруулах талаар судлах - Аж ахуйн нэгжүүд тогтсон 1 нягтлан бодогчтой болох - Байгууллагуудын бүтээгдэхүүн нийлүүлэх тендерийг тухайн байгууллага дээр шалгаруулах - Сумын нэгдсэн халаалтанд холбох ажлыг эхлүүлэх - Тамхины цэгийн асуудлыг тодорхой болгох зэрэг албан ёсны хүсэлт тавьж байгаа ба дэлгүүрүүдэд 1. Архи, пиво зарах зөвшөөрөлтэй дэлгүүрүүд цагийн хуваариа баримталж ажиллах 2. Дэлгүүрийн ойр орчмын газрыг цэвэрлэж байх 3. Хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн, хориглосон зүйлс зарж худалдаалахгүй байх 4. Дэлгүүр дотроо камер байршуулах, оройн цагаар гадна орчны гэрэл асаалттай байлгах 5. Дэлгүүрийн гадна хаягийг Монгол бичгээр хийлгэх 6. Гэрээр архи, пиво зарах асуудлыг зогсоох зэрэг албан ёсны шаардлага тавьж харилцан зөвшилцөлд хүрч ажиллаж байна.
khural.mn

Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэдтэй уулзалт хийлээ

2017-11-08 46
Бөхмөрөн суманд худалдаа, үйлчилгээ эрхлэн ажилладаг 12 дэлгүүр байдаг ба тэдний үйл ажиллагаатай танилцах, цаашид анхаарч, хамтран ажиллах зорилго бүхий уулзалт зохион байгууллаа. Сүүлийн саруудад бараа материалын үнийн өсөлттэй холбогдуулан иргэдийн худалдан авлт багасаж байна. Мөн ихэнхи дэлгүүрүүд банкны бизнес зээлээр эргэлтээ хийдэг ба зээлийн хүү өндөр байна. Суманд хүн ам цөөтэй болохоор жижиг үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих нөхцөл бололцоо бага байгаа талаар ярилцлаа. Цаашид: - Банкны бизнес зээлийн хүү бууруулах талаар судлах - Аж ахуйн нэгжүүд тогтсон 1 нягтлан бодогчтой болох - Байгууллагуудын бүтээгдэхүүн нийлүүлэх тендерийг тухайн байгууллага дээр шалгаруулах - Сумын нэгдсэн халаалтанд холбох ажлыг эхлүүлэх - Тамхины цэгийн асуудлыг тодорхой болгох зэрэг албан ёсны хүсэлт тавьж байгаа ба дэлгүүрүүдэд 1. Архи, пиво зарах зөвшөөрөлтэй дэлгүүрүүд цагийн хуваариа баримталж ажиллах 2. Дэлгүүрийн ойр орчмын газрыг цэвэрлэж байх 3. Хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн, хориглосон зүйлс зарж худалдаалахгүй байх 4. Дэлгүүр дотроо камер байршуулах, оройн цагаар гадна орчны гэрэл асаалттай байлгах 5. Дэлгүүрийн гадна хаягийг Монгол бичгээр хийлгэх 6. Гэрээр архи, пиво зарах асуудлыг зогсоох зэрэг албан ёсны шаардлага тавьж харилцан зөвшилцөлд хүрч ажиллаж байна.

Хил дагуух Аргаль, Гулз тооллоо.

2017-11-03 226
2017 оны 10-р сарын 22-ноос 26-ны хооронд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын баруун бүс дэхь салбартай хамтран хил дагуух аргалийн тооллого хийлээ. Тооллого хийсэн бүс нутагт Бөхмөрөн, Сагиль сумын Гулзат ОНХГ-ын 216 мянган га газар нутаг дахь агнуурын бүс нутаг хамрагдлаа. 10-р сарын 22 нд Ацат хар, Хойд, Өмнө хүрэм, Гулзат ууланд 235. 23,24-нд Хөх сайр, Гүйн сайрт 522 аргаль, 25 нд Сагил сумын Нарийн салаа, Насан улаан орчмын газруудад 231, 26- нд Цагаан гол, Хэрц, Бураатад, 501 нийтдээ 1489 аргаль угалз тус тус тоологдлоо. Аргалийн тооллогонд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын баруун бүс хариуцсан мэргэжилтэн доктор Мөнхтогтох, биологч Б. Сэргэлэн жолооч С. Цэцэн, идэвхитэн байгаль хамгаалагч Ү. Мягмаржав,А. Гансүх нарын бүрэлдхүүнтэйгээр маршрутын дагуу тооллоо. Тооллогонд машин 1, мотоцикль 2, дуран 5, телескоп 3, JPS 3-г ашиглан 3 баг болж нүдээр харж, давхцуулалгүй тоолсон ба аргаль угалзын ороо нийллэг ид үедээ явагдаж байна. Өнгөрсөн жилийн тооллоготой харьцуулахад Сагиль сумын Цагаан гол орчимд цөөхөн тоологдож байгаа нь тусгай зөвшөөрлийн агнуурыг богино хугацаанд олон тоогоор зохион байгуулсанаас шалтгаалж үргэж дайжсан байх магадлалтай байгаа нь ажиглагдаж байлаа.

Бөхмөрөн сумын 100 жилийн ойг тохиолдуулан сум орон нутагт хийгдэх ажлын санал авах

санал өгсөн: 67
13 / 19%
10 / 15%
36 / 54%
8 / 12%