Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Мэдээлэл


нийт 266

“Мод тарих үндэсний өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

2017-10-15 60
Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны намрын бүх нийтээр мод тарих өдрийг аравдугаар сарын 15-нд болгож тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ тэмдэглэлт өдрөөр сумын албан байгууллагын ажилчин албан хаагчид, сумын ИТХ-ын төлөөлөгчид хамтран 150 ширхэг бургасны суулгацыг ногоон байгууламжынхаа хашаанд суулгалаа.

Ажлын хэсэг Гурван жигэртэй багт ажиллаа

2017-10-13 58
Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчлан сэргийлэх ажлын хүрээнд сумын хилийн дагуу байрлах багийн адууг им, тамга, зүсмийн бүртгэлтэй болгох ажлыг зохион байгууллаа. Уг ажлыг сумын Засаг даргын А /78 тоот захирамж аар сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан МЭҮТасгийн МАА-н мэргэжилтэн , хэсгийн төлөөлөгч, цагдаа, хилийн бүс Гурван жигэртэй багийн Засаг дарга ,БИНХ дарга , хилийн 01-р заставын дарга , хил хамгаалах туслах хүчний гүшүүн нарын 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2017 оны 10-р сарын 13 ны өдөр Гурван жигэртэй багийн хил орчмын бүс ,Жигэртэй ,Жигэртэйн боом , Цагаан түнгийн чиглэлд байгаа малчдын адуунд им тамга зүсмийн бүртгэл хийж адууг зурагжуулах , малчдаас нэгдсэн тамгатай болох талаархи судалгаа авч ажиллаа. Энэ ажилд нийт 30 гаруй малчны 300 гаруй адууг эзэн нэрээр, малын нас хүйс им тамгаар бүртгэл хөтлөж, зурагжуулсан нь малчид малын хилийн хулгайтай газар зөв зүйтэй ажил байна хэмээн сайшаалтай хүлээж авч байна. Урьдчилж адуу малаа бэлтгэхээр зар хүргүүлсэн учир адуу малаа татаж товлосон цэгт авч ирж бидний ажилд тусалсан . Цаашид энэ багийн адуун сүрэгт энэ ажлыг үргэлжлүүлэн хийх ба мөн үхэр сүргийг хамруулахаар төлөвлөж байна малчдад нэгдсэн тамгатай болоход аймаг, сум, багийн 6 оронтой тоогоор тамгалах эсвэл өөр ямар тамга байх талаар асуухад сумын нэрийн эхний үсэг багийн дугаараар буюу Б-1,Б-2, Б-3 гэх мэт тамгатай байж болох тухай санал гарч байна мөн хилийн малын хулгай гарсан үед ОХУ-ын тал малын зураг паспорт нэхдэг учир энэ жил малын паспортын загвар гаргасан , малын эрэлд явсан шаардагатай үед энэ малын зураг ,им тамга зүсмийн бүргтгэл малын паспорт бичхэд шаардлагатай гэж үзэж энэ ажлыг зохион байгуулж хийж байна .

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хяналт шинжилгээ, мониторингийн баг ажиллаа

2017-10-12 49
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон ажлын албаны мэргэжилтнүүдээс бүрдсэн хяналт шинжилгээ, мониторингийн баг Бөхмөрөн суманд ажиллаж сумын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү хяналт шалгалтаар аймгийн ИТХ-аас баталсан Боловсролын багц хөтөлбөрүүд болон Монгол бичгийн хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцахаас гадна сурагчдын эцэг эхчүүдтэй уулзалт хийж санал хүсэлтийг нь сонсох сэтгэл ханамжийн судалгаа авч ажиллаа.

ХОТГОРЫН НҮҮРСНИЙ УУРХАЙН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

2017-10-11 116
Увс аймгийн Засаг даргын 2017.08.29-ний өдрийн А/401 тоот захирамжийн дагуу Увс аймгийн Бөхмөрөн суманд олборлолт явуулж буй нүүрсний уурхайнуудын үйл ажиллагаа, ялангуяа өвлийн ид ачааллын бэлтгэлтэй танилцах, зарим чиглэлд тодорхой шалгалт хийх ажлын хэсэг 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Бат-Ерөөлт томилогдож ажлын хэсэгт багтсан хэлтэс, агентлагуудын дарга мэргэжилтнүүдийн хамт 2017.10.11-ний өдөр Хотгорын уурхайд ажиллаад ирлээ. Бөхмөрөн сумын 2-р багийн нутагт үйл ажиллагаагаа явуулдаг “Хотгор” ХХК-ийн хүүрсний уурхай нь Бөхмөрөн сумаасаа 58 км, Улаангомоос 120 км-р оршдог. 1963 онд байгуулагдсан 51.25 га талбайтай, 1992 онд хийгдсэн Геологийн нарийвчилсан хайгуулаар 166.6 сая тонны нөөцтэй гэж тогтоогдсон байдаг байна. 2017 онд 60.0 мян.м3 хөрс хуулж, 60.0 мян.тонн нүүрс олборлохоор төлөвлөн ажиллаж байгаа ажээ. Тус компани нь Сүүлийн 3 жилд улсын болон орон нутгийн төсөвт 1 тэрбум 161 сая төгрөгийн орлого оруулсан баримт мэдээллээ танилцуулсан ба 2016 онд Баян-Өлгий аймагт 304 сая, Увс аймагт 104.3 сая, 2017 онд Увс аймгийн Татварын хэлтэс болон Бөхмөрөн суманд төлсөн татвар, ард иргэдэд үзүүлсэн дэмжлэг нийтдээ 76 орчим сая төгрөг гэсэн дүнг уурхайн удирдлагуудаас ажлын хэсгийнхэнд танилцууллаа. Ажлын хэсгийн зүгээс хариуцсан чиглэлийнхээ дагуу шалгалт хийсэн ба цаашид аймаг болон сумтай гэрээгээ шинэчлэн хийж, Увс аймаг болон Бөхмөрөн суманд оруулах таварыг нэмэгдүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийг дээшлүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагтайгаа байнга хамтран ажиллах, зарим татварын шимтгэлээ Увс аймгийн Татварын хэлтэс рүү шилжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж 2018 оны 1 сараас Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах гэрээгээ шинэчлэн байгуулж, аймаг, орон нутагтай шинэчилсэн гэрээний дагуу хамтарч ажиллахаар боллоо.

“Сайн үйлсийн аян“-д нэгдлээ.

2017-10-10 47
Гэр нь шатсан Ю.Төмөрбаатарын гэр бүлд тулах хандивын арга хэмжээг сумын ИТХ-ын төлөөлөгчид санаачилж зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд сумын иргэд хөдөлмөрчид, сургуулийн захиргаа, насан туршийн боловсролын төвийн идэвхитэнгүүд өөрсдийн нөөц боломжинд тулгуурлан сэтгэлийн хандив өргөлөө. Үүнд сумын ИТХ-ын төлөөлөгчид 300000 төг, Сургууль тогоо -1ш , төмөр ор - 2ш, Л.Аззаяа багштай 8б ангийн сурагчдын санаачилгаар цуглуулсан 300000 төгрөгөөр гурил 2 уут , цагаан будаа 2 уут, наранцөцгийн тос 3ш, сахар 2 хайрцаг,лапша гоймон 2 уут,нойлын цаас 10ш,10кг гоймон , угаалгын нунтаг,аяга тавагны алчуур,чихэр 2 кг, Насан туршийн боловсролын төвийн идэвхитэнгүүд өөрсдийн гар урлалын бүтээгдэхүүнийг гардуулан өглөө. Мөн сумын иргэн Батсүхийн Билгүүн хүүд туслахаар хандивын аян өрнүүлж уг аяны хүрээнд 215000 төгрөг цугларсныг 6 сарын 1 нд гардуулан өгөв.

Монголын багш нарын 51 дэх өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2017-10-05 55
Дэлхийн багш нарын 23, монголын багш нарын 51 дэх өдрийг тохиолдуулан дунд сургуулийн эцэг эхийн зөвлөлөөс “ Багшдаа өргөх бидний дуу” урлагийн тоглолт, ард иргэд болон хөдөлмөрчдийн дунд гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж явууллаа. Мөн сургуулийн хамт олон гавьяаныхаа амралтанд гарсан ахмад багш ажилчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж баярын хуралдаа урьлаа. Баярын үйл ажиллагааны үеэр амжилт бүтээл гаргасан багш ажилчдыг шагнаж урамшуулав. Үүнд: Хөдөлмөрийн хүндэт тэмдэгээр – Сургалтын менежер Х.Отгонбаяр Боловсролын тэргүүний ажилтан – Математикийн багш В.Баяраа Аймгийн ЗД-ын жуух бичиг – Бага ангийн багш Т.Бямбаа Аймгийн ЗД-ын Баярын бичиг - Химийн багш С.Батхишиг, нийгмийн ажилтан П.Элбэгзаяа БСУГ-ын “Ахлах багш” цол тэмдэгээр Бага ангийн багш Б.Жаргалсайхан, Б.Өлзийдэлгэр мэдээлэлзүйн багш Л.Аззаяа БСУГ-ын “Аргазүйч” цол тэмдэгээр Хөгжмийн багш Д.Мөнхбаяр БСУГ-ын “Өргөмжлөл”-өөр Технологийн багш Б.Бадамжав, бага ангийн багш Н.Тунгалаг, физикийн багш Сү. Ууганбаяр, газарзүйн багш Б.Одбаяр Сумын ЗД-ын “Өргөмжлөл”-өөр бага ангийн багш С.Алтантунгалаг, тогооч С.Орших Сумын ҮЭ-ийн шагналаар бага ангийн багш Н.Агиймаа, үйлчлэгч Б.Уламбаяр Сургуулийн илтгэлийн уралдааны 1-р байр Түүхийн багш Г.Энхбаяр, 2-р байр В.Баяраа , 3-р байр В.Байгаль нар шалгарч байр эзэллээ.Мөн МУГБагш Ё.Бат-Өлзийн нэрэмжит шилдэг багш шагналаар Технологийн багш Б.Бадамжав, шилдэг ажилтны шагналыг сахиул З.Новкян, шилдэг сурагчийн шагналыг 5а ангийн сурагч Ц.Мягмарсүрэн нар тус тус хүртэж шагналын хур буусан сайхан баяр байлаа.

ӨВӨЛ ЦАГИЙН СОЁЛ ХҮМҮҮЖЛИЙН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

2017-10-05 121
Зорилго: Соёл хүмүүжлийн ажлын нээлт эхэлж байгаатай холбогдуулан сумын төсөвт байгууллагууд байгууллагаа сурталчлах,иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх,төрийн албан хаагчдыг соёлын үйл ажиллагаанд идэвхитэй оролцуулах,мартагдаж буй заавал сурах 13-н бүжгийг ард иргэдэд сурталчлан сургахад оршино. Байгууллага сурталчлах арга хэмжээг: Тухайн байгууллагын нэрэмжит “Үдшийн цэнгүүн” хэлбэрээр зохион явуулна. Хамрах хүрээ:Төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд хөдөлмөрчид Хугацаа: • 2017.10.06- нд – Хүүхдийн цэцэрлэг • 2017.10.13- нд –Сумын дунд сургууль • 2017.10.20- нд – Соёлын төв • 2017.10.27-нд - Эрүүл мэндийн төв • 2017.11.03-нд Засаг даргын Тамгын газар • 2017.11.10 –нд Төрийн банк, Хаан банк, Дулаан станц,Холбоо,Эрчим хүч,Өвсний фонд / Хамтарч оролцоно/ Тавигдах шаардлага : • Заавал сурах бүжгийг байгууллагын албан хаагч бүр сурсан байх • Иргэд хөдөлмөрчдийг өргөн хүрээтэй хамруулан оролцуулах Шалгуур үзүүлэлт : Тухайн заасан бүжгээс хамт олноороо хамгийн олон бүжиг сурч , олон хос гарсан байдал, мөн өөрийн нэрэмжит бүжгээс гадна өөр байгууллагуудын зохион явуулж буй бүжгэнд тухайн байгууллагаас хэдэн хүн ирж оролцсон оролцоог харж үнэлж дүгнэнэ. Байгууллагууд алба хаагчдынхаа ирц бүртгэж бүрэн хамруулах ба идэвхитэй оролцсон байгууллага хамт олныг сумын “Сүлд модны наадам”-аар “Тэргүүний соёл урлагийг дэмжигч” байгууллагаар өргөмжилж, шилжин явах цом, мөнгөн шагнал, “Шилдэг бүжигчин” номинацид нэг хос шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулна .

СУМЫН ТУГ ДАЛБААГАА ЗАЛЛАА

2017-10-02 103
Сумын ИТХ-ын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд сумын билэг тэмдэг болсон туг далбааг залах ёслолын арга хэмжээ зохион байгууллаа. Туг, далбаа залах арга хэмжээний хүрээнд төсөвт байгууллагуудын хаяг лого шинэчилж, туг далбаатай болгож сумын тугны хамт хүндэтгэлийн сууринд байрлууллаа. Уг арга хэмжээнд сумын ИТХ-ын төлөөлөгчид болон Төсөвт байгууллагуудын ажилтан албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр оролцсон ба Монгол улсын төрийн дуулал, сумын билэгдэл Ачит нуур дууг дуулж хүндэтгэл үзүүллээ.

АХМАДЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-09-29 48
Олон Улсын “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан сумын ИТХ, ЗДТГ болон Ахмадын холбоо хамтран 2017 оны 09дугаар сарын 29-ны өдөр ахмадуудаа “Соёлын төв“”-д хүлээн авлаа. Хүндэтгэлийн аргахэмжээнд 72 ахмад настан оролцож, ЗДТГ-ын хамт олон уламжлал ёсоор хүндэтгэл үзүүлж, хүлээн авалтын арга хэмжээ зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа баярын хурлаар эхэлж, сумын удирдлагууд ахамдуудад мэндчилгээ дэвшүүлж, санал хүсэлтийг хүлээн авсан. Хурлаар ахмадын холбооны үйл ажиллагаа болон дотоод асуудлаа хэлэлцэн шийдвэрлэж, шинээр батлагдсан хууль дүрмүүдтэй танилцлаа. Мөн арга хэмжээний үеэр шатар, даам, хөзөр, гар барилдаан гэсэн 4 төрлийн уралдаан тэмцээнийг зохион байгуулж оролцсон ахмадуудыг байр эзлүүлэн шагнаж урамшуулсан бөгөөд энэ үеэр төрийн болон төрийн бус байгууллагууд хүндэтгэл үзүүлж баярын мэндчилгээ дэвшүүллээ.

АХМАДЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-09-29 41
Олон Улсын “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан сумын ИТХ, ЗДТГ болон Ахмадын холбоо хамтран 2017 оны 09дугаар сарын 29-ны өдөр ахмадуудаа “Соёлын төв“”-д хүлээн авлаа.

"Баг-83" үзлэг суманд ажиллаа

2017-09-25 60
Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын ”Баг 83-ийн” үзлэг оношлогоо 2017 оны 9-р сарын 24-25 ны өдрүүдэд суманд ирж ажиллаа. Уг үзлэг оношлогоонд давхардсан тоогоор 784 иргэн хамрагдсан ба үзлэгийн үеэр артерийн даралт ихсэх өвчлөл зонхиолж байна. Иймээс сумын иргэдийн дунд нийгмийн эрүүл мэндийн сургалт Тархины цус харвалтаас сэргийлэх “Тархины цус харвалтаас сэргийлэх шалтгаан таньд байна уу” сэдэвт 14 хоногийн аяны нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Гэр хороололд Wifi интернет антен суурилууллаа.

2017-09-25 50
Аймгийн цахилгаан холбооны газар болон сумын ИТХурал, ЗДТГ-тай хамтран 30 сая төгрөгийн өртөг бүхий 500 метрын тойрогт цацах хүчин чадалтай WiFi цацагч антенийг 3 хорооллуудын дунд байрлууллаа . Ингэснээр сумын төвийн ард иргэд интернетэд гэрээсээ холбогдож улс орны болон дэлхийн хэмжээнд болж байгаа мэдээ, мэдээллийг цаг алдахгүй шууд үзэх бүрэн боломжтой боллоо. Дээрх цацах станцын зардалд орон нутгын төсөвөөс 3 сая төгрөгийн хөрөнгө гаргахаар төсөвлөж байна.

Бөхмөрөн намрын ногоон өдөр-2017" үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа

2017-09-22 48
Үйлдвэржилт 21000, "Нэг суурин нэг бүтээгдэхүүн" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, ЖДҮ эрхлэгчид СХС-ийн зээлдэгчдийг дэмжих, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь сурталчлах, урамшуулах, хэрэглэгчдэд таниулах зорилгоор "Бөхмөрөн намрын ногоон өдөр-2017" үзэсгэлэн худалдааг 2017 оны 09-р сарын 22 нд Бөхмөрөн сумын соёлын төвд амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд 20 гаруй иргэн аж ахуй нэгж оролцож худалдаа үйлчилгээ явууллаа. Энэхүү арга хэмжээний 2017 оны бренд бүтээгдэхүүнээр Г.Самбуу ариутгаж савласан сарлагын сүү, Шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүнээр Г.Самбуу 4-н төрлийн савласан ааруул, Шилдэг даршилсан нөөшилсөн бүтээгдэхүүнээр Б.Наранбаатар 5-н төрлийн даршилсан ногоо, Шилдэг гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Д.Энхжаргал Шилдэг газар тариалан эрхлэгч Б.Болдбаяр Шилдэг Гар урлалын бүтээгдэхүүн- У.Жаргалсүрэн Шилдэг сүү сүүн бүтээгдэхүүн- Б.Анхтуяа Шилдэг оролцоотой багаар Байшинт баг шалгарлаа. Энэхүү арга хэмжээнд оролцсон ЖДҮ эрхлэгчдэдээ баярлалаа.

Сумын ИТХ-ын ээлжит бус хурал боллоо

2017-09-18 57
Сумын ИТХ-ын ээлжит бус хурал 2017 оны 09-р сарын 18-ны өдөр боллоо. Хурлаар: Бөхмөрөн гол, Цагаан бураа, Хотгор орчмын газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль, орчныг хамгаалах асуудлуудын талаар v Хадлан тэжээл бэлтгэлт, талбайн зүй зохистой ашиглалт, хамгаалалтын талаар v Цаг үеийн холбогдолтой бусад гэсэн асуудлуудыг авч хэлэлцэн зарим асуудлыг зохицуулах талаарх шийдвэр гаргалаа.

“ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛСЭД МАЛДЧЫН ОРОЛЦОО” ТУРШЛАГА СОЛИЛЦОХ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

2017-09-12 50
МУЗН-ийн хүмүүнлэгийн үйлсэд малчдын оролцоог нэмэгдүүлэх, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгийн сургамж дүгнэлтэн дээр тулгуурлан арга туршлага хуваалцах, иргэд, малчдын мэдлэг мэдээллийг дээшлүүлэхэд чиглэглэсэн сургалт зөвлөгөөн боллоо. Энэхүү сургалт, зөвлөгөөнийг Аймгийн Улаан загалмайн хороо, сумын ИТХурал, сумын Улаан загалмайн анхан шатны хороо, ЗДТГазар хамтран зохион байгуулсан ба баг тус бүрээс төлөөлөл болсон 90 малчин оролцож тус бүрийнхээ ажлын туршлага, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар зөвлөлдлөө. Зөвлөгөөний үеэр Улаанзагалмайн онцгой болон мөнгөн гишүүнээр элсэж татвар дэмжлэгээ өглөө. Үүнд: Хар алтат багаас Улсын сайн малчин Ч. Батжаргал - 200000 төг, мянгат малчин С.Мишээл - 100000 төг, малчин Д.Бямбасүрэн - 100000 төг, мянгат малчин Г.Даваадорж - 60000 төг, Ц.Цэндсүрэн - 50000 төг, Ц.Отгонбаяр төг- 50000 төг, П.Төмөрочир - 6000 төг, О.Сосорбарам - 1 эр хонь. Байшинт багаас Г.Самбуу - 100000 төг, Ж.Отгон - 30000 төг. Гурван жигэртэй багаас Б.Сундуй - 1 эр хонь өгсөн байна.

СУМЫН СУРАГЧДЫН ХӨДӨЛМӨР ГЭР ЗУСЛАН АЖИЛЛАА

2017-09-11 46
Бөхмөрөн сумын дунд сургууль нь Хүүхдийн төлөө ЗА гэж хэлцгээе аяны хүрээнд хөдөлмөр амралтын гэр зуслан ажлуулахаар 2017 оны 05-р сарын 10-наас зуслангийн гэрийг оёж албан ёсны гэртэй болсон мөн Бөхмөрөн сумын улсын аврага малчин Батжаргал гуай нэг гэр бэлэглэж хөдөлмөр гэр зуслан хоёр гэрт үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Эхний ээлжинд 7, 8, 9-р ангийн сурагчид хамрагдаж 7 хоног идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажилалаа.

2017- 2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа

2017-09-01 48
2017-2018 оны хичээлийн жилийн нээлийн үйл ажиллагааг 2017 оны 09 сарын 01 –ны өдөр зохион байгуулж явууллаа.Нээлтийн үйл ажиллгаанд зориулж “Нэг сурагч - Нэг бүтээл” зуны даалгаварын үзэсгэлэн , өсвөрийн бөхийн барилдаан, дааганы уралдаан зэрэг ажлуудын амжилттай зохион байгуулж явууллаа. Мөн 2017-2018 онд 1р ангид элссэн орох 46 бяцхан шавь нараа хүлээн авлаа.

Улс төрийн хэлмэгдэгсэдийн дурсгалыг мөнхжүүлнэ.

2017-08-21 120
1937 - 1939 онд "Гэндэн, Дэмидийн хувьсгалын эсэргүү, Япон тагнуулын бүлэг", "Ёнзонхамба, Лувсанхаймчиг, дэд хамба Дамдин нарын толгойлсон хувьсгалын эсэргүү Төв байгууллага" гэгч зохиомол хэрэгт холбогдуулан Бөхмөрөн сумаас хилсээр ял шийтгүүлж хэлмэгдсэн иргэдийн нэр төрийг сэргээж дурсгалыг мөнхжүүлэх ажил хийхээр төлөвлөж байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн үр хүүхэд, ач, зээ, ойр дотны ах, дүү хамаатан садангийн хүмүүс холбоо тогтооно уу Бөхмөрөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

7 , 17 , 27 дахь төгсөлтийн хамт олон ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.

2017-08-05 68
Сурагч насныхаа цаг үеийг дурсан санахаар манай сургуулийн 7 , 17 , 27 дахь төгсөлтийн хамт олон сургуульдаа хүрэлцэн ирж ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.Тус ойн үеэр 7 дахь төгсөлтийн хамт олон 40 жилийн ойн арга хэмжээний хүрээнд сурагчидад зориулан 25 ширхэг 1125000 төгрөгийн өртөг бүхий пианока хөгжим бэлэглэж , 17 дахь төгсөлтийн хамт олон 30 жилийн ойн арга хэмжээнд Түүхэн уламжилалын кабинетийг тохижуулахад зориулан 1200000 төгрөгийн батламжийг гардуулан өгөв.Мөн 27 дахь төгсөлтийн хамт олон 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд сургуулийн багш ажилчдын эрүүл мэндийг дэмжих зорилгоор 2000000 төгрөгийн өртөг бүхий “ Чийрэгжүүлэлтийн төхөөрөмж ”-ийг хандивлав.

СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ

2017-08-01 52
2013 онд шалгагдан эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх эрхээ 3 жилээр авч 2016.08.31 нд магадлан итгэмжилсэн эрх дуусаж энэ ондоо дахин орох байсан боловч ЭМЯ –аас тодорхой шалтгаанаар хойшлогдож 2017.08.24 шалгалтанд орсон . Магадлан итгэмжлэл шалгуур үзүүлэлтүүдийн дагуу доорхи ажлуудыг хийсэн.  Иргэн бүрт хүрч үйлчлэх эргэх холбоо нэртэй 3 багийн иргэдийн утасны дугаарын жагсаалттай болж байнга холбогдож байгаа  Сувилахуйн тусламж үйлчилгээ, яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангах зорилгоор зайнаас халуун хэмжигч, Цэр соруулах аппрад , Пульс оксометр, памп зэрэг багаж авч эмчилгээ үйлчилгээндээ хэрэглэж байна  ЭМТ –д гар ариутгах санитас, хуурай салпитик зэргийг байрлуулсан нь халдварт өвчнөөс сэргийлэх гол арга зам болсон.  Багаж материалын ариутгалын чанарыг сайжруулахын тулд багажийг пакетн уутанд хийж ариутгаж байгаа нь эмнэлгээс шалтгаалах халдвар тархахаас сэргийлсэн ажил боллоо.  Хог хаягдалын менежментийг сайжруулах зорилгоор хог түр хадгалах цэгийг ашиглалтанд оруулж эрүүл мэндийн тусгай хог хаягдалыг сумын хогийн цэг дээр байршуулан хашаажуулж хаягжуулсан.  ЭМТ ийн гадна гэрэлтүүлэг, зүлэгжүүллэлтийг хийсэн  Нярайн өрөөг тохижуулсан  Асаргаа сувилгаа ,эрсдэлийн, уян зүүний, нугасны хатгалтын цомогтой болсон.  Сувилгаанд автомат даралтын аппарадтай болсон.  ЭЭС-ийн байранд урсгал засвар хийж лангуу тавиураа шинэчилсэн.  ЭМС-ийн 224 –р тоот тушаалын дагуу сар бүр өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар ард иргэдийн дунд сургалт сурталчилгаа хийж хэвшүүлсэн.  Цусны дэлгэрэнгүй бүрэн автомат анализаторыг орон нутгийн хөгжүүлэх сангаас -аас санхүүгийн эх үүсвэрийг гарган шийдвэрлүүллээ. Цаашид хийх ажил 1. ЭМТ-ийг бохир цэвэр усны сүлжээнд холбуулах 2. Эхчүүдийн амрах байр, Халдварт ,Лобораторийн өргөтгөлийг бариулах

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%