Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Мэдээлэл


нийт 266

БӨХМӨРӨН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ШИНЭ ПОРГОН АВТО МАШИНТАЙ БОЛЛОО.

2020-05-19 1690
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тус сумын эрүүл мэндийн төв улсын төсвийн хөрөнгө оруулалтаар поргон авто машинтай боллоо. Алтан шар зам нь өлзийтэй байг

УИХ-ын сонгуулийн ухуулах хуудас болон зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж талбайд үнэ төлбөргүй байрлуулах байршлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

2020-05-19 1622
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2020 оны 04-р сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа. Уг хурлаар УИХ-ын сонгуулийн ухуулах хуудас болон зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж талбайд үнэ төлбөргүй байрлуулах байршлыг 1-р багт /Гурван жигэртэй баг/-Хавчуу, Банзар, Цалгар, 2-р багт /Хар алтат баг/-Хужирт, Улаан эрэг, Баадай, 3-р багт /Байшинт баг/-Халуун усны замын эхнээс сургуулийн урдуур явах замын тойрог, дэлгүүрүүдийн урдуур явах замаас гурвалжин саад хүрэх зам дагуу байхаар тогтоолоо. Уг хуралдаанаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын2020 оны ээлжит сонгуулийн тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, төвийг тогтоож аймгийн ИТХ-ын ажлын албанд хүргүүллээ.

Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах, тоолох хэсгийн нутаг дэвсгэр, төвийг хэлэлцэн баталлаа

2020-05-19 1554
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдлаа. Хурлаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн хэсэг, хэсгийн төвийг тогтоох, цаг үеийн шинжтэй ажил болон бусад ажлуудыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах, тоолох хэсгийн нутаг дэвсгэр, төвийг 1-р баг /Гурван жигэртэй баг/ -хэсгийн төв нь Банзар, 2-р баг /Хар алтат баг/-хэсгийн төв нь Баадайн бэлчир, 3-р баг /Байшинт баг/-хэсгийн төв нь Соёлын төв байхаар тус тус ёсчлон гаргалаа.

Бөхмөрөн сумын ард иргэдэд уриалах нь

2020-01-29 1506
Бөхмөрөн сумын ард иргэдэд уриалах нь‼️ БНХАУ-аас гарсан гамшгийн хэмжээнд хүрээд байгаа Короновирусын эсрэг өөрийгөө болон хайртай гэр бүл,хүрээлэн буй орчныхоо хүмүүсээ хамгаалж дараах урьдчилан сэргийлэх аргыг мөрдөж хэвшье‼️ 1.гараа тогтмол угаах 2.Амны хаалт зүүж хэвших 3.шаардлагагүй бол олон нийтийн газар очихгүй байх зэрэг аргыг хамтдаа хэвшүүлж КОРОНО вирусээс хамтдаа сэргийлэхийг уриалж байна. Бөхмөрөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Эрүүл Мэндийн Төв

“АЖЛЫН ХЭСЭГ” орон нутагт ажиллаа.

2020-01-27 1439
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар, Усны сав газар, Ойн газар, Байгаль орчин, хяналт үнэлгээний хэлтэс, Кадастрын хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, орон нутгаас Аймгийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны ажилтнуудаас бүрдсэн “АЖЛЫН ХЭСЭГ” орон нутагт 2020 оны 01 дүгээр сарын 19-28-ны өдөр хүртэл ажиллаа. Ажлын хэсэг Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан, Баруунтуруун, Малчин, Хяргас, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Тариалан, Давст, Сагил, Бөхмөрөн, Түргэн зэрэг 14 сумын удирдлагууд, БОХУБ, байгаль хамгаалагч, газрын даамал, цаг уурын ажилтан, багийн засаг дарга, иргэдтэй уулзалт хийж байгаль орчны төрийн бодлого, үйл ажиллагааг танилцуулж, байгаль орчны төрийн бодлогын хэрэгжилтийг газар дээр нь үзэж, харилцан мэдээлэл солилцож ажиллаа. Мөн Тариалан, Давс сумын бичил уурхайчидтай газар дээр нь уулзалт хийж, төрийн бодлого, шийдвэрийг танилцуулж, харилцан мэдээлэл солилцлоо. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн бичгийн даргын баталсан удирдамжаар байгуулагдсан ажлын хэсгийн энэ удаагийн томилолт байгаль орчны асуудлыг цогцоор нь харсан ажил боллоо.

ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2020-01-22 1340
Улсын тэргүүний Бөхмөрөн сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө хэлэлцэн батлах 2. Зарим иргэдийг төрийн одон медальд тодорхойлох 3. Зарим малчдыг "Аймгийн аварга малчин"-д тодорхойлох 4. Сумын ЕБС-ийн 90 жил, Гавьяат багш Ё.Бат-Өлзий мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тов тогтоох тухай 5. Сум орон нутгийн цаг үеийн холбогдолтой зарим асуудлыг хэлэлцэж гүйцэтгэх засаглалд хугацаатай үүрэг чиглэл өгөх

2019 ОНЫ АЖЛААРАА БӨХМӨРӨН СУМЫН ЕБС, СОЁЛЫН ТӨВ АЙМАГТАА МАНЛАЙЛЛАА

2020-01-22 1291
2019 ОНЫ АЖЛААРАА МАНЛАЙЛСАН ШИЛДЭГ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, СОЁЛЫН ТӨВИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА Аймгийн ЗДТГ аймгийн БСУГ хамтран боловсрол соёлын салбарын удирдах ажилтнуудын сургалтыг зохион байгуулан 2019 оны боловсролын салбарын алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж 2020 оны ажлын зорилго зорилтоо тодорхойллоо. Боловсрол соёлын салбарын удирдах ажилтнуудын сургалтын төгсгөлд 2019 оны ажил үйл ажиллагаараа манлайлсан сургууль, цэцэрлэг соёлын төвүүдийг шагнаж урамшууллаа. Өмнө нь нэг шалгуур үзүүлэлтийг үндэслэн шалгаруулдаг байсан бол энэ жил цэцэрлэгүүдийг 5 номинацаар, соёлын төвийг 4 номинацаар, сургуулиудийг 6 номинцаар тус тус шалгаруулж шагнаж урамшуулсан юм. Хүүхдэд ээлтэй дотуур байраар Бөхмөрөн сумын ЕБ-ын сургуулийн дотуур байр шалгарлаа. 2019 оны үйл ажиллагаараа манлайлсан сургууль цэцэрлэг соёлын төвийн шагналыг аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу, Аймгийн НБХ-ийн дарга С.Амраа аймгийн БСУГ-ын дарга С.Дашням нар гардуулан баяр хүргэж амжилт хүслээ. Сургалтаар 2019 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлж , дүгнэж дараах номинацаар шалгарууллаа. 4. Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэгч цэцэрлэгт Зүүнхангай сумын цэцэрлэг, Бөхмөрөн сумын цэцэрлэг, Баруунтуруун сумын цэцэрлэг нэр дэвшиж, Зүүнхангай сумын цэцэрлэг Соёл 3. Удмын сан- угийн бичгийг түгээн дэлгэрүүлэгч соёлын төвд Бөхмөрөн сумын соёлын төв, Малчин сумын соёлын төв, Завхан сумын соёлын төв нэр дэвшиж, Бөхмөрөн сумын соёлын төв тус тус шалгарлаа.

ХХААХҮЯ, ОБЕГ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ УВС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2020-01-22 1256
ХХААХҮЯ, ОБЕГ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ УВС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан Мал аж ахуй салбарын өвөлжилтийн байдалтай танилцах ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсэг өнөөдөр Бөхмөрөн сумын өвөлжилтийн байдалтай танилцлаа. Увс аймгийн өвөлжилтийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцон цаг хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө.

Бөхмөрөн сумын 4 дэхь иргэн шинэ гэрээ хүлээж авлаа

2020-01-14 199
Бөхмөрөн сумын Байшинт багийн өндөр настан Б.Мооёо-д олон жил хүсэлт тависаны дагуу 5 ханатай иж бүрэн гэрийг хүлээлгэн өглөө.

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллого явагдаж байна

2020-01-14 213
Монгол Улсын Их хурлын тогтоолоор Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын товыг 2020 оны 01 дүгээр сарын 08-наас 9-ний шилжих шөнийн 00 цагаар тогтоож, уламжлалт аргаар асуулгын хуудсаар тооллогын мэдээллийг цуглуулах ажил өнөөдрөөс эхлэн 7 хоног улс орон даяар эхэллээ. Тооллогын үеэр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Отгонбаяраар ахлуулсан 1 шалгагч ажилласан бөгөөд сумын хэмжээнд тооллого хэрхэн үнэн зөв зохион байгуулагдаж байгааг зарим айлуудаар явж шалгалаа. Иргэдийн хувьд тоологчийг гэртээ оруулах, үнэн зөв мэдээллээ өгөхөд л тооллогод оруулж буй хамгийн том хувь нэмэр болох бөгөөд Бөхмөрөн сумын хэмжээнд 3 тоологч шалгагч ажиллах юм. Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгоно. Статистик өнгөрснийг баримтжуулж, өнөөдрийг дүгнэж, ирээдүйг тодорхойлох түлхүүр мөн гэдгийн хамгийн том нотлох баримт нь Хүн амын тооллого юм.

“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

2020-01-14 219
“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Төрийн бодлого зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр, Дэвэлийн аралын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар, Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан -Уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр, Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар, Орхоны Хөндийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс дэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын 3090.16 га газрын тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлж, хилийн заагт өөрчлөх асуудалд судалгаа хийж, төрийн тусгай хамгаалалтад авахаар болсныг онцоллоо. Зургаан аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарч байгаа бөгөөд Улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 1 298 047 га-аар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 0.83 хувиар нэмэгдэнэ. Тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 31 461 221 га байсан бөгөөд эдгээр газруудын шинээр болон өргөтгөлөөр авснаар 32 759 268 га болж Монгол Улсын тусгай хамгаалалттай нийт газар нутгийн 20.94 хувийг эзлэнэ гэж төсөлд дурдсан байна. Онон Балжийн байгалийн цогцолборт газрын, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөл хийгдсэнээр байгаль хамгаалагчийн тоог таваар нэмэгдүүлж, жилийн төсөвт 30 446 520 төгрөг, Хомын талын байгалийн цогцолборт газрын, Ачит нуур-Дэвэл арлын байгалийн цогцолборт газрын, Гутайн даваа-Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газрыг тусгай хамгаалалтад хамруулснаар шинээр хамгаалалтын захиргаа байгуулагдаж, жилийн төсөвт ойролцоогоор 294 496 952 төгрөг тусгажээ. Харин Байгалийн нөөц газрын болон дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч буй 4 газрын хамгаалалт, менежментийг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн холбогдох заалтын дагуу тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллага болоод Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд зохицуулагдахаар тусгагдсан байдаг тул холбогдох аймаг, сумдын байгаль орчны албад уг арга хэмжээг хэрэгжүүлэх аж. Төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн талаарх Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун, Г.Тэмүүлэн, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нар хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан байна. Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын зарим газар нутаг улсын тусгай хамгаалалттай бүсэд байдаг учраас иргэд газар эзэмших, өмчлөх гэрчилгээгээ авч чадахгүй, түүнчлэн эдийн засгийн эргэлтэд өмч хөрөнгөө оруулах боломж хязгаарлагдмал зэрэг олон бэрхшээл байдаг, иймд уг тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулагдахад ажлын хэсэг орон нутгаас ирүүлсэн хилийн цэс тогтоох саналыг дахин нягтлаж үзэх шаардлагатай байна, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва нэр бүхий газруудыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллийн улмаас байгалийн унаган төрх алдагдах байгаль орчин доройтож, байгалийн нөөц хомсдох, түүх дурсгалын үнэт зүйлс устах, экосистемийн тэнцвэрт байдал өөрчлөгдөх үйл явцыг хязгаарлан зогсоох, улмаар устах аюулд орсон амьтан, ургамал хэвийн өсөж үржих, амьдрах, тохиромжтой нөхцөл бүрдэнэ, байгаль орчноо хамгаалах тал дээр орон нутгийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтарч ажиллах, сурталчлан таниулах ажлыг өрнүүлэх хэрэгтэй байна, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Монгол орны байгалийн тэнцвэрийг хадгалдаг хамгийн чухал бүс нутаг болох газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авснаар байгаль, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, цэвэр усныхаа нөөц, эх үүсвэрүүдийг хадгалах чухал ач холбогдолтой учраас энэ бүс нутгаа улсын тусгай хамгаалалтад авах ажлыг шуурхай хийх шаардлагатай байна, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах, ажлын хэсэг үүсээд байгаа нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах нь зүйтэй гэсэн саналыг тус тус хэлсэн талаар санал, дүгнэлтэд дурджээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна. Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-очир, Б.Баттөмөр, Б.Саранчимэг, Л.Энх-Амгалан, Ш.Раднаасэд, А.Сүхбат, Г.Мөнхцэцэг, Х.Болорчулуун, Д.Дамба-очир, Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар нар асуулт асууж, салбарын сайдаас хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Дараа нь “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүллээ. Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан зарим, хууль тогтоолын эцсийн найруулгыг танилцуулсан юм. Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

БӨХМӨРӨН СУМЫН ӨВӨЛЖИЛТ ХЭВИЙН БАЙНА

2020-01-14 209
БӨХМӨРӨН СУМЫН ӨВӨЛЖИЛТИЙН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА Увс аймгийн Засаг даргын орлогч, ЭХЗЗ-ийн дарга Т.Нямсамбуугаар ахлуулсан ажлын хэсэг өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сумдын нэгдсэн халаалтыг газар дээр нь очиж үзэж танилцах ажил Бөхмөрөн сумаас эхэллээ. Сумын хэмжээнд халаалт ямар нэгэн асуудалгүй хэвийн байгаа бөгөөд “Дэвшил Увс” ХХК 2013 оноос Бөхмөрөн сумын ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Сургууль, Соёлын төв, Цэцэрлэг зэрэг байгууллагыг нэгдсэн халаалтаар халааж хэрэглэгчид дулаанаар бүрэн хангагдан нөөцийн нэг зуух, дизель нэг мотортой, нөөц ноцостой аюулгүй байдлыг бүрэн ханган үйл ажиллагаагаа явуулж байна.

малчин өрхийн хүүхдэд бага боловсрол олгох бодлогын хэрэгжилтэнд жендерийн арга зүйгээр дэмжих сайн туршлагаар шалгарлаа.

2020-01-14 181
Улсын тэргүүний Бөхмөрөн сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр нь малчин өрхийн хүүхдэд бага боловсрол олгох бодлогын хэрэгжилтэнд жендерийн арга зүйгээр дэмжих сайн туршлагаар шалгарлаа. Тус сумын ЕБСургуулийн 1-6- р ангид 233 хүүхэд бага ангид суралцаж байгаа ба тэдний 54 хүүхэд дотуур байранд амьдарч байна. Малчдын 6 настай хүүхдүүдийг сургуульд дасгах бие дааж амьдарч, суралцахад сургах, гэр орноо санахаас сэргийлж эцэг эхчүүдийн хамтарч ажиллах уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор ашиглагдахгүй байсан байр, тасалгааг орон нутгийн нөөц боломжоор тохижуулан ашиглалтанд орууллаа.

НАСАН ТУРШЫН БОЛОВСРОЛ ТӨВИЙН ИДЭВХИТЭН ГИШҮҮДИЙН ШИНЭ ЖИЛ БОЛЛОО.

2020-01-14 199
Улсын Тэргүүний Бөхмөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх насан туршын боловсрол төвийн идэвхитэн гишүүд шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Тус төвд ахмад дунд залуу үеийн 80 гаруй идэвхитэн гишүүд хамрагддаг ба залуу үед амьдрах ур чадварын олон төрлийн сургалт, шинэлэг ажлуудыг зохион байгуулдаг. Сумын ирээдүй залуу үеийг амьдрах ур чадварт сургаж буй нийт идэвхитэн гишүүддээ шинэ жилийн баярын мэнд хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ БӨХМӨРӨН СУМЫН БАЯЛАГ БҮТЭЭГЧИД ШИНЭ ЖИЛЭЭ ТЭМДЭГЛЭЛЭЭ

2020-01-14 200
Улсын Тэргүүний Бөхмөрөн Сумын баялаг бүтээгчид 2019 оны амжилт бүтээлээ дүгнэж шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. 2019 оны сумын шилдэг баялаг бүтээгчидээр: Хар алтат багийн иргэн Н.Оюун, С.Торгоо, Ж.Ганбаатар Гурван жигэртэй багийн иргэн Д.Уранбилэг, Л.Мандухай Байшинт багийн иргэн П.Батжаргал, У.Жаргалсүрэн, Д.Бишрэлт, Д.Ганбаатар, Э.Энхзаяа нар шалгарлаа. Сумын нийт баялаг бүтээгчид та бүхэндээ 2020 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье

ЕБСургууль шинэ жилээ тэмдэглэлээ

2020-01-14 211
12-р сарын 25-нд дотуур байрны сурагчдын шинэ жилийн баярын үйл ажиллагааг тэмдэглэн эцэг эхчүүд, багш ажилчиддаа тайлан тавилаа. Мөн сургуулийн сурагчдын шинэ жилийг 12-р сарын 27-нд хийж өнгөрүүллээ. Шинэ жилээр 2019 оны амжилт бүтээлийн эзэд тодорч, ажлаа дүгнэлээ. Дунд ангиас шилдэг анги Б.Одбаяр багштай 9б анги, бага ангиас Н.Агиймаа багштай 5а анги шилдэг ангиар тодорсон бол сургуулийн шилдэг сурагчаар 9а ангийн сурагч О.Гантогтох, бага ангийн шилдэг сурагч Г.Нандин-Эрдэнэ нар 2019 онд гаргасан амжилт бүтээлээрээ үе тэнгийн найз нөхдөө хошуучлан үлгэр дуурайл гаргасан амжилтаараа шалгарлаа.

“Бид Авьяаслаг Үрс – 2019” урлагийн наадам боллоо

2020-01-14 204
“Бид Авьяаслаг Үрс – 2019” урлагийн наадам боллоо “Бид Авьяаслаг Үрс – 2019” урлагийн наадам СӨБ, 1 – 2-р анги, 3 – 5 –р анги, 6 – 9 анги гэсэн ангиллаар 20 бүлгийн дунд Гоцлол дуу, Гоцлол бүжиг, Хамтлаг дуу, Хамтлаг бүжиг, Бий биелгээний хамтлаг, Язгуур урлаг гэсэн 6 төрлөөр 90 байр шагналын төлөө 60 гоцлол, 60 хамтлаг оролцлоо. Уралдаанд нийт давхардсан тоогоор 611 хүүхэд оролцсон байна.

“Хамтдаа хандлагаа өөрчилье” аян үргэлжилж байна

2020-01-14 213
Энэ аяны хүрээнд ХӨУБ-ууд уриалга гарган нэгдэж бага ангийн “Цоохондой”, дунд ангийн “Гүем” клубын нийт 40 сурагчид ирвэс, янгир ямаа, аргаль, тарвага, хойлог зэрэг амьтдын хувцсаа өмсөн ховор ан амьтан, шувуу, ургамлын талаарх мэдээлэл,сурталчилгааны материал, боршуур зэргийг танилцуулан сумынхаа албан байгууллагуудаар явж хамтдаа нэгдэхийг уриаллаа.

сумын малын вакцинжуулалтын ажлыг тогтмол зохион байгуулж байна

2019-12-06 193
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Бруцеллёз өвчний вакцинжуулалтыг зохион байгуулах тухай” А/127 дуаар тушаал,Аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 07 –ны өдрийн “Ажил зохион байгуулах тухай” А/283 дугаар захирамж, Сумын засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн “Ажил зохион байгуулах тухай” А/104 дугаар захирамжийг тус тус үндэслэн вакцинжуулалтын ажлыг зохион байгуулсан. Хавар, намрын хувиарт вакцинуудыг ирсэн даруйд татан авч хийж гүйцэтгэдэг. 2019 онд хаврын дархлаажуулалтад 9 төрлийн вакциныг 76404 толгой малд 99.4%, намрын бруцеллезын вакциныг 31573 толгой төл малд 99.3%-ийн гүйцэтгэлтэй тус тус хийж гүйцэтгэсэн.

Сум хөгжүүлэх сангаас 6 иргэний төслийг дэмжиж ажилласан байна

2019-12-06 171
2019 онд 07-р сарын 01-нээс 09-р сарын 01 хүртэл 2 сарын хугацаанд төсөл хүлээж авсан бөгөөд энэ хугацаанд 6 иргэн 64250000 төгрөгний төсөл ирүүлсэн байна. Сум хөгжүүлэх сангийн зөвлөл 09-р сарын 05-ны өдөр хуралдаж хурлаар 6 иргэний 64250000 төгрөгний төслийг зээлийг шийдвэрлэж Сумын Засаг даргын А/107 захирамж гарсан. Зээл авсан иргэдийн судалгаа № Төсөл сонгон шалгарсан иргэдийн нэр Регистерийн дугаар Үйл ажиллагааны чиглэл Мөнгөн дүн 1 Буянжаргал Цэндсүрэн ОБ59061407 Чацарганы цех 10000000 2 Чогров Цэцэнхүү ОБ74022703 Арьс шир боловсруулах цех 15000000 3 Пунцаг Батжаргал ОБ64042612 Арьс шир боловсруулах цех 10000000 4 Биз Алдаржавхлан ТЗ70010639 Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах цех 15000000 5 Цэвэгмэд Хүрэлчулуун ОБ67082618 Малын үржүүлэг хээлтүүлэг селекцийн ажил 11250000 6 Ганхуяг Энх-амгалан ОБ93090507 Арвайн гурил үйлдвэрлэл 30000000 Нийт 642500000

Бөхмөрөн сумын 100 жилийн ойг тохиолдуулан сум орон нутагт хийгдэх ажлын санал авах

санал өгсөн: 64
13 / 20%
8 / 13%
35 / 55%
8 / 13%