Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Мэдээлэл


нийт 266

Эх, хүүхдийн элч дуучин Ц.Амарбаяр "Ноён бондгор" тайлан тоглолтоо хийлээ.

2017-11-01 85
Эх хүүхдийн элч дуучин Цагаанравдангийн Амарбаяр "Ноён бондгор" Монголд төрсөн минь учиртай бие даасан аялан тоглолтоо Бөхмөрөн суманд хийлээ. Ц.Амарбаяр нь Бөхмөрөн суманд төрж өссөн сумын уугуул иргэн ба Увс аймагт хийх аялан тоглолтоо төрөлх сумаасаа эхлэж байгаа нь учиртай юмаа. Тэрээр зөвхөн тоглолт хийгээд зогсохгүй очсон газар нутагтаа Гэрээ цэвэрлэх аян өрнүүлж байна. Монгол хүн гэртээ хог хаядаггүй шиг нутаг орноо гэрээ гэж бодоод хогоо ил задгай хаяхгүй байх талаас залуучуудыг уриалан дуудаж энэхүү аяныг өрнүүлж яваа нь сайшаалтай юм. Сум, нутгийнхаа нэрийг Монгол улсын хэмжээнд дуурсгаж хойч ирээдүй залуучуудыг байгаль орчноо хайрлан хамгаалж, тахиж шүтэж явах сайн үйлсийн аян өрнүүлэн үндэсний баялаг бүтээгч ард иргэдийг дэмжиж яваа дуучинд Бөхмөрөн сумын хүндэт иргэн цол тэмдэгээр шагнаж урамшуулан цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэж аяны дөрөөг нь мялаалаа.

"Гамшгын эрдлээс хамгаалах тухай” сургалтыг суманд амжилттай зохион байгууллаа.

2017-10-31 60
Мерси Кор олон улсын байгууллагаас зохион байгуулж буй “Гамшгын эрдлээс хамгаалах тухай” сургалтыг Бөхмөрөн суманд амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтыг сумын онцгой байдлын комиссын штабын дарга тэргүүтэй төрийн албан хаагч, багийн Засаг дарга, малчид гэсэн 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 өдөр зохион байгууллаа. Сургалтын онцлог нь малчдад цаг агаарын урьдчилсан мэдээг түргэн шуурхай хүргэх орчин үеийн техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийг ашиглах арга замын талаар танилцуулж дадлага ажил хийлгэсэн. Мөн аливаа гамшигт үзэгдлийн явцад анхан шатны байгууллага, дарга удирдлага, албан хаагчид хэрхэн ажиллах, нэн тэргүүнд ямар арга хэмжээ авах, мэдээллийг хэрхэн түгээх талаар ном, гарын авлага, тараах материаллаар хангасан.

Цагаан бураа чиглэлд 10 квт-ын цахилгаан шугам татлаа

2017-10-30 52
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн 30 сая төгрөгийн өртгөөр Цагаан бураан чиглэлд 640м газарт 10квт -ын цахилгаан дамжуулах агаарын угсралтын ажил дуусаж орон нутаг хүлээн авлаа.Энэ чиглэлд байсан 10 гаруй өрхийн олон жил хүлээсэн ажил биелэлээ олж тог цахилгаан авах боломжтой боллоо. Цаашид сумын төвийн малтай өрхүүдийг Цагаан бураа тийш нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа ба тэдний орчин нөхцөлийг сайжруулахад үүднээс дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж байгаа юм.

Сургууль, Соёлын төвийн ажилтан албан хаагчидтай уулзалт хийж ажиллаа.

2017-10-30 48
Тухайн цаг үеийн ажил, асуудал танилцуулж мөн иргэд хөдөлмөрчид, албан хаагчдын санал хүсэлтийг сонсож цаашдын ажил үүрэгтэй тусгаж ажиллах зорилгоор сумын дунд сургууль болон Соёлын төвийн ажичдын хуралд оролцлоо. Соёлын төвийн хамт олон энэ жилийг сумын биет болон биет бус өв соёл, түүх дурсгалын газрыг хамгаалах, хадгалалтыг сайжруулах, цахим хэлбэрт оруулан архивлах мөн ард иргэдэд угийн бичиг хөтлөлтийн талаарх мэдээлэл өгч ард иргэдийн нийгмийн идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна. цаашид энэ ажлуудаа үргэлжүүлэхэд сум орон нутгаас бодлогын дэмжлэг хүсэж байгаагаа илэрхийллээ. Сумын дунд сургууль нь орчин үеийн тоног төхөөрөмж сургалтын орчиныг сайжруулах тал дээр ихээхэн анхаарал хандуулж ажиллаж байгаа ба тэгш хамран сургалтыг гол зорилгоо болгон дэвшүүлж ажиллаж байна. Цаашид сурагчид, багш ажилчид тэмцээн уралдаанд явахад тээвэр шатахууны зардал бага унаа хэрэгсэлгүй тул тэр бүр бүрэн хамрагдаж чадахгүй байна. Иймд 2018 онд орон нутгийн давсан орлогоос Сургууль, Соёлын төв, Цэцэрлэг дунд пургон автомашин шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Улаан загалмайн анхан шатны хорооны удирдах зөвлөл хуралдлаа

2017-10-30 51
Бөхмөрөн сумын Улаан загалмайн анхан шатны хорооны удирдах зөвлөл хуралдаж өмнөх хийсэн ажлын талаар ярилцан дүгнэлт гаргаж цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж ажиллаа. Энэ жил сумын ихэнхи нутгаар бороо чийг муу орсон тул өвсний гарц муу, өвөл хавар цас их орвол цаг үе хүндрэх төлөвтэй байгаа болохоор гамшгийн үед бэлэн байдлыг хангаж цаг алдалгүй ажиллах нь чухал юм. Энэ нөхцөл байдлыг иргэдэд танилцуулж хүмүүнлэг, энэрэнгүй үйлсэд гишүүн элсүүлэх, ядарсан нэгэндээ туслах хандивийн аян өрнүүлэх, Улаан загалмайн дунд шатны хорооноос ирүүлсэн тусламжийн эд зүйлсийг очих ёстой хүмүүст нь хүргэх зэрэг асуудлуудыг авч хэлэлцэн шийдвэрлэлээ.

Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн ахлагч нартай уулзалт хийлээ

2017-10-27 80
Бөхмөрөн суманд байгаль хамгаалах, өөрсдийн хүч хөдөлмөрөөр нэгдэж мал аж ахуй, өрхийн үйлдвэрлэл эрхлэх чиглэлийн 12 нөхөрлөл иргэдийн сайн дурын үүсгэл санаачлагаар байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нөхөрлөлүүдийн эрхэлж байгаа үйл ажиллагаа цаашид хэрхэн хамтарч ажиллах, мөн тулгамдаж байгаа асуудалтай танилцаж чөлөөт уулзалт зохион явууллаа. Уулзалтын үеэр нөхөрлөлийн ахлагчид өөрсдийн нөхөрлөлүүдэд тулгамдаж байгаа асуудлуудаа танилцуулж түүнээс гарах арга зүйн талаар зөвшилцлөө. Сум орон нутгаас анхаарч ажиллах зарим асуудлуудыг танилцуулахад - Нөхөрлөлүүдийн идэвхитэн байгаль хамгаалагч нарыг чадавхижуулах, тоног төхөөрөмжөөр хангах - Ойн сангийн тухай хууль, Ойн нөхөрлөлийн талаарх мэдээллийг иргэдэд хүргэх - Малын үржил селецийн талд дээр анхаарах. Мах, сүү, ноос, ноолуурын чиглэлийн өндөр ашиг шимт эрчимжсэн мал аж ахуйг дэмжих чиглэлийг баримтлах - Булгийн эхний рашааныг түшиглэж эмчилгээ сувилгааний чиглэлийн бааз барьж тохижуулах - Нөхөрлөлүүдийн хамгаалалтын талбай дээр биечлэн очиж ажиллах, хийж гүйцэтгэсэн болон хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай нь танилцаж ажиллах - Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарах, Нөхөрлөлийн хамгаалалтанд байгаа орон нутгийн байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутгийг аялал жуулчлалын маршрутанд холбож, зуучлах тал дээр анхаарах, зэрэг олон асуудлуудыг дэвшүүлж байна.

Байгаль орчин тогтвортой хөгжлийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж ажиллаа

2017-10-27 159
Ойн талаар. 2016 оны 12-р сарын 19-ны өдрийн 2/12 тогтоолоор 2017 онд тус суманд ашиглагдах ойн лиминтийг батлуулан ажилснаар иргэдэд хэрэглээний бургас 60м3,хэрэглээний улиас 20м3-ыг ЗДТГ-ын газарт /1-р багт гүүр тавих/ зориулалтаар олгосон.иргэдэд түлшний бургас190м3, унанга улиас 25м3 –г тус тус олгож ажилна оно-д ойгоос 1100,0 төгрөгийн орлого оруулсан байна.Ойн бүхий газар иргэдийн мэдээллийн дагуу болон төлөвлөгөөт,төлөвлөгөөт бус хяналт шалгалтийг 11 удаа хийж дараахь зөрчил дутагдал илэрүүлсэн байна.зөвшөөрөлгүй түлээ бэлгэсэн 4 иргэний түлээ хурааж иргэн болон здтг-т буулгасан.Эрхийн бичгт заагдсан газрыг зөрчсөн,хэмжээ хэтрүүлэн хэрэглээний бургас авсан иргэнд 60000 төгрөгийн нөхөн төлбөр тавьсан Му –ын ерөнхийлэгчийн 63-р зарлигын хэрэгжүүлэн намрын мод тарилтаар бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулан явуулахдаа дараахь ажлуудыг хийсэн. Үүнд бүх нийтээр мод тарих ажлын төлөвлөгөө гарган түүний дагуу албан байгууллага,аан,иргэдэд зар хүргэх талбай сонгох,хар шороо бэлтгэх нүх ухах зэрэг ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийсэн.Модыг засаг даргын тамгын газрын сааданд нийт 150ш модыг ЗДТГ,Цэцэрлэг,сургуулийн ажилчид тарьсан.Мөн сургууль хашаандаа 60ш хайлаас,чацаргана тарьсан.иргэд хашаандаа 90ш чацарганы мод тарьж Соёлын төв 15ш хайлаас шилжүүлэн суулгасан байна.сумын хэмжээнд нийт 315 мод таригджээ. Хог хаягдлын талаар Сумын засаг даргын 2017 оны 2-р сарын 13-ны өдрийн 14 тоот захирамжийг хэрэгжүүлэн бүх нийтийн цэвэрлэгээг айл өрхи иргэд 5 удаа, албан байгууллага 6 удаа хийж төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлөн 4тн ахуйн хог хаягдлыг цэвэрлүүлсэн. Идэвхитэн байгаль хамгаалалгч Н.Дамдинсүрэнд хог хаягдлыг гэрээ хийж хариуцуулан өгснөөр эмх цэгцтэй хог хаягдлаа зөв асгадаг болсон.Байнгийн хяналт тавин ажиллаж байна.”Хусны эх” нөхөрлөл хариуцан хамгаалж байгаа газрынхаа эзэнгүй зам дагуух хогийг цэвэрлэн төвлөрсөн хогийн цэгт 2 удаа буулган хүлээлгэн өгсөн.Мөн “Цагаан овоо”нөхөрлөл багийн төвийн хог хаягдлыг цэвэрлэн шуудуу татаж мод тарин багийн удирдлага сахиулд хүлээлгэн өгсөн.Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг албан байгууллага,аан,ард иргэдэд суртчилан таниулж төлбөр хураамжийг энэ онд 440,0 төгрөг төвлөрүүлсөн. Усны тухай хуулийн талаар Усны тухай хуулийн 13,1,1,13,1,5,13,6,19-р зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор ус ашиглагч иргэн аан,албан байгууллага-д зөвлөмж хүргүүлэн усны гэрээ хийж ажиллаа.Үүнд Эрчим хк,Винтерблоссом ххк-уудтай усны дүгнэлт гаргуулан гэрээ хийж 569,0 төгрөгийн орлого оруулсан. Бусад ажлын талаар Бөхмөрөн сумын нутагт зөвшөөрөлгүй газар эзэмшин ашигллаж байгаа Баян өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдэд албан мэдэгдэл хүргүүлэн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллахад биелэгдээгүй байсан .Хуулийн дагуу хариуцлага тооцон дараагийн шатанд шийдэхээр шийдвэрлэв. Гурван жигэртэй баг 2017.02 18-ны өдрийн хурлаар 20 өвөлжлөө, хаваржаа эзэмжүүлэхээр БИНХ-ын тогтоол гарсан. Хар алтат баг 2017. 02.19-ны өдрийн БИНХ-аар 12 иргэнд өвөлжөө , хаваржааны зориулалтаар гэрчилгээ олгохоор болсон. Байшинт баг 2017.03.27-ны өдрийн БИНХ-аар 4 иргэнд өвөлжөө ,хаваржааны зориулалтаар гэрчилгээ олгохоор болсон .

Мал эмнэлэг үржлийн тасгийн ажил байдалтай танилцлаа

2017-10-27 79
Мал эмнэлэг үржлийнтасгийн 2017 оны 10-р сарын байдлаар дараахь ажлуудыг хийж гүйцэтгэлээ. 1 . Төсвийн ерөний менежертэй үр дүнгийн гэрээ байгуулж,Аймаг сумын нийгэм эдийн засгийн зорилтод тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлжажиллаа. 2. Улс аймгийн сайн малчин ,төрийн одон медальд малчдыг тодорхойлж улсын сайн малчин 1,аймгийн сайн малчин 2,төрийн медалиар 2,малчны тодорхойлолтыг төрийн одон медальд шагнуулахаар явуулсан . 3. том малын зүй бус хорогдлын мэдээ , үнийн мэдээ сар бүрийн 25-ны дотор багийн Засаг дарга нараас авч нэгтгэж дээд шатны байгуулагад явуулсан . 4. Мал төллөлт ,төл бойжилтийн мэдээг 3-р сараас эхлэн 5 –р сар хүртэл 7 хоног бүрийн 2 дахь өдөр,мөн сар бүрийн 25-ны дотор гаргаж хобогдох дээд шатны байгууллагад явуулсан 5. Сумын иргэдийн хурлын Тэргүүлэгчдэд 2 удаа. шагнагдах малчдын нэрс тодорхойлолт, сумын сайн малчны журам өөрчилж оруулсан зэрэг мэдээлэл оруулсан . 6. Хөдөө багт мал аж ахуйн өвөлжилт хаваржилт вакцинжуулалт ,хээлтүүлэгч малын үзлэг ангилалтын ажил гадны малчид ,мал тооллого ,хилийн малын эрэл багуудын хурал зэрэг цаг үеийн ажлаар 8 удаа, сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт 2 удаа орж хөдөөбагт болон Хотгорын уурхайд ажилласан 7. Сумын төвийн түц , дэлгүүр гал тогоо бүхий газрууд , Хотгорын уурхайн түц, дэлгүүр гал тогоо бүхийгазруудад 1 удаа , нийт 4 удаа явж хүнсний барааны хадгалалт хугацаа зэрэгт үзлэгшалгалт хийж давхардсан тоогоор 12 нэр төрлийн 100 гаруймянгантөгрөгнийхүнснийбараахураажустгасан . 8. Мал эмнэлэг үржлийнхаварнамрынцогцолборажлыгсумынЗасаг даргын А/43, А/70 тоот захирамж аар зохион байгуулж халдварт өвчнөөсурьдчлансэргийлэхүйлчилгээндбод 6100,бог 72000 бүгд 78100 толгойбуюудавхардсантоогоор 105600 толгоймалд 9 нэртөрлийн 361,5 лвакцин 4 малэмнэлэгүржлийнүйлчилгээхий нэгж үйлчилгээхийсэнба бруцллёзын вакциныг 720 тугал,36200 хурга ишгэнд хийсэн ,параззиттах өвчнөөсурьдчлан сэргийлэх үйлчилгээнд бод 2500бог, 24500 нийт 27000 мал хамрагдсан. 675 хуц, ухнаүзлэгангилалтатистатчлалд хамрагдсан ба 95 бухыг бүртгэлжүүлсэн , 9. 236 малчин ,мал бүхийиргэний хонины ноосны падаан материалыг праграммд шивж материалыг бүрдүүлжявуулсан Мөн 118 малчин , мал бүхийөрхарьсширнийурамшуулалдхамрагдсан 10.Мал аж ауйн өвөлжилтийнбэлтгэлхангуулахажлыгсумынЗасаг даргын 2017 оны А/54 тоот захирамж аар зохион байгуулж Засгийн газрын 2017 оны 186-р тогтоол ,аймгийн Засаг даргын 2017 оны 04 тоот албан даалгаврын хэрэгжүүлэхажлынтөлөвлөгөөгаргажхэрэгжүүлжбагөвс хадлан ,бэлтгэх төлөвлөгөөгаргажөгчмөнөвөлжилтийнбэлтгэл ажил малчид мал бүхийиргэдажахуйннэгжбайгуулагуудтүлээтүлшхашаахороогоозасажсэлбэххөрзөнбууцхатгахзэрэгажлуудыгхугацаазаажмөнмалчидмалбүхийиргэдөвөлжөөхаваржаа билчээр нутагаа хамгаалах багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж шийдвэр гаргах зэрэг ажлуудыг нэрчлэн гаргасан ..Өвөлжилтийн бэлтгэл ажлын дүнгХХАА -нсайдын 2016 оныА/71 тушаалааргаргасанзааврындагуу 1-8 хүснэгтээрнэгтгэжгаргахадсумындүнгээрхонинтолгойдшилжүүлснээр 116411,7 мянган толгой 418 өрх,201 хотайлдмалөвөлжихбасумындүнгээриргэд 3500 тнбайгалийнхадлан,100тн гар тэжээл бэлтгэсэн өвөлжилтийн бэлтгэл хангалтын хувь 90,7 хувьтай байлаа. 11. Аймгийн нийгэм эдийн засгийн 2017 оны нэр заасан зорилтод орсон хилийн сумдын бод малыг нэгдсэн им тамга бүртгэлтэйболгохзорилтындагуухилийндагуубайрлах Гурван жигэртэй багийн адууг зусмийн бүртгэлтэйболгох ажлыг эхлүүлсэнбөгөөд 10-рсарын 12 ндЖигэртэй , Цагаан түнгээр намаржиж байсан малчдын адууг зурагжуулж зусмийн бүртгэлхийсэн ба үүнд 30 гаруй өрхийн 300 гаруй адуу хамруулсан

Нийгмийн даатгалын ажил байдалтай танилцаж ажиллаа

2017-10-26 70
Нийгмийн даатгалын хууль тогтоомжуудыг сурталчилах замаар нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, санг бүдүүлэх, тэтгэвэр тэтгэмжийг цаг тухайд нь тогтоож, олгох ажлыг гүйцэтгэж ирлээ Сумын малчид, ажилгүй иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, хууль тогтоомжуудыг сурталчилан таниулах зорилогоор удирдамж гарган сумын ЗДТГ-ын даргаар батлуулан 5 сарын 19-26 ны өдрүүдэд 1,2,3-р багуудын 86 малчин өрхийн 126 иргэнтэй биечлэн уулзаж хуулийн зөвлөгөө өгч боршур тараах материалаар үйлчилсэн байна. НДШ-ийн орлого-188407,7 мян.төгоруулж Үүнээс Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд 74 иргэн хамрагдаж 11853,6 мянтөг ЭМД-д 207 иргэн хамрагдаж 9535,7 мянтөг-ийн шимтгэл оруулсан байна. Тэтгэвэр тэтгэмж тогтоолгохыг хүссэн: • Өндөр настан-12 • Тахир дутуу-7 • Тэжээгчээ алдсан-3 • ХЧТА тэтгэмж-2 • ЖА тэтгэмж-14 • Оршуулгын тэтгэмж-11 • Ажилгүйдлийн тэтгэмж олгохыг хүссэн-2 Бүгд 51 иргэний материал хүлээн авч шийдвэрлэсэн Тэтгэвэр, тэтгэмжолголт • Өндөр настан -213 иргэнд 494167,9 мянтөг • Тахир дутуу-91 иргэнд 175294,1 мянтөг • Тэжээгчээ алдсан-26 иргэнд 52740,2 мянтөг • ХЧТА тэтгэмж 2 даатгуулагчид-461,2 мянтөг • Жирэмсэнамаржсанытэтгэмж 14 даатгуулагчид-34043,8 мянтөг • Оршуулгынтэтгэмж 11 иргэнд -11000,0 мянтөг • Ажилгүйдлийнтэтгэмж 11 даатгуулагчид 14909,8 мянтөг Бүгд 368 даатгуулагчид 782617,0 мянтөг –ийнтэтгэвэр, тэтгэмжолгож ҮОМШӨ сангаас -5543,4 төг ЭМДсангаас 20430,2 мянтөг,Ажилгүйдлийн даатгалын сангаас 3057,5 мян төг тус тус төвлөрүүлж ажиллажээ.

Сум хөгжүүлэх сангийн ажил байдалтай нь танилцлаа

2017-10-26 65
Сум хөгжүүлэх сангаас 2011 оноос хойш 61 иргэн зээл авсан бөгөөд зээлээ хугацаанд төлөөгүй, зориулалт бусаар ашигласан зээлийг татаж бүрэн төлүүлж байгаа ба одоогоор 22 зээлдэгчтэй байна. 2017 оны 09-р сарын байдлаар санд зээлийн эргэн төлөлт болох 104 сая төгрөг хуримтлагдсан байна. Одоо дансанд байгаа үлдэгдэл 64 сая төгрөг байна: 2017 онд сум хөгжүүлэх сангаас сав баглаа боодолтой цагаан идээний төсөлд 20 сая төгрөг хүлэмжийн аж ахуй эрхлэх, нарийн ногоо нөөшлөх, даршлах төсөлд 20 сая төгрөгийн зээл олгосон бөгөөд хэрэгжилтийн шатанд явж байна. 2016 оны төсөлд Г.Самбуу цагаан идээний цех 20,0 сая Б.Наранбаатар хүлэмжийн аж ахуй, нарийн ногоо даршлах, нөөшлөх цех 20,0 сая төгрөгийн зээл олгосон. Зээлийн төлөлт дутуу 18 иргэнд албан мэдэгдэл хүргүүлж 4 иргэн зээл дутуу төлөлттэй, 2 иргэнийг шүүхэд шилжүүлээд нийт 11 иргэн тавигдсан актыг бүрэн барагдуулсан байна. Сум хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл 2017 оны 04 сард хяналт шалгалт хийж албан шаардлага тавьж ажиллаа. Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн дунд цагаан сар-2017 үзэсгэлэн худалдаа зохион байгуулж 30 гаруй иргэн бүтээгдэхүүнээрээ оролцлоо. Баялаг бүтээгчдийн зөвлөгөөн-2017 зохион байгуулж 30 гаруй баялаг бүтээгчид оролцлоо. "Үйлдвэржилт 21000, "Нэг суурин нэг бүтээгдэхүүн" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, ЖДҮ эрхлэгчид СХС-ийн зээлдэгчдийг дэмжих, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь сурталчлах, урамшуулах, хэрэглэгчдэд таниулах зорилгоор "Бөхмөрөн намрын ногоон өдөр-2017" үзэсгэлэн худалдааг 2017 оны 09-р сарын 22 нд Бөхмөрөн сумын соёлын төвд амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд 20 гаруй иргэн аж ахуй нэгж оролцож худалдаа үйлчилгээ явууллаа. Энэхүү арга хэмжээний 2017 оны бренд бүтээгдэхүүнээр Г.Самбуу ариутгаж савласан сарлагын сүү, Шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүнээр Г.Самбуу 4-н төрлийн савласан ааруул, Шилдэг даршилсан нөөшилсөн бүтээгдэхүүнээр Б.Наранбаатар 5-н төрлийн даршилсан ногоо, Шилдэг гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Д.Энхжаргал Шилдэг газар тариалан эрхлэгч Б.Болдбаяр Шилдэг Гар урлалын бүтээгдэхүүн- У.Жаргалсүрэн Шилдэг сүү сүүн бүтээгдэхүүн- Б.Анхтуяа Шилдэг оролцоотой багаар Байшинт баг шалгарлаа.

Татварын албаны ажил байдалтай нь танилцаж ажиллаа

2017-10-25 68
 Татварын алба нь эхний 10 сарын байдлаар Сумын төсөвт 189.156.3 мянган төгрөг, Аймгийн төсөвт 58.319.2 мянган төгрөг,Улсын төсөвд 81,249,8 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн ажиллаж байна . Нийт 228 өрх, 6 салбар, 52 ХХК, болон давхардсан тоогоор 725 татвар төлөгчидтэй үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.  Татварын орлогыг нэр төрлөөр жигд ханган биелүүлэх зорилгоор хураалтын ажлыг эрчимжүүлэн 5-р сарын 23-26 өдрүүдэд Хар алтат, Гурван жигэртэй багуудын өрхөөр ажиллаж татвар төлөгчдөд сургалт сурталчилгаа, зөвлөгөө өгөн ажилласан бөгөөд сум орон нутгийн төсөвд 4.500.0 мянган төгрөгийг төвлөрүүлэн ажилласан  Авто тээврийн үзлэг тооллого 5-р сарын 08-10-ны хооронд зохион байгуулагдаж Гурван жигэртэй багаас 18 авто машин , Хар алтат багаас 40 авто машин , Байшинт багаас 36 авто машин, 1 мотоциль хамрагдаж нийт 4.426.000 мянган төгрөгийг авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн дансанд төвлөрүүлэн ажилласан байна.  Бөхмөрөний голоор нутаглаж байгаа гадны малчдаас бэлчээр ашигласаны төлбөр 26 өрхөөс 822.000 мянган төгрөгийг хураан барагдуулж орон нутгийн дансанд төвлөрүүлэн ажилласан.  Хар алтат багийн нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч байгаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7-р багийн 58 өрхөөс 522.000 мянган төгрөгийн төсөвт төвлөрүүлэв.  Татвар ногдох орлого, эд хөрөнгө бүхий татвар төлөгч бүрийг бүртгэлд хамруулан ажиллаж байна.  Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд 40 татвар төлөгчийн 23.881.241 мянган төгрөгийн буцаан олголтыг материал хүлээн авч ажилласан байна.

Сумаараа цэвэр гартан болох 3 сарын аян зарлалаа

2017-10-24 633
Жил бүрийн 10-р сарын 15-ны өдөр дэлхийн гар угаах өдөр болдог. Сүүлийн үед бохир гараар дамжин халдварт өвчин тархах, өвчлөлт ихсэж байгаатай холбогдуулан гар цэвэр бол бие эрүүл уриатай

Хөдөлмөр эрхлэлт, Халамж үйлчилгээний ажил байдалтай танилцлаа

2017-10-24 78
Байнгын ажлын байраар нийт 41 иргэн хангагдсан байна. ХБИ дэмжих хөтөлбөрт Байшинт багийн иргэн Н.Мөнхцэцэг 1,5 сая төгрөг, Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт Байшинт багийн иргэн О.Одхүү, Б. Мөнхжаргал нар тус бүр 1,5 сая төгрөгний санхүүгийн дэмжлэг 2 жилийн хугацаатай 100 хувийн эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хамрагдлаа. Малжуулах төсөл хөтөлбөрт Хар алтат багийн залуу малчид болох Т.Энхбаяр, Д.Батхуяг нар тус бүр 4 сая төгрөгөөр малжлаа. Нийгмийн халамжийн сангийн зарцуулалт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр 48 иргэн 56061280 төгрөг Тэжээгчээ алдсаны тэтгэвэр 16 иргэн 18730650 төгрөг Байнгын асаргаатай ахмад настан асарч буй иргэн 18 иргэн 8768000 төгрөг Байнгын асаргаатай ХБ Иргэн асарч буй иргэн 10 иргэн 5553490 төгрөг Хөгжлийн бэрхшээлтэй 12 хүүхэд 16.8 сая төгрөг Бүтэн өнчин хүүхдийн асарч буй иргэн 2 иргэн 1920000 төгрөг Тэжээн тэтгэх үр хүүхэдгүй ахмад настан асарч буй иргэн 2 иргэн 1280000 төгрөг Ганц бие ХБИргэн асарч буй иргэн 1 иргэн 640000 төгрөг Түлээ нүүрсний хөнгөлөлт 13 иргэн 1820000 төгрөг Хүнс тэжээл хөтөлбөрт 12 өрх 5945000 төгрөг Алдарт эхийн I одон 99 иргэн 19.8 сая төгрөг Алдарт эхийн II одон 161 иргэн 16.1 сая төгрөг Ахмад настны хөнгөлөлт тусламж 45 иргэн 5375850 төгрөг ХБИ хөнгөлөлт тусламж 23 иргэн 2889850 төгрөгний хөнгөлөлт эдэлсэн байна. Зорилтот бүлгийн өрх болох Н. Төмөрбаатарын гэр бүлд төрийн албан хаагчидын дунд “Сайн үйлсийн аян” зохион байгуулж нийт 2 сая төгрөгний тусламжийг цуглуулан хүлээлгэн өгсөн.

Эмийн эргэлтийн сангийн ажил байдалтай танилцлаа

2017-10-23 196
Сумын Эрүүл мэндийн төвийн эмийн эргэлтийн сангийн нийт хөрөнгө 32.0 сая төгрөг, үүнээс дансны үлдэгдэл 16 сая төгрөг байгаа ба нийт эмийн үлдэгдэл 16 сая төгрөгөнд байна. Ний 428 нэр төрлийн эм байгаа ба зайлшгүй шаардлагатай эмийн хангалт 90%-тай байна. Сард 570000 төгрөгийн хөнгөлттэй эмээр ард иргэддээ үйлчилж байна. Монгол улсад мөрдөгдөж байгаа MNS 5260:2015 стандартыг баримталж ажиллаж байна

“Бидний цөөхөн монголчууд” төслийн баг Бөхмөрөн суманд ажиллаа.

2017-10-23 110
Мөнхчулууны Зоригт ахлагчтай кино зураг авах мэргэжлийн баг 2017 оны 10 сарын 19-21 өдрүүдэд суманд ажиллаа. Дээрх ажлын баг нь Увс аймгийн түүх соёлыг харуулсан кино зургыг сум тус бүрээр хийж архивлах зорилгоор хүрэлцэн ирсэн. Энэхүү ажлыг Бөхмөрөн сумаас эхэлж байгаатай холбогдуулан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, сумын удирдлагуудын хамт хүлээн авч ярилцлага өгч хамтран ажиллах чиг баримжаагаа гаргалаа. Сумын зарим иргэдээс ярилцлага авч бичлэг хийснээс гадна, сургууль, цэцэрлэг, соёлын төвийн үйл ажиллагааг харуулсан кино зураг авалт, хөгшин овоот, Заан хад, Арслан хад гэх мэт байгалийн дурсгалт газруудын кино зураг, мөн Дөрвөд ардын өв соёлыг илэрхийлсэн уртын дуу, бий биелгээ, тууль, магтаал, ангын уриа дуудлага зэргийг оруулан кино зураг авалт хийж ажиллаа.

Өвөл цагийн соёл хүмүүжлийн ажлын үргэлжлэл...

2017-10-20 131
Жил бүр зохион явагддаг өвөл цагийн соёл хүмүүжлийн ажлын нээлтийн үйл ажиллагааг тусгай удирдамж төлөвлөгөөний дагуу амжилттай зохион явуулж байна. Энэ жил энэхүү арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагууд мөн ард иргэдийн дунд “Заавал сурах 13-н бүжиг”- ийг зааж сургах ажлыг гол зорилго болгон ажиллаа. Үүнд: v Задгай цагаан v Хүмүүн төрөлхтөн v Их вальс v Жаахан дулмаа v Гурван тамирын уянга v Полька v 16-н тоот v Түстеп v Чердаш v Венийн вальс гэсэн заавал сурах ёстой 10-н бүжгийг эхлэн зааж сургаж байна. Хүүхдийн цэцэрлэг - 2017.10.06 нд Дунд сургууль – 2017.10.13нд Соёлын төв - 2017.10.20нд Эрүүл мэндийн төв -2017.10.27нд Засаг Даргын Тамгын Газар – 2017.11.03нд Төрийн банк, ХААН банк, Дулааны станц, Цахилгаан холбоо, Эрчим хүч, Улсын өвсний фонд гэсэн жижиг байгууллагууд хамтарч - 2017.11.10 гэсэн хуваарьтайгаар 7 хоног бүрийн 5 дахь өдөр зохион явагдаж байна. 2017.10.20 нд Сумын соёлын төвөөс зохиож буй “Өвөл цагийн Соёл хүмүүжлийн ажлын хүрээнд Байгууллага суртачилах ажлыг Дуун цэнгүүн хэлбэрээр зохион явуулж уг арга хэмжээн дээр БСШУС-ын яамны шагнал Монгол Улсын Тэргүүний Ардын Авьяастан цол тэмдэгээр Жиргээ овогтой Түвшинжаргал , Гэндэн овогтой Бадамнямбуу нар шагнагдлаа.

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон ажлын хэсэг суманд ирж ажиллаа

2017-10-19 57
Аймгийн Засаг дарга Д.Батсайханаар ахлуулсан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Отгонбаяр, Боловсрол соёлын газрын мэргэжилтэн, аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Баттогтох нарын ажлын хэсэг Бөхмөрөн суманд ажиллаа. тэрээр өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангасан байдал болон цаг үеийн ажлын талаар сум орон нутгийн удирдлагуудтай уулзаж санал хүсэлтийг нь сонсож, албан байгууллагуудын үйл ажиллагаа, аж байдалтайн танилцаж ажиллаа.

Аймгийн ХХҮГ-ын Хөдөлмөрийн хэлтсийн дарга Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг ажиллаа

2017-10-18 71
Аймгийн ХХҮГ-ын Хөдөлмөрийн хэлтсийн дарга Гантөмөр, мэргэжилтэн Б.Бат-Очир, Б.Мөнхсоёл, З.Баттулга нар Нийгмийн халамжийн тэтгэвэр, Амьжиргааг дэмжих нөхцөлт мөнгөн тэтгэмжийн олголтод гүйцэтгэлийн хяналт хийх, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулах гүйцэтгэлд хяналт хийж төслийн тайланг авах, хөдөлмөрийн яармаг, өдөрлөг зохион байгуулах, сумын мэргэжилтэнг арга зүйн удирдлагаар ханган зөвлөн туслах ажлаар 2017.10.18-19 өдрүүдэд тус суманд ажиллаж “Нээлттэй Хаалганы өдөрлөг” зохион байгуулж 2017 онд ХХҮГ-ын хийсэн ажлын тайлан танилцуулж, Иргэдийн дунд АХА тэмцээн зохион байгуулан ажиллаа.

Дэлхийн Байгаль Хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын төлөөлөгчидтэй уулзлаа

2017-10-17 52
Дэлхийн Байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Мөнгөнчимэг, Ногоон хөгжлийн хөтөч ТББ-ын захирал Д.Эрдэнэ, Герман улсын Дэлхийн Байгаль хамгаалах сангийн Монгол улсыг хариуцсан дарга Маркус, Европын холбооны аудитр Яань нарын хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийлээ. Дэлхийн Байгаль Хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хэрэгжүүлж буй "Уул уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөнд талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар Монгол орны ард иргэд, мал сүргийн амьдрах аюулгүй орчинг бүрдүүлэх ба байгаль орчны хамгаалах нь " төслийн талаарх мэдээлэл, хэрэгжүүлсэн ажлын талаарх дүн шинжилгээг болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа. Мөн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд орон нутгийн иргэдийн оролцоог сайжруулах, уурхайн хамтын ажиллагааны гэрээ байгуулахад иргэдийн оролцоог сайн хангаж ажиллах талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж зөвшилцлөө.

Орон нутгийн уул уурхайн хөгжил ба иргэдийн оролцоо сэдэвт өдөрлөг боллоо.

2017-10-16 72
Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачлагаар аймгийн ИТХ, ЗДТГ-ын ажлын хэсэг, Бөхмөрөн сумын ИТХ, ЗДТГ-ын ажлын хэсэг хамтран Орон нутгийн уул уурхайн хөгжил ба иргэдийн оролцоо сэдэвт сургалт, өдөрлөг зохион байгууллаа. Энэхүү нээлттэй өдөрлөгт Бөхмөрөн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Хотгор ХХК, Эрчим Баян-өлгий ХХК, Хотгор шанага ХХК-ны төлөөллүүд болон сумын иргэд, өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч иргэд идэвхитэй оролцлоо. Тус өдөрлөгөөр уул уурхайнууд орон нутгийн засаг захиргаатай хамтын ажиллагааны гэрээ хийхэд иргэдийн оролцоог хэрхэн хангаж оролцдог талаар болон цаашид анхаарч, хамтарч ажиллах тал дээр зөвшилцөн хамтын ажиллагааны хороо ажиллуулах журам гаргаж баталлаа.

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%